Тогтвортой хөгжил

Тогтвортой хөгжил

Тогтвортой хөгжил гэж юу вэ?
Тогтвортой хөгжил гэдэг нь өнөө үеийн хэрэгцээг хангахдаа ирээдүй үеийн хэрэгцээг хязгаарлахгүй байх явдал юм.
Тогтвортой хөгжиж буйн илрэл
Эдийн засгийг хөгжүүлэхээс гадна байгалийн нөөцийг үр ашигтайгаар зарцуулж, эрүүл мэнд, нийгмийн асуудлуудад чиглэсэн үйл ажиллагаа явуулах.

Тогтвортой хөгжлийн зорилго

Голомт банк 2019 оны 9 сарын 22-ны өдөр Нью-Йорк хотноо “Хариуцлагатай банкны зарчмууд”-ыг үндэслэгч банкнуудын нэг болж, өөрийн үйл ажиллагааг “Тогтвортой хөгжлийн зорилтууд” болон “Парисын гэрээний уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зорилтууд”-тай уялдуулахаа тунхагласан билээ.

Мөн Голомт банк нь “Хариуцлагатай банкны зарчмууд”-д албан ёсоор гарын үсэг зурснаар 47 их наяд долларын хөрөнгөтэй дэлхийн 130 банкнаас бүрдсэн банкны холбоонд нэгдэж тогтвортой ирээдүйг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулах зорилтоо бататгасан юм.

Info-2

Тогтвортой хөгжлийн тайлан

Голомт банк Тогтвортой бизнесийн үйл ажиллагааг явуулах, нийгэм, байгаль орчны асуудлуудад анхаарал хандуулах, тогтвортой, сэтгэл ханамжтай ажлын байрыг бий болгох стратегийн үндсэн чиглэлийн хүрээнд үйл ажиллагаа тасралтгүй сайжруулахыг зорьдог бөгөөд 2020 онд Тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд гадагшаа болон банкны дотоод үйл ажиллагаандаа хийж, хэрэгжүүлсэн ажлуудын үр дүнг харуулсан тайлантай танилцана уу.

Тайланг үзэх
тайлан нүүр
    • Голомт Банк “Тогтвортой Хөгжлийн Бодлого”-ыг шинэчлэн баталлаа.

      Голомт банк нь “Тогтвортой Санхүүжилтийн Бодлого”-оо шинэчлэн “Тогтвортой Хөгжлийн Бодлого” болгон өргөжүүлэн баталлаа. Ингэхдээ банк зээлийн үйл ажиллагаандаа тогтвортой санхүүжилтийн зарчмыг баримтлахаас гадна банкны бусад бүхий л үйл ажиллагаанд НҮБ-ын “Тогтвортой Хөгжлийн Зорилтууд”-ыг тусган байгаль орчин нийгэмд ээлтэй байдлыг хэрэгжүүлэн ажиллах юм. Уг бодлогын хүрээнд банк нь өдөр тутмын үйл ажиллагаандаа эрчим хүч, ус, цаас зэргийн зарцуулалтыг бууруулах, хог хаягдлын менежментээ сайжруулан хогоо ангилж дахин боловсруулах, салбар оффисуудаддаа тэргэнцэртэй иргэдэд зориулсан тусгай замын тоог нэмэгдүүлэх, байгаль орчин нийгэмд ээлтэй үйл ажиллагаатай байгууллагуудтай хамтран ажиллахыг эрхэмлэхзэрэг ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байна. Түүнчлэн байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бэлтгэн нийлүүлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, бэлтгэн нийлүүлэчиддээ зориулсан Тогтвортой Хөгжлийн тухай сургалт хөтөлбөрүүдийг зохион байгуулахаар ажиллаж байна.

    • Голомт Банкны зээлийн Байгаль Орчин Нийгмийн эрсдэлийн үнэлгээний тухай

      Голомт Банк нь 2015 онд Тогтвортой Санхүүжилтийн Бодлого батлан зээлдэгчийн байгаль орчин нийгмийн эрсдэлийн үнэлгээг зээлийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.

      2019 онд Банк нь зээлийн байгаль орчин нийгмийн эрсдэлийн удирдлага болон байгаль орчин нийгмийн сөрөг нөлөөллийг бууруулах зарчмуудыг шинэчлэн “Зээлийн Бодлого”-доо тусгасан бөгөөд дараахи төрлийн бизнесийн зээлийн хүсэлтүүдэд байгаль орчин, нийгмийн (БОН) эрсдэлийн үнэлгээг заавал хийж байна:

      • Монгол Улсын Тогтвортой Санхүүжилтийн Зарчимд тусгасан анхаарах үйл ажиллагааны жагсаалтад багтсан бүх зээлийн хүсэлтүүд;

      • Монгол Улсын Тогтвортой Санхүүжилтийн зарчимд тусгасан БОН-ийн өндөр эрсдэл бүхий салбарт хамрагдах бизнесийн зээлийн хүсэлтүүд. Өндөр эрсдэлтэй салбарт: уул уурхай, эрчим хүч, барилга, ойн аж ахуй, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэр, химийн бодис ашигладаг, худалдаалдаг, боловсруулдаг үйлдвэр зэрэг орно.

