2024.01.19 - Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол
Тогтоол № : 00/01
Хэлэлцсэн асуудал : Зээлийн эх үүсвэр татах зөвшөөрөл олгох тухай
Шийдвэрлэсэн нь : Гүйцэтгэх удирдлагын багаас танилцуулсан нөхцөлийн дагуу Голомт банк ХК-ийг HANSAINVEST FINANCE GMBH & CO. GESCHILOSSENEINVESTMENTKOMMANDITGESELLSCHAFT-тэй Зээлийн гэрээ байгуулж, зээл авахыг зөвшөөрсүгэй.
2024.02.02 - Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол
Тогтоол № : 00/02
Хэлэлцсэн асуудал : Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө нэмэгдүүлэх зөвшөөрөл олгох тухай
Шийдвэрлэсэн нь : 2024 онд батлагдсан төлөвлөгөөнд хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг нэмэгдүүлэх, үл хөдлөх хөрөнгийг газрын хамт худалдан авахыг зөвшөөрөв.
2024.02.14 - Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол
Тогтоол № : 00/03
Хэлэлцсэн асуудал : Хамтран ажиллах гэрээ байгуулах тухай
Шийдвэрлэсэн нь : Мандал Даатгал ХК-тай Хамтран ажиллах ерөнхий гэрээ байгуулахыг зөвшөөрсүгэй.
Тогтоол № : 00/04
Хэлэлцсэн асуудал : Ногдол ашиг хуваарилах тухай
Шийдвэрлэсэн нь : Голомт банкны 2023 оны үйл ажиллагааны ашгаас нэгж хувьцаанд 90 төгрөгөөр тооцож, ногдол ашиг хуваарилахыг зөвшөөрсүгэй. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тасалбар болгон тогтоосугай. Ногдол ашгийг Үнэт цаасны төлбөр тооцооны төвлөрсөн хадгаламжийн төвөөр ТӨХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансаар дамжуулан зохицуулагч байгууллагын зөвшөөрөл ирсэнээс хойш 60 хоногийн дотор байршуулсугай.
2024.03.05 - Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол
Тогтоол № : 00/05
Хэлэлцсэн асуудал : Голомт банкны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулах тухай
Шийдвэрлэсэн нь :
1. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зарлаж, өглөөний 09 цагт, Шангри-Ла зочид буудлын хурлын их танхимд зохион байгуулсугай.
2. Голомт банкны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар дараах асуудлуудыг хэлэлцүүлсүгэй. Үүнд:
2.1. Голомт Банк ХК-ийн 2023 оны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан танилцуулга
2.2. Компанийн 2023 оны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлт
2.3. 2023 оны аудитлагдсан санхүүгийн үр дүн - Хөндлөнгийн аудитын дүгнэлт
2.4. 2023 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн Тогтоолыг танилцуулах
2.5. 2023 оны Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын тайлан. 2024 оны цалингийн төсөв
2.6. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох
2.7. Ажилчдад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх тухай
3. Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргах бүртгэлийн өдрийг 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөр тогтоосугай.
4. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зарыг Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4-т заасан шаардлагыг ханган хурал заралсан тухай мэдээллийг 2024 оны 03 сарын 10-ны дотор олон нийтэд мэдээлсүгэй.
2024.03.19 - Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол
Тогтоол № : 00/06
Хэлэлцсэн асуудал : Түншлэлийн ерөнхий гэрээ батлах тухай.
Шийдвэрлэсэн нь : Изи Пэй ХХК-тай байгуулсан стратегийн түншлэлийн ерөнхий гэрээний нөхцөл өөрчлөх болон сунгалтын гэрээг танилцуулсан нөхцөлийн дагуу баталгаажуулсугай.
Тогтоол № : 00/07
Хэлэлцсэн асуудал : SAISON INVESTMENT MANAGEMENT PRIVATE LIMITED байгууллагаас зээлийн эх үүсвэр татах зөвшөөрөл олгох тухай
Шийдвэрлэсэн нь : Гүйцэтгэх удирдлагын багаас танилцуулсан нөхцөлийн дагуу Голомт банк ХК (цаашид “Банк” гэх)-ийг SAISON INVESTMENT MANAGEMENT PRIVATE LIMITED-тэй Зээлийн гэрээ байгуулж, доорх хэмжээ нөхцөлөөр зээл авахыг зөвшөөрсүгэй.
