БУСАД

БУСАД ҮЙЛЧИЛГЭЭ

БУСАД ҮЙЛЧИЛГЭЭ

Голомт банк нь Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 358 тоот тогтоолоор 232/33 дугаартай “Даатгалын зуучлалын үйл ажиллагаа” эрхлэх тусгай зөвшөөрлийг авч даатгалын зуучлалын үйл ажиллагаа эрхлэх болсноор харилцагч та бүхэндээ санхүүгийн цогц үйлчилгээг нэг дороос хүргэх бас нэг дэвшил боллоо.

Даатгал нь иргэд болон байгууллагууд учирч болзошгүй эрсдэлүүдээ даатгалын гэрээгээр дамжуулан даатгалын компанид шилжүүлснээр, тэдгээр эрсдэлийн үр дагавраас үүдэн гарах болзошгүй санхүүгийн хохирлыг саадгүйгээр даван туулах боломжийг олгодог үйл ажиллагаа юм.

Даатгуулах нь санхүүгийн хувьд ямагт зөв шийдвэр байдаг.

Харилцагч таны хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцсэн шинэлэг, хамгийн сайн нөхцөл бүхий төрөл бүрийн даатгалын бүтээгдэхүүнээс сонгон үйлчлүүлээрэй.

Хадгаламжийн хайрцаг

Бичиг баримт, үнэт зүйлс, үнэт метал, нөхөн сэргээх эсвэл орлуулах боломжгүй эд зүйлс, мөнгөн хөрөнгө зэргийг гал, усны аюул болон хулгайд алдахаас найдвартай сэргийлэх хамгийн баталгаатай арга зам юм.

Дэлгэрэнгүй
Мэдээлэл, лавлагаа
Дэлгэрэнгүй
Хувийн гуйвуулга

ОНЦЛОГ:

 

  • Банкинд дансгүй хувь хүнд овог нэр, цахим үнэмлэх, регистерийн дугаарыг нь үндэслэн дотоодод мөнгө гуйвуулах, хүлээн авах боломж олгож буй банкны үйлчилгээ.
Дэлгэрэнгүй
ВАЛЮТ АРИЛЖАА

Голомт банкны валют арилжааны тэргүүн зорилго бол харилцагчийн валют арилжааны хэрэгцээг зах зээлийн сайн ханшаар түргэн шуурхай гүйцэтгэхэд оршино. Манай банк нь валют арилжааг дотоодын болон олон улсын зах зээл дээр идэвхитэй хийдэг бөгөөд арилжааны эргэлтийн хэмжээ, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлж буй байдал, харилцагчдад түгээдэг мэдээ мэдээллийн хэмжээ зэргээрээ дотоодын банкуудыг тэргүүлэх байр суурьтай ажиллаж байна. Цаашдаа ч харилцагчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг шинээр санаачилж ажиллах болно.

Дэлгэрэнгүй