Үйлчилгээний хураамж
Суурилуулалтын хураамж | Үнэгүй |
ПОС-ын цаас | Үнэгүй |
Дагалдах үйлчилгээ /сургалт, гарын авлага/ | Үнэгүй |
Гүйлгээний шимтгэл
Голомт банкны нэрийн карт (Visa card, UnionPay card, ₮ карт ) | 1% |
Монголын бусад банкны карт | 1% |
Гадаадын банкны карт (Master card, Visa card, UnionPay card, JCB card) | 3% |
Американ экспресс (AMEX) нэрийн бүх карт | 4% |
Бүтээгдэхүүн, үйлчилгээнд мөрдөгдөх ерөнхий нөхцөлтэй ЭНД дарж танилцана уу.
Байгууллага:
Хувь хүн:
№ | Асуулт | Хариулт |
1 | Хэн хүсэлт өгч болох вэ? | Хувь хүн, ААН |
2 | Онлайн хүсэлтийг хэд хоногт шийдвэрлэдэг вэ? | Харилцагчийн материалыг хүлээн аваад ажлын 1-2 хоногт |
3 | Салбарт өгсөн шинэ КҮБ хүсэлтийг хэдэн хоногт шийдвэрлэдэг вэ? | Ажлын 1-3 хоногт |
4 | Зөвхөн сугалааны баримт хэвлэдэг пос авч болох уу? | Болно. Сугалааны баримт хэвлэх боломжтой. |
5 | Бэлэн мөнгөний гүйлгээ хийхэд банкны пос терминалаас НӨАТ-ын баримт хэвлэж болох уу? | Болно. Пос терминал дээр гүйлгээ хийхдээ бэлэн болон карт гэж сонгох боломжтой. |
6 | Орон нутагт пос авах бол хаана хандах вэ? | Орон нутгийн салбарт хандаж, хүсэлт гаргана. Онлайнаар хүсэлт оруулах боломжтой. |
7 | Сард хэдэн төгрөгийн гүйлгээ гаргах ёстой байдаг вэ? | Пос авахад ямарч шимтгэл хураамжгүй байдаг. Улаанбаатарт 5 сая, орон нутагт 3 сая төгрөгийн гүйлгээ гаргах ганцхан шаардлага тавьдаг. |
8 | Картын хөнгөлөлтийн сүлжээнд хэрхэн элсэх вэ? | Голомт банкны Цахим хамтын ажиллагааны хэлтэс болон картын хэлтэстэй холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. Лавлах дугаар 1800 1646 |
9 | Посын зээл хэрхэн авах вэ? | Та аль ч банкны пос хэрэглэгч байж болох бөгөөд посын орлогоо нотолж зээл авах боломжтой. Зээлийн хүсэлтийг Голомт банкны салбарт гаргана. |
10 | Кассын системтэй холбогддог пос гэж юу вэ? | Кассын системтэй холбогдож ажиллах боломжтой пос бөгөөд эрсдэлээс сэргийлэх, үйлчилгээний хурд нэмэгдүүлэх гэх мэт олон давуу талтай. Пос дээр дүн шивэх, харилцагчийн картыг касс ажилтан уншуулах гэх мэт гар ажиллагааг халах юм. |
11 | Бусад банкнаас ямар давуу талтай вэ? | Дотоодын болон олон улсын хамгийн олон карт дундаа АМЕКС картыг Монгол Улсад зөвхөн Голомт банкны пос төлбөрт хүлээн авдаг. Посын үйлчилгээнээс гадна Пос-ын зээл, дата анализ, өдөр бүрийн гүйлгээний задаргааг харж хянах гэх мэт олон төрлийн дагалдах бүтээгдхүүнийг санал болгодог. |
SoftPOS аппликэйшн нь таны хувийн мэдээллийг хүлээн авч боловсруулдаг боловч манай аппликэйшн нь Монгол банкны холбогдох хууль тогтоомжийн дагуу үйлчилгээ үзүүлдэг болно.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.
SoftPOS аппликэйшн нь таны хувийн мэдээллийг хүлээн авч боловсруулдаг боловч манай аппликейшн нь Монгол банкны холбогдох хууль тогтоомжийн дагуу үйлчилгээ үзүүлдэг болно.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.