2024.03.28 - Ээлжит хурлын тогтоол
Хэлэлцсэн асуудал : Макро эдийн засгийн тойм
Шийдвэрлэсэн нь : Макро эдийн засгийн тоймтой танилцав.
Хэлэлцсэн асуудал : 2023 оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан
Шийдвэрлэсэн нь : 2023 оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайлантай танилцав.
Хэлэлцсэн асуудал : 2024 оны 2-р сарын эцсийн санхүүгийн үр дүн, 2024 оны 1-р улирлын таамаглал
Шийдвэрлэсэн нь : 2024 оны 2-р сарын эцсийн санхүүгийн үр дүн, 2024 оны 1-р улирлын таамаглалтай танилцав.
Тогтоол № : 00/08
Хэлэлцсэн асуудал : Олон улсын зах зээлд бонд гаргах төслийн хэрэгжилтийн явц
Шийдвэрлэсэн нь : Голомт банкны 300 сая хүртэлх долларын, RegS/144A форматтай бондыг олон улсад гаргахыг зөвшөөрсүгэй.
Тогтоол № : 00/09
Хэлэлцсэн асуудал : Банкны 2023 оны жилийн үйл ажиллагааны, санхүүгийн үр дүнг болон аудитлагдсан санхүүгийн тайланг дүгнэх тухай
Шийдвэрлэсэн нь : Голомт банкны 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн үр дүн, санхүүгийн тайлан Кэй Пи Эм Жи Ауди ХХК-иас хийсэн аудитын шалгалтын дүн болон тайланг зөвшөөрсүгэй.
Тогтоол № : 00/10
Хэлэлцсэн асуудал : Голомт банкны үйл ажиллагааны эрсдэлийн нөөц санг нэмж байгуулах, зарцуулах эрх олгох тухай.
Шийдвэрлэсэн нь : Үйл ажиллагааны эрсдэлийн нөөц санг энэ тогтоолын Хавсралт 1-ийн дагуу нэмж байгуулсугай.
Хэлэлцсэн асуудал : Тогтворжуулах төлөвлөгөө 2024
Шийдвэрлэсэн нь : Тогтворжуулах төлөвлөгөө 2024-тэй танилцаж, дахин хэлэлцэхээр хойшлуулав
Хэлэлцсэн асуудал : Нэр дэвшүүлэх хорооны 2024 оны 1-р улирлын тайлан
Шийдвэрлэсэн нь : Нэр дэвшүүлэх хорооны 2024 оны 1-р улирлын тайлантай танилцав.
2024.04.11 - Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол
Тогтоол № : 00/11
Хэлэлцсэн асуудал : Голомт банкны "Тогтворжуулах төлөвлөгөө-2024" батлах тухай
Шийдвэрлэсэн нь : “Тогтворжуулах төлөвлөгөө-2024”-г хурлаар танилцуулсны дагуу баталсугай. “Тогтворжуулах төлөвлөгөө-2024” батлагдсантай холбогдуулан Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан “Тогтворжуулах төлөвлөгөө-2023”-г хүчингүй болгосугай.
2024.04.15 - Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол
Тогтоол № : 00/12
Хэлэлцсэн асуудал : Голомт банкны Зээлийн хорооны дүрэмд өөрчлөлт оруулах тухай.
Шийдвэрлэсэн нь : Голомт банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 00/22 дугаарт тогтоолоор батлагдсан “Зээлийн хорооны дүрэм”-ийн 2 дугаар зүйл “БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ” зүйлийн 2.1. дэх хэсэгт дор дурдсан өөрчлөлтийг оруулсугай. Хороо нь дараах албан тушаалтнуудаас бүрдэнэ. Үүнд:
Дарга: Зээлийн газрын захирал;
Орлогч дарга: Эрсдэлийн удирдлагын газрын захирал;
Гишүүд: Иргэдийн банкны газрын захирал; Байгууллагын банкны газрын захирал; Байгууллага хөгжлийн газрын захирал;
Нарийн бичиг: Зээлийн хороодын нарийн бичиг.
