Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ


Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ

Голомт банк Монгол Улсад багийн спорт тэр дундаа волейболын спортыг хөгжүүлж, сурталчлахад дэмжлэг үзүүлэхээр Монголын Волейболын Холбоо НҮТББ-ын “Алтан түнш”-ээр хамтран ажиллах урт хугацааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэхүү гэрээний хүрээнд цаашид Монгол Улсад зохион байгуулагдах волейболын Үндэсний дээд лиг, Хөгжлийн лиг, Оюутны лиг, Хүүхдийн лиг болон бусад улсын, олон улсын чанартай бүх төрлийн тэмцээн, үйл ажиллагааг илүү хүртээмжтэй, олон улсын стандартад нийцсэн байдлаар зохион байгуулахад санхүүжилт олгох юм. Мөн уг хамтын ажиллагаагаар дамжуулан хүүхэд, залуучуудын эрүүл зөв дадал, сонирхолд хөрөнгө оруулах, өсөх ирээдүйтэй тамирчдыг дэмжих, цаашлаад Монгол Улсад багийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой.

Голомт банк 2024-2025 онд Монголын волейболын спортыг өнгөлж буй Natur Bucks клубийн ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж байсан бол энэ удаа мэргэжлийн волейболын спортыг илүү өргөн хүрээнд дэмжих зорилгыг өвөртлөн энэхүү хамтын ажиллагааг эхлүүллээ.

Багийн спортыг дэмжигч – Голомт банк

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