Банкны тухай

Банкны тухай

Алсын харааДэлхийн жишиг Монголын банкЭрхэмсэг оршихуйХөгжлийн ГоломтБанкны танилцуулгаГоломт банк нь 1995 оны гуравдугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбарт томоохон байр суурийг эзэлдэг “Бодь интернэшнл” ХХК-ийн охин компани болон үүсгэн байгуулагдсан бөгөөд арилжааны болон хөрөнгө оруулалтын банкны үйлчилгээг бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, дотоод гадаадын харилцагч, түншүүддээ өндөр түвшинд хүргэн ажиллаж байна. Эх [...]
Алсын хараа

Дэлхийн жишиг Монголын банк

Эрхэмсэг оршихуй

Хөгжлийн Голомт

Банкны танилцуулга

Голомт банк нь 1995 оны гуравдугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбарт томоохон байр суурийг эзэлдэг “Бодь интернэшнл” ХХК-ийн охин компани болон үүсгэн байгуулагдсан бөгөөд арилжааны болон хөрөнгө оруулалтын банкны үйлчилгээг бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, дотоод гадаадын харилцагч, түншүүддээ өндөр түвшинд хүргэн ажиллаж байна. Эх орны хөгжлийн түүчээ, иргэн бүрийн аз жаргалтай амьдралын төлөө “Сайн сайхныг санхүүжүүлнэ” уриан дор үйл ажиллагаагаа явуулдаг Голомт банк нь Монголын ууган арилжааны банкнуудын нэг юм.

bank zurag
j-4-e1593749797528

Анхдагч банк

Голомт банк нь байгуулагдсан цагаасаа хойш Монголын банк санхүүгийн салбарын хөгжилд хурд нэмсэн, олон шинэ алхмуудыг хийж, дэвшилтэт, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг Монгол Улсад анхлан нэвтрүүлсээр ирсэн. Үүнд:

  • Олон улсын төлбөрийн картын систем
  • Интернэт банк, 24 цагийн банкны үйлчилгээ, явдаг АТМ
  • Мөнгөн гуйвуулгын Western Union үйлчилгээ
  • Хосолсон валют бүхий Dual Currency карт
  • БНХАУ-ын нутаг дэвсгэрээс гадна дэлхийн зах зээлд анх удаа нэвтэрсэн UnionPay юанийн карт
  • Ухаалаг утсанд суурилсан банкны аппликэйшн болох Смарт банкны үйлчилгээ
  • American Express®Goldcard, American Express®Greencard
  • Харилцагч өөрийн амьдралын хэв маяг, санхүүгийн хэрэгцээнд нийцүүлэн сонгох боломжтой Сонгодог карт
  • Монгол Улсын 2016 оны шилдэг инновац нэвтрүүлэгч онцлох энтрепренерээр өргөмжлөгдсөн Зэс кредит карт, дараа төлбөрт Ган карт
  • Дэвшилтэт технологид суурилсан финтек бүтээгдэхүүн болох SocialPay дижитал хэтэвч зэрэг шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг эрхэм харилцагчдадаа хүргэн ажиллаж байна.

Голомт банк дэвшилтэт технологийг салбартаа түүчээлэн нэвтрүүлдгийнхээ хувьд ухаалаг утас ашиглан нэг минутын дотор зээл авах технологийг 2019 онд анхлан үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр харилцагчдын цаг завыг хэмнэсэн ухаалаг шийдэл болов.

Олон улсын үнэлгээ

Moody’s PNG

2025.10.20-нд шинэчлэгдсэн

Ангилал “Moody’s” үнэлгээ
Зээлжих зэрэглэлийн үнэлгээ B1
Төлөв Stable
Эрсдэлийн үнэлгээ-Гадаад валют B1/NP
Зээлжих чадварын суурь үнэлгээ b3
S P global

2025.10.31-нд шинэчлэгдсэн

Ангилал “S&P” үнэлгээ
Зээлжих зэрэглэлийн үнэлгээ B+/Positive/B
Төлөв Positive
Үнэт цаасны үнэлгээ B+
fi7944fbf6-fitch-ratings-logo-fitch-ratings-logopedia-

2025.3.11-нд шинэчлэгдсэн

Ангилал “Fitch” үнэлгээ
Зээлжих зэрэглэлийн үнэлгээ B+/Stable
Төлөв Stable
V/R b

This website uses google analytics

This website uses information gathering tool which is Google analytic in order to determine the effectiveness of our online campaign in terms of sales and user activity on our sites.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Your loan calculation

    Monthly payment

    Salary amount (45%)


    Down payment

    Loan amount

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Calculate your savings

    The money you saved

    Total interest

    Total

Exchange rate news