Дээрх өөрчлөлтийг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдсүгэй. 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш Голомт банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 00/22 дугаарт тогтоолоор батлагдсан Зээлийн хорооны дүрмийг дагаж мөрдөнө.
2024.04.15 - Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол
Тогтоол № : 00/13
Хэлэлцсэн асуудал : Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг сонгох тухай.
Шийдвэрлэсэн нь : Голомт банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Чүлтэм овогтой Мөнхцэцэгийг сонгосугай.
2024.05.10 - Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол
Тогтоол № : 00/14
Хэлэлцсэн асуудал : Олон улсын зах зээлд нээлттэй бонд гаргах тухай
Шийдвэрлэсэн нь : Сингапурын хөрөнгийн бирж дээр бүртгэгдэж олон улсын зах зээлд нээлттэй арилжаалагдах Голомт банкны 300 сая ам. долларын RegS/144A форматтай бондыг хугацааны эцэст эргэн төлөгдөх болон энэхүү Тогтоолын Хавсралтад заасан нөхцөлийн дагуу гаргахыг зөвшөөрсүгэй. Бонд гаргах ажлын хүрээнд шаардлагатай үйл ажиллагааг удирдан зохион байгуулахыг Гүйцэтгэх захирал /Норихико Като/-д даалгасугай.
2024.05.21 - Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол
Тогтоол № : 00/15
Хэлэлцсэн асуудал : Гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөх тухай
Шийдвэрлэсэн нь : Төлөөлөн удирдах зөвлөл болон Гүйцэтгэх захирал Норихико Като нарын хооронд байгуулсан контрактын гэрээний хугацааг цаашид үргэлжлүүлэн сунгахгүйгээр 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон гэрээг дуусгавар болгосугай.
Гүйцэтгэх захиралтай байгуулсан контрактын гэрээг дуусгавар болгож буйтай холбогдуулан ажил хүлээлцэх комиссыг томилж, хариуцсан баримт бичиг, эд хөрөнгө, ажил үүргийг хууль болон журамд заасны дагуу 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор зохих ёсоор хүлээлцэх, ажил хүлээлцэх үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Нэр дэвшүүлэх хороонд /Александр Пикер/-д үүрэг болгосугай.
2024.05.30 - Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол
Тогтоол № : 00/16
Хэлэлцсэн асуудал : Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилох тухай
Шийдвэрлэсэн нь : Монголбанкны Ерөнхийлөгчид Голомт банкны Гүйцэтгэх захирлын албан тушаалд Монгол улсын иргэн Амарзаяа овогтой Одонбаатарыг санал болгож, зөвшилцсөний үндсэн дээр 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хугацаагүй томилох эрхийг Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга /Ч.Мөнхцэцэг/-д олгосугай.
А.Одонбаатартай байгуулах гэрээний нөхцөл, түүнд олгох шагнал, урамшуулал, хариуцлагын хэмжээг тогтоож, уг нөхцөлөөр түүнтэй гэрээ байгуулж ажиллахыг Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга /Ч.Мөнхцэцэг/-д даалгасугай.
Гүйцэтгэх захирлын томилгоотой холбоотой Монголбанкнаас зохих зөвшөөрөл авах үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга /З.Солонго/-д үүрэг болгосугай.
2024.05.30 - Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол
Тогтоол № : 00/17
Хэлэлцсэн асуудал : responsAbility Financial Inclusion Investments 2024 DAC байгууллагаас зээлийн эх үүсвэр татах зөвшөөрөл олгох тухай
Шийдвэрлэсэн нь : Гүйцэтгэх удирдлагын багаас танилцуулсан нөхцөлийн дагуу Голомт банк ХК-ийг responsibility Financial Inclusion Investment 2024 DAC-тэй зээлийн гэрээ байгуулж, доорх хэмжээ, нөхцөлөөр зээл авахыг болгосугай.
Зээлийн хэмжээ: 6,000,000 ам.доллар
2024.06.07 - Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол
Тогтоол № : 00/18
Хэлэлцсэн асуудал : Голомт банкны 2024 оны ICAAP, ILAAP аргачлалын тайланг батлах тухай.