      • Бусад 50 сая.төг буюу түүнтэй тэнцэх валютаас дээш дүнтэй, 12 сараас дээш хугацаатай бизнесийн зээлийн хүсэлтүүд.

      Голомт Банк нь шинэчилсэн БОН-ийн үнэлгээндээ Олон Улсын Санхүүгийн Корпорацийн (IFC) БОН-ийн эрсдэлийн удирдлагын стандарт болон зээлдэгчийн эдийн засгийн салбарт харгалзах МУ-н хууль, дүрэм, стандарт, нормыг тусган баримт бичиг дээр суурилсан үнэлгээний аргачлалыг боловсруулсан бөгөөд анхан шатны, ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ гэсэн 3 үе шаттайгаар үнэлгээг хийж байна. Ингэхдээ зээлдэгчийн үйл ажиллагаа нь байгаль орчин нийгэмд хэрхэн нөлөөлөх байдлаар эрсдэлийн түвшинг БОН-д ээлтэйгээс өндөр эрсдэлтэй хүртэл 5 түвшинд ангилан банкны болон харилцагчийн БОН-ийн эрсдэлийг удирдаж байна.

    • IFC-ийн ногоон санхүүжилтийн чадавхи бэхжүүлэх зөвлөх үйлчилгээ амжилттай хэрэгжиж дууслаа

      2018 оны 9 сараас 2019 оны 6 сарын хооронд Голомт Банк IFC-тай хамтран ногоон санхүүжилтийн чадавхи бэхжүүлэх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ. Уг хөтөлбөрийн хүрээнд Голомт Банкны ажилтнууд бизнесийн ногоон боломжуудыг тодорхойлох, ногоон төслийн техник үнэлгээ болон эрсдэлийн анализ хийх, эрчим хүчний хэмнэлтийг тооцоолох зэрэг сургалтуудад хамрагдаж ногоон санхүүжилтийн мэдлэг чадавхиа нэмэгдүүллээ. Түүнчлэн Голомт Банк нь МУ-н “Үндэсний Зорилтот Хувь Нэмэр”-т тусгагдсан ногоон санхүүжилтийн эрэлт ихтэй салбаруудыг онцлон эрчим хүчний хэмнэлт, ногоон барилга, тогтвортой ноолуур нэхмэлийн салбарын харилцагчдын төсөл хөтөлбөрүүдтэй танилцаж тэдгээрийг дэмжих зорилт тавин ажиллаж байна.

      Ногоон санхүүжилтийн сургалтад хамрагдсан Голомт Банкны ажилтнууд “Тогтвортой Санхүүжилтийн Ажлын Хэсэг”-ийг байгуулж БОН-ийн эрсдэлийн удирдлага, ногоон санхүүжилт, ил тод тайлагнал, банкны дотоод үйл ажиллагааг БОН-д ээлтэй байлгах зэрэг чиглэлээр санаачилга гарган Голомт Банк хариуцлагатай тогтвортой банк болох зорилт тавин ажиллаж байна

    • "Жендерийн тэгш байдлын хороо"-г байгууллаа

      Голомт банк 2018 оноос эхлэн “Жендэрийн тэгш байдлыг хангах бодлого”-г хэрэгжүүлэн ажлын байранд үүсэх харилцаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэн, ажилтан бүр банкны үйл ажиллагаанд тэгш эрхтэй оролцох, байгууллагын үр ашиг болон хөгжлийн бодлогод тэнцүү ашиг хүртэх боломжийг нээлттэй болгон ажиллаж байна.

      Ингэснээр мэдээллийн хүртээмж, ялгаварлан гадуурхалт, хариуцлагын тогтолцоо зэрэг нь тэгш эрхийн хүрээнд бүрэн хэрэгжиж, байгууллагын соёлыг эерэг тэгш хандлагатайгаар төлөвшүүлж, ажилтнуудын ажлын бүтээмж нэмэгдэж эхэлсэн.

      Эмэгтэй ажилтнуудын карьер хөгжил, албан тушаал дэвших зэрэг боломж нь Голомт банканд бүрэн нээлттэй ба банкны зүгээс ч энэ тал дээр онцгой анхаарч ажилладаг. Тухайлбал, манай банкны удирдах албан тушаалын ажилтнуудын 69 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг, түүнчлэн сүүлийн хоёр жилд эмэгтэй ажилтнуудын албан тушаал, карьер 4-5 хувиар өсчээ.

