Голомт банк Азийн хөгжлийн банкнаас 64 сая ам.долларын санхүүжилт авлаа


Голомт банк Азийн хөгжлийн банкнаас 64 сая ам.долларын санхүүжилт авлаа

Голомт банк Азийн хөгжлийн банк (АХБ)-тай хамтран дотоодын бизнес эрхлэгчдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагаа, төслүүдийг дэмжих зорилгоор урт хугацаатай, хөнгөлөлттэй нөхцөлтэй санхүүжилтийн гэрээг байгууллаа.

Тус санхүүжилтийн хүрээнд Голомт банкны ногоон зээлийн бүтээгдэхүүнүүдээр дамжуулан жижиг, дунд бизнес эрхлэгчдэд тэр дундаа эмэгтэй бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгохоос гадна эрчим хүчний хэмнэлт, дулаан алдагдлыг бууруулах, усны нөөцийг хамгаалах, ус дахин ашиглах, тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэх чиглэлийн бизнесийн үйл ажиллагаа, төслүүдийг санхүүжүүлэх юм.

Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар:

              Голомт банк олон жилийн турш эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжин санхүүгийн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ олон талт чадварыг хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг тасралтгүй хэрэгжүүлж ирсэн. Мөн Монгол Улс болоод Улаанбаатар хотод тулгамдаад буй агаарын бохирдол, орчны асуудлыг бууруулах чиглэлээр ногоон, хөнгөлөлттэй зээлийг хүртээмжтэй болгоход анхаарч ажиллаж байна. Азийн хөгжлийн банкнаас татан төвлөрүүлсэн энэхүү санхүүжилт нь бидний зорилгыг улам бататгасан чухал алхам боллоо. Цаашид ногоон, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг дэмжих боломж улам бүр нэмэгдэж байна.

АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арора:

             Голомт банктай хамтран ажилласнаар бид тогтвортой санхүүжилтийн сувгуудыг өргөжүүлж, бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд, тэр дундаа эмэгтэй бизнес эрхлэгчдэд бүтээмж болон орлогоо нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд бодит хувь нэмрээ оруулах болно. Мөн энэхүү төсөл нь Монгол Улсын тогтвортой өсөлт хөгжил болон санхүүгийн хүртээмжийг дэмжих Азийн хөгжлийн банкны зорилготой бүрэн нийцэж буйг онцолмоор байна.

Голомт банк Байгаль орчин, нийгэм, засаглалын зарчмыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг зорьж буй иргэд, аж ахуйн нэгжүүдэд зориулсан тогтвортой болон ногоон зээлийн бүтээгдэхүүнүүдийг тогтмол санал болгодог.

Мөн иргэдийн эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй хэрэглээг дэмжих зорилгоор Голомт банк хөнгөлөлттэй, шинэ зээлийн бүтээгдэхүүнийг нэвтрүүлээд байна. Уг зээлийн бүтээгдэхүүн нь гэр хороолол болон зуслангийн бүсийн иргэдэд нарны эрчим хүчний систем, агаарын дулааны насос зэрэг тоног төхөөрөмжийг уян хатан нөхцөлтэйгөөр худалдан авах боломжийг бүрдүүлж буй юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор авна уу.

Сайн сайхныг санхүүжүүлнэ

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (50%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