Шийдвэрлэсэн нь : ICAAP (өөрийн хөрөнгийн хүрэлцээг дотооддоо үнэлэх аргачлал), ILAAP (хөрвөх чадварын хүрэлцээг дотооддоо үнэлэх аргачлал) төсөл тайланг баталсугай. Тус тайланг Монголбанкинд хүргүүлж ажиллахыг Гүйцэтгэх захирал /Норихико Като/-д даалгасугай.
2024.06.07 - Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол
Тогтоол № : 00/18
Хэлэлцсэн асуудал : Голомт банкны 2024 оны ICAAP, ILAAP аргачлалын тайланг батлах тухай.
Шийдвэрлэсэн нь : ICAAP (өөрийн хөрөнгийн хүрэлцээг дотооддоо үнэлэх аргачлал), ILAAP (хөрвөх чадварын хүрэлцээг дотооддоо үнэлэх аргачлал) төсөл тайланг баталсугай. Тус тайланг Монголбанкинд хүргүүлж ажиллахыг Гүйцэтгэх захирал /Норихико Като/-д даалгасугай.
2024.07.04 - Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол
Тогтоол № : 00/19
Хэлэлцсэн асуудал : Эн Ай Жи ХХК-г татан буулгах тухай
Шийдвэрлэсэн нь : Банкны зээлийн төлбөрт тооцож авсан компани болох "Эн Aй Жи" ХХК-г татан буулгасугай. "Эн Ай Жи" ХХК-ийг татан буулгах тухай "Эн Ай Жи" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд Голомт банк ХК-ийг төлөөлөн оролцох, хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарах шийдвэрт гарын үсэг зурах эрхийг Голомт банк ХК-ийн Гүйцэтгэх захирал Норихико Като-д олгосугай.
2024.07.04 - Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол
Тогтоол № : 00/20
Хэлэлцсэн асуудал : Хамтран ажиллах гэрээ байгуулах тухай
Шийдвэрлэсэн нь : Голомт капитал ҮЦК ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулахыг зөвшөөрсүгэй. Голомт банкийг төлөөлөн гэрээнд гарын үсэг зурах эрхийг Гүйцэтгэх удирдлага /Норихико Като/-д олгосугай.
2024.07.23 - Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол
Тогтоол № : 00/21
Хэлэлцсэн асуудал : Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилох тухай
Шийдвэрлэсэн нь : Голомт банкны Гүйцэтгэх захирлын албан тушаалд Амарзаяа овогтой Одонбаатарыг 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хугацаагүйгээр томилсугай.
2024.07.26 - Ээлжит хурлын тогтоол
Хэлэлцсэн асуудал : 2024 оны нэгдүгээр хагас жилийн тайлан
Шийдвэрлэсэн нь : 2024 оны нэгдүгээр хагас жилийн тайланг танилцуулав
Хэлэлцсэн асуудал : Макро эдийн засгийн тойм
Шийдвэрлэсэн нь : Макро эдийн засгийн тойм танилцуулав
Хэлэлцсэн асуудал : 2024 оны нэгдүгээр хагас жилийн санхүүгийн үр дүн
Шийдвэрлэсэн нь : 2024 оны нэгдүгээр хагас жилийн санхүүгийн үр дүнг танилцуулав
Тогтоол № : 00/22
Хэлэлцсэн асуудал : Голомт банкны 2024 оны төсөв тодотгох тухай
Шийдвэрлэсэн нь : Голомт банкны 2024 оны төсвийг тодотгон энэхүү Тогтоолын Хавсралт 1 дагуу баталсугай. Уг төсөв, төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Гүйцэтгэх захирал /А.Одонбаатар/-д үүрэг болгосугай.