      Түүнчлэн жендерийн эрх тэгш байдлыг дотооддоо ханган ажиллахаас гадна харилцагчдынхаа жендер, түүнийг дагасан эдийн засгийн хөгжлийн асуудлыг анхааран ажилласаар ирсэн. Банкны ТУЗ болон Удирдлагын багийн хувьд жендэрийн эрх тэгш байдлыг дотооддоо ханган ажиллахаас гадна эмэгтэй харилцагчдын хувьд жендэр, түүнийг дагасан эдийн засгийн хөгжлийн асуудлыг илүү анхааран ажиллаж байна. Энэ ч утгаараа Голомт банкны зүгээс эмэгтэйчүүдэд санхүүгийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, ахисан түвшинд хүргэж, эмэгтэйчүүдэд хийж чадах зүйлсээ бизнес болгон ашиг орлого олох, санхүүгийн дэмжлэг туслалцаа хүргэх, жендэрийн тэгш байдлыг ханган эмэгтэйчүүдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх, нийгмийн сайн сайхны төлөө чиглэсэн үйл ажиллагааг идэвхтэй хэрэгжүүлэх зорилго бүхий “Gender equality committee” буюу “Жендерийн тэгш байдлын хороо”-г 2020 онд байгууллаа.

  • Тогтвортой хөгжил болон ногоон санхүүжилтийн хүрээнд Голомт банк нь хамтын ажиллагааг чухалчлан үзэж дотоодын болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж сайн туршлагуудаас суралцан банкны үйл ажиллагаанд нэвтрүүлж байна.

    • Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо (ТоС Холбоо)

      Голомт Банк нь ТоС Холбоо үүсгэн байгуулагдсан цагаас хойш үндсэн гишүүн нь байж Монгол Улсын Тогтвортой Санхүүжилтийн 8 зарчмыг дэмжин сайн дураар хэрэгжүүлэн ажилладаг билээ. Түүнчлэн ТоС

      Холбооны Төлөөлөн Удирдагчдын Зөвлөлд Голомт Банкны удирдлагаас сонгогдон Холбооны үйл ажиллагаа, засаглалыг сайжруулахад хувь нэмэр оруулан ажиллаж байна. Голомт банк нь ТоС Холбооноос хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, сургалтуудад идэвхтэй оролцон тогтвортой санхүүжилтийн чадавх бүрдүүлэн өөрийн үйл ажиллагаанд нэвтрүүлж байна.

    • НҮБ-ын Байгаль Орчны Хөтөлбөр Санхүүгийн Санаачилга (UNEP FI)

      2019 оны 9 сард Голомт банк нь НҮБ-ын “Байгаль Орчны Хөтөлбөр Санхүүгийн Санаачилга”-аас гаргасан “Хариуцлагатай Банкны Зарчмууд”-д албан ёсоор нэгдэн НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилтууд болон

      Парисын хэлэлцээрийн зорилтуудтай өөрийн үйл ажиллагааг уялдуулан, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хувь нэмрээ оруулан ажиллахаа албан ёсоор баталсан билээ. Голомт банк нь анх 2017 онд UNEP FI-ийн банкны хороонд нэгдэж “Хариуцлагатай Банкны Зарчмууд”- ыг боловсруулах ажлын багт оролцон эдгээр зарчмуудыг үндэслэгч анхны 30 банкны нэг болсон юм. Одоогоор Зарчмуудад дэлхийн нийт 197 банк нэгдсэн байгаа бөгөөд эдгээр 6 зарчмыг хэрхэн хэрэгжүүлэх, тайлагнах зэрэг төлөвлөгөө боловсруулан хамтран ажиллаж байна. Голомт банкны хувьд 2020 онд “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын амлалт” ажлын хэсэгт нэгдэн банкны зээлийн багцын хүлэмжийн хийн ялгарлыг хэмжих, тооцоолох болон бууруулах зорилтыг хэрхэн тавих тухай судлан ажиллалаа. 2021 оноос эхлэн Зарчмуудад нэгдсэн банкнууд өөрсдийн боловсруулсан төлөвлөгөөний дагуу зарчмуудыг хэрэгжүүлэн тайлагнаж эхлэх юм.

    • Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын амлалт (Collective Commitment to Climate Action)

      НҮБ-ын “Хариуцлагатай Банкны Зарчмууд”-д нэгдсэн банкнууд дундаас сайн дурын 38 банк хамтран “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын амлалт”-ыг мөн адил 2019 оны 9 сард байгуулсан юм. Голомт банк нь эдгээр 38 банкны нэг бөгөөд дэлхийн дулаарлыг 2 хэмд барих, net zero economy буюу цэвэр эдийн засагт шилжихэд банкны салбарыг төлөөлөн хувь нэмэр оруулах зэрэг амлалтыг хэрэгжүүлэхээр уг санаачилгад нэгдсэн билээ. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын амлалтад нэгдсэн банкнуудын эхний 1 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын тайланг НҮБ-ын Байгаль Орчны Хөтөлбөр Санхүүгийн Санаачилгаас 2020 оны 12 сарын 8-нд олон нийтэд танилцуулсан бөгөөд Голомт банкны зээлийн байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлагын шинэчилсэн системийг энэхүү тайланд онцолж оруулсан юм.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    25000000
    2000000000
    10000
    100000
    5000000
    1
    15
    30
    1
    24
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