БУСАД МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨМЖ

КАРТЫН ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ХОЛБООТОЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨМЖ

КАРТЫН ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ХОЛБООТОЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨМЖ

Голомт банк нь таны картаар олон улсад сэжигтэй, өндөр эрсдэлтэй гүйлгээ гарсан тохиолдолд харилцагчтай нэн даруй холбогдон баталгаажуулж, цаашид гарах гүйлгээний эрсдэлээс сэргийлж ажиллаж байна.

  • Картын пин кодоо тогтмол өөрчилж байх
  • Пин код үүсгэхдээ өөрийн хувийн мэдээллийг /төрсөн өдөр, утасны дугаар г.м/ ашиглахгүй байх
  • Карт болон түүнтэй холбоотой мэдээллийг /картын дугаар, CVV код, хүчинтэй хугацаа, пин код/ бусдад дамжуулахгүй нууцлан ашиглах
  • Карт болон пин кодоо хамт хадгалахгүй, бусдад харагдах байдлаар бичиж тэмдэглэхгүй байх
  • Худалдан авалт хийдэг картандаа их хэмжээний мөнгө байршуулахгүй, тухай бүрт нь шилжүүлж ашиглаж байх
  • Картаа хаясан, алдсан даруйд интернэт банкныхаа цэсээр картаа блоклох буюу хааж банкиндаа мэдэгдэх
  • Картыг блоклох, блокыг гаргах заавар:
    • www.egolomt.mn-д өөрийн интернэт банкийн эрхээр нэвтэрнэ.
    • Үйлчилгээ - Карт блоклох цэсийг сонгож картаа блоклож, блокыг гаргана.
  • Интернэтээр төлбөр тооцоо хийхдээ тухайн веб сайтын нөхцөл, дүрэм журамтай танилцсаны дараа картын мэдээллээ оруулах
  • Картын гүйлгээ хийгдсэний даруйд мэдээлэл хүлээн авдаг и-мэйл, утасны дугаар өөрчлөгдсөн бол банкиндаа мэдэгдэх