Хэлэлцсэн асуудал : Өрсөлдөгчийн судалгаа
Шийдвэрлэсэн нь : Өрсөлдөгчийн судалгааг танилцуулав
Хэлэлцсэн асуудал : Дижитал шилжилтийн газрын тайлан, хэрэгжиж буй төслүүд
Шийдвэрлэсэн нь : ДШГ-ын тайлан болон одоо хэрэгжүүлж буй төслүүдтэй танилцав
Хэлэлцсэн асуудал : Харилцагчийн бүртгэлийн газрын тайлан
Шийдвэрлэсэн нь : ХБГ-ын тайлантай танилцав
Хэлэлцсэн асуудал : Харилцагчийн үйлчилгээний газрын тайлан
Шийдвэрлэсэн нь : ХҮГ-ын тайлантай танилцав
Хэлэлцсэн асуудал : Лизингийн төвийн үйл ажиллагаа
Шийдвэрлэсэн нь : Лизингийн төвийн үйл ажиллагаатай танилцав
Хэлэлцсэн асуудал : Голомт плаза шинэ төв оффисийн төслийн тухай
Шийдвэрлэсэн нь : Шинэ төв оффисийн төсөл, явцтай танилцав.
Хэлэлцсэн асуудал : Аудитын хорооны 2024 оны 2-р улирлын тайлан
Шийдвэрлэсэн нь : Аудитын хорооны 2024 оны 2-р улирлын тайлантай танилцав
Хэлэлцсэн асуудал : Эрсдэлийн удирдлагын хорооны 2024 оны 2-р улирлын тайлан
Шийдвэрлэсэн нь : Эрсдэлийн удирдлагын хорооны 2024 оны 2-р улирлын тайлантай танилцав
Хэлэлцсэн асуудал : Нэр дэвшүүлэх хорооны 2024 оны 2-р улирлын тайлан
Шийдвэрлэсэн нь : Нэр дэвшүүлэх хорооны 2024 оны 2-р улирлын тайлантай танилцав
2024.09.24 - Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол
Тогтоол № : 00/23
Хэлэлцсэн асуудал : Үндсэн хөрөнгө худалдан борлуулах тухай
Шийдвэрлэсэн нь : Голомт банк ХК-ийн эзэмшлийн “Парк плэйс” оффис дахь 66.88 мкв талбайг Изи Пэй ХХК-д худалдахыг зөвшөөрсүгэй.
2024.09.24 - Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол
Тогтоол № : 00/24
Хэлэлцсэн асуудал : Голомт банкны Комплаенсийн бодлогод нэмэлт өөрчлөлт оруулан батлах тухай
Шийдвэрлэсэн нь : Комплаенсийн бодлогын Хавсралт №2-ийн Эрсдэлийн аппетитад өөрчлөлт оруулахыг дэмжив.
2024.10.24 – Ээлжит хурлын тогтоол
Хэлэлцсэн асуудал: Макро эдийн засгийн мэдээлэл
Шийдвэрлэсэн нь: Макро эдийн засгийн мэдээлэлтэй танилцав
Хэлэлцсэн асуудал: 2024 оны 3-р улирлын санхүүгийн үр дүн
Шийдвэрлэсэн нь: 2024 оны 3-р улирлын санхүүгийн үр дүнтэй танилцав
Хэлэлцсэн асуудал: IFRS S1, S2 зөвлөх үйлчилгээний тухай
Шийдвэрлэсэн нь: IFRS S1, S2 зөвлөх үйлчилгээний тухай
Хэлэлцсэн асуудал: Зээл, хөрөнгө оруулалтын тухай
Шийдвэрлэсэн нь: Зээл, хөрөнгө оруулалтын тухай саналуудтай танилцав
2024.10.24 – Ээлжит хурлын тогтоол
Тогтоол № : 00/25
Хэлэлцсэн асуудал: EMF MICROFINANCE FUND AGmvK байгууллагаас зээлийн эх үүсвэр татах зөвшөөрөл олгох тухай
Шийдвэрлэсэн нь: Гүйцэтгэх удирдлагын багаас танилцуулсан нөхцөлийн дагуу Голомт банк ХК-ийг EMF MICROFINANCE FUND AGmvK (“EMF”)-тай Зээлийн гэрээ байгуулж, танилцуулсан хэмжээ, нөхцөлөөр зээл авахыг зөвшөөрсүгэй.
