Та гар утсаа интернэтэд холбон SocialPay аппликэйшнээр гүйлгээ хийх болон нэхэмжлэл илгээх боломжтой.
Social данс гэдэг нь SocialPay аппликэйшний хувийн мэдээлэл цэсээр дамжуулан холбосон үндсэн данс бөгөөд та интернэт банк, смарт банк аппликэйшнээрээ данс хоорондын гүйлгээ хийн Social дансандаа орлого хийх боломжтой. Мөн та аль ч банкнаас бэлнээр болон бэлэн бусаар Social дансандаа орлого хүлээн авах боломжтой. Та Social дансаа сольж, оронд нь зарлагын гүйлгээ хийгдэх боломжтой буюу үлдэгдэлтэй бусад данснаасаа сонгож холбож болно.
И-код гэдэг нь төлбөрийн картаа ашиглан онлайнаар худалдан авалт хийх үед ашиглагддаг 4 оронтой нууц код юм. Картын пин кодоос ялгаатай нь таны картын мэдээлэл алдагдсан ч онлайн орчинд эрсдэл үүсэхээр сэргийлж баталгаажуулалт хийж буй код юм.
И-код авахыг хүсвэл Интернэт банкны “Карт" үндсэн цэсээс И-код авах картаа сонгон "И-код авах" товч дээр дарж дурын 4 оронтой тоог оруулан авах боломжтой.
Жич: Та е-токен төхөөрөмжтэй бол и-код авах шаардлагагүй.
Харилцагч та өөрийн бүртгэлтэй и-мэйл хаягаас дараах бичиг баримтыг internetbank@golomtbank.com хаяг руу илгээгээрэй.
1. Өөрийн дурын дебит кредит картын дугаар /эхний болон сүүлийн 4 орон/ болон тухайн картаар хийгдсэн хамгийн сүүлийн 3 гүйлгээний товч мэдээлэл
2. Интернэт банкны "Энгийн мэдээлэл харах эрх" нээж өгнө үү гэсэн утгатай, баталгаат гарын үсэг бүхий гараар бичсэн хүсэлт /скайнер, фото зургаар хүлээн авах/
3. Гадаад паспортын цээж зураг болон хүчинтэй хугацаа бүхий хуудасны хуулбар /скайнер, фото зургаар хүлээн авах/
Хүсэлтийг хүлээн авсаны дараа нэвтрэх нууц үгийг таны бүртгэлтэй и-мэйл хаяг руу илгээн, мэдэгдэх болно.
Бүх төрлийн дебит картуудыг хаягаар хүргүүлэн авах боломжтой.
Та дебит картаа сунгах болон нөхөн авах тохиолдолд өөрт ойр салбарт хандан шинээр захиалах боломжтой.
Түүнчлэн Голомт банкны зүгээс хугацаа дууссан карт эзэмшигчидтэй сар бүр холбогдож, карт сунгах эсэхийг баталгаажуулан, картын сунгалтыг зайнаас хийдэг.
Та нэн даруй өөрийн Смарт банк болон Интернэт банк руу нэвтрэн гээсэн картаа сонгон картаа блок хийх боломжтой ба олсон бол нээх боломжтой.
Хэрэв та интернэт банкгүй бол Голомт банкны лавлах төв 1800-1646 дугаар руу өөрийн бүртгэлтэй утсаар холбогдон хаалгах боломжтой.
Та өөрийн Смарт банк болон Интернэт банкаар нэвтрэн, Карт цэснээс картаа сонгон, ПИН код авах товчийг дарснаар таны бүртгэлтэй утасны дугаар луу нэг удаагийн код илгээгдэнэ. Тухайн нэг удаагийн кодыг дэлгэцэнд дэх бөглөх хэсэгт оруулснаар шинэ ПИН код зураг хэлбэрээр танд харагдах болно.
Мөн та Голомт банкны АТМ дээр дурын кодоор пин кодоо солих боломжтой.
Монгол Улсын иргэн бол: 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, зээлийн хугацаанд тогтвортой орлоготой бол өөрийн биеэр банканд хандан хүсэлтээ гаргах боломжтой.
Гадаад улсын иргэн бол: Монгол Улсад 6 сараас доошгүй хугацаанд оршин суусан, цаашдын оршин суух эрхийн хугацаа зээл төлөгдөж дуусах хугацаа хүртэл хүчин төгөлдөр байх, тогтвортой орлоготой бол өөрийн биеэр банканд хандан хүсэлтээ гаргах боломжтой.
Байгууллагын кредит карт бол:
• Монгол Улсад бүртгэлтэй үйл ажиллагаа явуулдаг Аж ахуйн нэгж байх;
• Хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй, сүүлийн 2 жилийн хугацаанд чанаргүй зээлийн түүхгүй байх;
• Кредит картын хугацаанд тогтвортой орлоготой, зарцуулалтыг төлөх санхүүгийн бүрэн чадамжтай байх буюу төлбөр орлогын харьцаа хангалттай байх.
Та өөрийн Интернэт банк болон Смарт банк аппликэйшний Кредит картын төлбөр хэсгээс эргэн төлөх дүнгээ харах боломжтой. Мөн таны банканд бүртгэлтэй утасны дугаарт сар бүрийн эргэн төлөх дүн мессэжээр очдог ба хэрэв танд мэдээлэл очдоггүй бол өөрийн интернэт банкны ХУВИЙН ТОХИРГОО -> ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ хэсгийн мэдээллээ шинэчилснээр мэдээлэл очих боломжтой болно.
Та өөрийн картын дараах мэдээллийг бусдад хэлэх, дамжуулахгүй хэрэгтэй. Үүнд:
- Картын дугаар буюу картын нүүрэн хэсэгт байрладаг 16 оронтой
- Картын хүчинтэй хугацаа
- Картын арын хэсэгт байрладаг 3 оронтой тоо болох СVV код
- Картын ПИН код болон И-код багтана.