Голомт банк Монгол Улсын нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмэр, эерэг нөлөөллүүдийг онцолсон 2026 оны Тогтвортой хөгжлийн нөлөөллийн тайлангаа танилцуулж байна. Энэхүү тайланг банкны 2024 оны Хөгжлийн нөлөөллийн үнэлгээнд тулгуурлан бэлтгэсэн бөгөөд Голомт банк Монгол Улсын тогтвортой хөгжилд оруулж буй хэмжигдэхүйц, бодит хувь нэмрийг харуулж буй юм. Голомт банкны олон улсын зах зээлд гаргасан 500 сая ам.долларын дүнтэй, гурван жилийн хугацаатай бондын хүрээнд “Development Finance Structuring Agent”-аар J.P. Morgan ажилласан билээ.
Түүнчлэн Голомт банк байгууллагынхаа үндсэн стратегид тогтвортой хөгжлийн зарчмуудыг шингээн байгаль орчин, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахын зэрэгцээ Парисын хэлэлцээр, Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC) болон НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцсэн эерэг нөлөөллийг бий болгоход чиглэн ажиллаж байна. Тогтвортой хөгжлийн нөлөөллийн тайланд банкны ногоон санхүүжилт, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих, орон нутгийн хүний нөөцийн чадвар, хөгжлийг сайжруулах зэрэг чиглэлд үзүүлж буй оролцоо, үр дүнг тодорхой тусгалаа.
ЭНД дарж тайлантай танилцана уу.
Сайн сайхныг санхүүжүүлнэ