Тогтоол № : 00/26
Хэлэлцсэн асуудал: GLOBAL CLIMATE PARTNERSHIP FUND S.A., SICAV-SIF байгууллагаас зээлийн
эх үүсвэр татах зөвшөөрөл олгох тухай
Шийдвэрлэсэн нь: Гүйцэтгэх удирдлагын багаас танилцуулсан нөхцөлийн дагуу Голомт банк ХК-ийг Global Climate Partnership Fund S.A., SICAV-SIF (цаашид “GCPF” гэх) -тай Зээлийн гэрээ байгуулж, танилцуулсан хэмжээ, нөхцөлөөр зээл авахыг зөвшөөрөх тухай.
Тогтоол № : 00/27
Хэлэлцсэн асуудал: GLOBAL GENDER SMART FUND S.A., SICAV-SIF байгууллагаас зээлийн эх үүсвэр татах зөвшөөрөл олгох тухай
Шийдвэрлэсэн нь: Гүйцэтгэх удирдлагын багаас танилцуулсан нөхцөлийн дагуу Голомт банк ХК-ийг GLOBAL GENDER SMART FUND S.A., SICAV-SIF (“GGSF”) -тай Зээлийн гэрээ байгуулж, танилцуулсан хэмжээ, нөхцөлөөр зээл авахыг зөвшөөрсүгэй.
Тогтоол № : 00/28
Хэлэлцсэн асуудал: MICRO, SMALL & MEDIUM ENTERPRISES BONDS S.A., байгууллагаас зээлийн эх үүсвэр татах зөвшөөрөл олгох тухай
Шийдвэрлэсэн нь: Гүйцэтгэх удирдлагын багаас танилцуулсан нөхцөлийн дагуу Голомт банк ХК-ийг MICRO, SMALL & MEDIUM ENTERPRISES BONDS S.A.,-тай Зээлийн гэрээ байгуулж, танилцуулсан хэмжээ, нөхцөлөөр зээл авахыг зөвшөөрсүгэй.
Тогтоол № : 00/29
Хэлэлцсэн асуудал: SYMBIOTICS SICAV II байгууллагаас зээлийн эх үүсвэр татах зөвшөөрөл олгох тухай
Шийдвэрлэсэн нь: Гүйцэтгэх удирдлагын багаас танилцуулсан нөхцөлийн дагуу Голомт банк ХК-ийг SYMBIOTICS SICAV II-тай Зээлийн гэрээ байгуулж, доорх хэмжээ, нөхцөлөөр зээл авахыг зөвшөөрсүгэй.
Тогтоол № : 00/30
Хэлэлцсэн асуудал: Аудитын хорооны 3-р улирлын тайлан
Шийдвэрлэсэн нь: Төлөөлөн удирдах зөвлөлийн Аудитын хорооны өөрчилсөн бүрэлдэхүүнийг доорх байдлаар баталсугай:
a. Аудитын хорооны Дарга:
i. Жэймс Б. Дваер, /ТУЗ-ийн Хараат бус гишүүн/
b. Аудитын хорооны гишүүд:
i. Александр Пикер /ТУЗ-ийн Хараат бус гишүүн/
ii. Ханс Холзхакер /ТУЗ-ийн Хараат бус гишүүн/
iii. Ч. Мөнхцэцэг
iv. Д. Мөнхтөр
Тогтоол № : 00/31
Хэлэлцсэн асуудал: Голомт банкны “МУТСТ дотоод хяналтын хөтөлбөр 2024-2026” батлах тухай
Шийдвэрлэсэн нь: Голомт банкны “МУТСТ дотоод хяналтын хөтөлбөр 2024-2026”-ийг энэхүү тогтоолын Хавсралтын №1 дагуу баталсугай.
Тогтоол № : 00/32
Хэлэлцсэн асуудал: Банкны тухай хуулийн хэрэгжилтийг хангах төлөвлөгөөний тухай
Шийдвэрлэсэн нь: Голомт банкны хувьцаа эзэмшлийг төрөлжүүлж, хөрөнгө оруулалт татах үйл ажиллагаанд баримтлах ерөнхий зарчим, чиглэлийг энэхүү тогтоолын Хавсралт 1-т заасны дагуу баталсугай.
Тогтоол № : 00/33
Хэлэлцсэн асуудал: Засаглал, Ёс зүй, Цалин урамшууллын хорооны 3-р улирлын тайлан
Шийдвэрлэсэн нь: Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Засаглал, ёс зүй, цалин урамшууллын хорооны дүрэмд танилцуулсны дагуу нэмэлт, өөрчөлт оруулсугай.
