И мерчант
Онлайн худалдаа төлбөр тооцооны И-Мерчант болсноор 7/24 цагаар бүтээгдэхүүн үйлчилгээгээ санал болгож борлуулах боломжтой. Гадаад, дотоодын хамгийн олон төрлийн карт хүлээн авч хаанаас ч хялбар төлбөр тооцоо хийх шийдэл юм
Хүсэлт илгээхКартын төрөл | Картын бренд | Гүйлгээний шимтгэлийн хувь |
Голомт банкны карт | Master, Visa, Unionpay | 1% |
Бусад дотоодын банкны карт | Master, Visa, Unionpay | 1% |
Гадаадын банкны карт | Master, Visa, Unionpay, JCB | 4% |
Американ экспресс нэрийн бүх карт | 4% |
Бүтээгдэхүүн, үйлчилгээнд мөрдөгдөх ерөнхий нөхцөлтэй ЭНД дарж танилцана уу.
Байгууллага
Хувь хүн
Голомт банкинд харилцах данстай харилцагч байгууллага байх /харилцах данс нээлгээд үйл ажиллагааны чиглэлээр 6 сар ашигласан байх/
Байгууллага нь өөрийн нэрийн цахим хуудастай байх. Цахим хуудас нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
№ | Асуулт | Хариулт |
1 | E-Commerce үйлчилгээ гэж юу вэ? | ECOM буюу Онлайн худалдааны төлбөрийн систем нь Монгол Улсын болон гадаадын банкнуудын бүх төрлийн дебит болон кредит карт, Social pay аппликэйшн ашиглан төлбөр хүлээн авах цогц төлбөрийн систем юм. |
2 | Хэн хүсэлт өгч болох вэ | Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй иргэн болон хуулийн этгээд хүсэлт гаргах боломжтой. |
3 | Онлайн хүсэлтийг хэд хоногт шийдвэрлэдэг вэ | Бүрэн материал хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт багтаан шийдвэрлэнэ. |
4 | Голомт банкны E-Commercе дээр бусад банкны картаар гүйлгээ хийж болох уу? | Болно. Онлайн төлбөрийн систем дээр дотоодын бүх банкны картаар гүйлгээ хийж болохоос гадна гадаадын банкны Master, Visa, CUP, Amex картыг ашиглан гүйлгээ хийх боломжтой. |
5 | SSL хамгаалалт гэж юу вэ? Заавал цахим хуудас болон аппликэйшн дээр байх шаардлагатай юу? | SSL /Secure Socket Layer/ Хамгаалалтын сертификат – Цахим хуудас болон аппликэйшнд хандаж буй карт эзэмшигчийн хувийн болон картын мэдээллийн нууцлалыг хамгаалах протокол юм. Уг хамгаалалтын сертификатыг байгууллага Банктай гэрээ байгуулахаас өмнө өөрийн цахим хуудас, аппликэйшн дээр заавал хийсэн байх шаардлагатай. |
6 | Хувь хүн хүсэлт гарган E-Commerce үйчилгээ авч болох уу? | E-Commerce үйлчилгээний гэрээг зөвхөн Монгол Улсад хуулийн этгээдээр бүртгэгдсэн ААН-тэй байгуулах ба төлбөр тооцоо хүлээн авах данс нь Голомт банкны Байгууллагын нэр дээр нээгдсэн данс байна. Тиймээс боломжгүй. |
7 | Картаар гүйлгээ хийх Сошиал пэй /Spay/ ашиглан гүйлгээ хийх төлбөрийн систем холбуулахад тус тусдаа өөр гэрээ байгуулах уу? | Үгүй. Та зөвхөн E-Commerce үйлчилгээний гэрээ байгуулснаар дээрх 2 үйлчилгээг нэгэн зэрэг цахим хуудас болон аппликэйшн дээрээ холболт хийн гүйлгээ хүлээн авах боломжтой болно. |
8 | Өөрт ойр байрлах салбар, ТТ-д хүсэлтээ гаргаж болох уу? | Та өөрт ойр байрлах салбар, ТТ-өөc зөвхөн үйлчилгээтэй холбоотой мэдээлэл авах боломжтой. Үйлчилгээнд бүртгүүлэхэд шаардлагатай материалуудыг бүрдүүлэн ДБГ-Цахим хамтын ажиллагааны хэлтэст авч ирэх эсвэл https://loyalty.golomtbank.com/collaborate/ecommerce?lang=mn линкээр орон Захиалга өгөх хэсгийн мэдээллүүдийг бөглөн, хүсэлтээ онлайнаар илгээх боломжтой. Таны илгээсэн хүсэлтийг ЦХАХэлтэс хүлээн авч судлаад мэйл, холбоо барих утасны дугаараар тань эргэн холбогдох болно. |