Хэлэлцсэн асуудал: Эрсдэлийн удирдлагын хорооны 3-р улирлын тайлан
Шийдвэрлэсэн нь: Эрсдэлийн удирдлагын хорооны 3-р улирлын тайлантай танилцав
Тогтоол № : 00/34
Хэлэлцсэн асуудал: Нэр дэвшүүлэх хорооны тайлан 3-р улирлын
Шийдвэрлэсэн нь: Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Нэр дэвшүүлэх хорооны дүрмийг танилцуулсны дагуу шинэчлэн баталсугай.
Хэлэлцсэн асуудал: Бусад;
2024 оны ТУЗ-ийн ээлжит хурлын тов
Шийдвэрлэсэн нь: ТУЗ-ийн ээлжит хурлын товыг танилцуулав.
2024.11.05- Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол
Тогтоол № : 00/35
Хэлэлцсэн асуудал: Банкны эрхлэх үйл ажиллагааны чиглэл нэмэх тухай
Шийдвэрлэсэн нь: Голомт банк Факторингийн үйлчилгээг Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрлийг авсны үндсэн дээр эрхлэхийг зөвшөөрсүгэй.
2024.12.02 - Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол
Тогтоол № : 00/36
Хэлэлцсэн асуудал: Олон улсын зах зээлд нээлттэй бонд гаргах тухай
Шийдвэрлэсэн нь: Голомт банкны олон улсын зах зээлд амжилттай гаргасан бонд дээр 100 сая ам. доллар хүртэлх дүнтэй нэмэгдүүлэх буюу “tap issue” бонд гаргахыг зөвшөөрсүгэй.
2024.12.04 - Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол
Тогтoол № : 00/37
Хэлэлцсэн асуудал: Олон улсын зах зээлд нэмэлт бонд гаргах нөхцөлийн тухай
Шийдвэрлэсэн нь: Голомт банкны олон улсын зах зээлд амжилттай гаргасан бонд дээр 100 сая ам. доллар хүртэлх дүнтэй нэмэгдүүлэх буюу “tap issue” бондыг энэхүү Тогтоолын Хавсралтад заасан нөхцөлийн дагуу гаргахыг зөвшөөрсүгэй.
Тогтоол № : 00/38
Хэлэлцсэн асуудал: Гэрээний хугацаа сунгах тухай
Шийдвэрлэсэн нь: ГЗ/001/23 дугаар гэрээг нэг жилээр сунгахыг Голомт банкинд зөвшөөрсүгэй.
Тогтоол № : 00/39
Хэлэлцсэн асуудал: SAISON INVESTMENT MANAGEMENT PRIVATE LIMITED байгууллагаас зээлийн эх үүсвэр татах зөвшөөрөл олгох тухай
Шийдвэрлэсэн нь: Гүйцэтгэх удирдлагын багаас танилцуулсан нөхцөлийн дагуу Голомт банк ХК (цаашид “Банк” гэх)-ийг SAISON INVESTMENT MANAGEMENT PRIVATE LIMITED (цаашид “Зээлдүүлэгч” гэх)-тэй Зээлийн гэрээ байгуулж танилцуулсан хэмжээ, нөхцөлөөр зээл авахыг зөвшөөрсүгэй.
Тогтоол № : 00/40
Хэлэлцсэн асуудал: GLOBAL CLIMATE PARTNERSHIP FUND S.A., SICAV-SIF байгууллагаас зээлийн
эх үүсвэр татах зөвшөөрөл олгох тухай
Шийдвэрлэсэн нь: Гүйцэтгэх удирдлагын багаас танилцуулсан нөхцөлийн дагуу Голомт банк ХК (цаашид “банк” гэх)-ийг Global Climate Partnership Fund S.A., SICAV-SIF (цаашид “GCPF” гэх) -тай 2023 оны 10 сарын 27-нд байгуулсан Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулан танилцуулсан хэмжээ, нөхцөлөөр зээл авахыг зөвшөөрсүгэй.
2024.12.19 - Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол
Тогтоол № : 00/41
Хэлэлцсэн асуудал: Олон улсын зах зээлд ногоон болон нийгмийн чиглэлийн бонд гаргах тухай
Шийдвэрлэсэн нь: Олон улсын зах зээлд 50 сая ам. доллар хүртэлх ногоон болон нийгмийн чиглэлийн бонд гаргахыг зөвшөөрсөв.
2024.12.27 - Ээлжит хурлын тогтоол
Тогтоол № : 00/42
Хэлэлцсэн асуудал: Дотоод аудитын үйл ажиллагаанд ашиглагдах баримт бичиг батлах тухай
Шийдвэрлэсэн нь: Дотоод аудитын үйл ажиллагаанд ашиглагдах баримт бичиг батлав
Тогтоол № : 00/43
Хэлэлцсэн асуудал: Дотоод аудитын газар, Дата анализын албаны 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, зардлын төсвийг батлах тухай
Шийдвэрлэсэн нь: Дотоод аудитын газар, Дата анализын албаны 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, зардлын төсвийг батлав
Тогтоол № : 00/44
Хэлэлцсэн асуудал: Голомт банкны “Эрсдэлийн аппетитийн мэдэгдэл-2025” батлах тухай
Шийдвэрлэсэн нь: Голомт банкны “Эрсдэлийн аппетитийн мэдэгдэл-2025"-г батлав
Тогтоол № : 00/45
Хэлэлцсэн асуудал: Голомт банкны Эрсдэлийн удирдлагын бодлого, Мэдээллийн аюулгүй байдлын бодлого, Зээлийн үйл ажиллагаанд баримтлах бодлого өөрчлөн батлах тухай
Шийдвэрлэсэн нь: Голомт банкны Эрсдэлийн удирдлагын бодлого, Мэдээллийн аюулгүй байдлын бодлого, Зээлийн үйл ажиллагаанд баримтлах бодлого өөрчлөн батлав
Тогтоол № : 00/46
Хэлэлцсэн асуудал: Активыг эрсдэлийн сангаас хорогдуулж, тэнцлийн гадуур бүртгэх тухай
Шийдвэрлэсэн нь: Активыг эрсдэлийн сангаас хорогдуулж, тэнцлийн гадуур бүртгэв
Хэлэлцсэн асуудал: Макро эдийн засгийн мэдээлэл
Шийдвэрлэсэн нь: Макро эдийн засгийн мэдээлэлтэй танилцав
Хэлэлцсэн асуудал: 2024 оны эцсийн санхүүгийн тайлан төсөөлөл
Шийдвэрлэсэн нь: 2024 оны эцсийн санхүүгийн тайлан, төсөөлөлтэй танилцав
Тогтоол № : 00/47
Хэлэлцсэн асуудал: Голомт банкны 2025 оны төсөв, бизнес төлөвлөгөөг батлах тухай
Шийдвэрлэсэн нь: Голомт банкны 2025 оны төсөв, бизнес төлөвлөгөөг хэлэлцэн батлав
Тогтоол № : 00/48
Хэлэлцсэн асуудал: Голомт банкны бодлогуудыг өөрчлөн батлах тухай
Шийдвэрлэсэн нь: Голомт банкны бодлогуудыг өөрчлөн батлав
Тогтоол № : 00/49
Хэлэлцсэн асуудал: Голомт банкны бүтэц зохион байгуулалтыг өөрчлөн батлах тухай
Шийдвэрлэсэн нь: Голомт банкны бүтэц зохион байгуулалтыг өөрчлөн батлав
Хэлэлцсэн асуудал: Аудитын хорооны 4-р улирлын тайлан
Шийдвэрлэсэн нь: Аудитын хорооны 4-р улирлын тайлантай танилцав
Хэлэлцсэн асуудал: Эрсдэлийн удирдлагын хорооны 4-р улирлын тайлан
Шийдвэрлэсэн нь: Эрсдэлийн удирдлагын хорооны 4-р улирлын тайлантай танилцав
Хэлэлцсэн асуудал: 2025 оны ТУЗ-ийн ээлжит хурлын тов:
Шийдвэрлэсэн нь: 2025 оны ТУЗ-ийн ээлжит хурлын товыг танилцуулав