Банкны танилцуулга

Түүхэн товчоон

Түүхэн товчоон

Голомт Банк нь анх үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн үргэлж шинэлэг санаа, санаачилга гаргаж, Монголын Банк санхүүгийн салбар төдийгүй Монголчуудын амьдралд хувьсал хийсэн анхдагч алхам олныг хийсэн билээ.

1995
1996
1997
1998
1999
2000
2001
2002
2003
2004
2005
2006
2007
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
1995

Иргэдэд өндөр үнэтэй гэр ахуйн бараа худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Hire Purchase” хэрэглээний зээлийг нэвтрүүлэв.

Эхний 100 хадгаламж эзэмшигчийн дунд “Азтай хадгаламж эзэмшигч” шалгаруулав.

Швейцарийн Credit Suisse, Германы Berliner банкуудтай харилцаа тогтоов.

Анхны хадгаламжийн кассаа Засгийн Газрын ордны баруун талд нээлээ.

Зөвлөх Адриан Хиллийг Англи улсаас урьж түүний тусламжтайгаар Credit Suisse, Americаn Express замын чек компанитай холбоо тогтоож банкныхаа гадаад харилцааг эхлүүлэв.

1995.03.06. Монголбанкны ерөнхийлөгчийн 59 тоот тушаал гарч Голомт банк 4 ажилтан, 436 сая төгрөгийн дүрмийн сантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлэв.

+
1996

Германы Berliner банктай хамтарч Монголын арилжааны банкуудад зориулсан картын төлбөр тооцоо сэдэвт сургалтыг Берлинд амжилттай зохион байгуулав.

Американ экспресс чекийг мөнгөжүүлж эхлэв.

Харилцагчдад мэдээллийг цаг алдалгүй хүргэх зорилгоор Голомт сонинг эрхлэн гаргав.

Бэлэн бус төлбөр тооцооны дэвшилтэт хэлбэрийг нэвтрүүлэх анхны алхам болгож “Голомт чек” төлбөрийн чекийг нэвтрүүлэв.

Гадаад төлбөр тооцооны эрхтэй болов.

Германы Dresdner, Commerz, АНУ-ын Union банкуудтай харилцаа тогтоов.

+
1997

Салбар сүлжээнийхээ тоог эрчимтэй нэмэгдүүлж хүн ам ихээр төвлөрсөн томоохон газруудад 6 тооцооны төвийг шинээр нээв.

Ажлын өдрүүдэд хязгаарлагдмал цагаар харилцагчдад хүрдэг байсан банкны үйлчилгээг анх удаа тасралтгүй 24 цагийнх болгож банк руу ажлынхаа дундуур яарч гүйдэг Монгол уламжлалыг эвдэв.

Дуудлагын банкны үйлчилгээ болох “Хөдөлгөөнт банк”-ны үйлчилгээг анх нэвтрүүлэв.

+
1998

Ажилтнуудынхаа дунд явган аялал зохион байгуулдаг уламжлал тогтоов.

Засгийн Газрын шийдвэрээр үйл ажиллагаа нь доголдож, дампуурахад хүрээд байсан төрийн өмчийн Сэргээн босголт банкийг нэгтгэж 2 сар ажиллав.

Голомт банкны удирдах ажилтны сургалтыг зохион байгуулав.

Анх удаа олон улсын хөндлөнгийн хяналтын байгууллага “Артур Андерсон”-аар аудит хийлгэв.

+
1999

Дэлхийн банк, Монгол улсын Засгийн Газрын хамтран хэрэгжүүлэх “Хувийн хэвшлийг хөгжүүлэх төсөл”-ийн дамжуулан зээлдүүлэгчээр шалгарч урт хугацааны хувьсах хүүтэй зээл олгож эхлэв.

Монголд банкны суурь тавигдсан цэгт Голомт банкны тооцооны 1-р төв шилжиж байрлав

Үнэт зүйл хадгалах үйлчилгээг нэвтрүүлэв.

Монголын банкуудаас анх удаа Windows-ийн орчны программаар бүртгэл тооцоогоо хөтөлж эхлэв.

Монгол улсын арилжааны банкуудаас анх удаа олон улсын “Mastercard Worldwide” байгууллагын албан ёсны гишүүн болж, Голомт нэрийн Мастеркарт картыг зах зээлд нэвтрүүлэв.

Орон нутагт анхны салбараа нээв.

+
2000

Арилжааны банкуудаас анх удаа жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор “Жижиг зээл” олгож эхлэв.

Улс хоорондын мөнгөн гуйвуулгын “Western Union” сүлжээнд анх нэгдэн оров.

Чехийн Commercni банктай харилцаа тогтоов.

Хөрөнгө оруулалтын төслийн зээлийн нэгжийг байгуулав.

Олон улсын төлбөр тооцооны SWIFT сүлжээнд нэгдэв.

Монгол Улсын арилжааны банкуудаас анх удаа олон улсын “VISA International” байгууллагын албан ёсны гишүүн болж Голомт нэрийн VISA карт гаргаж эхлэв.

+
2001

Австрийн Handles банктай харилцаа тогтоов.

Телефон банкны үйлчилгээг анх нэвтрүүлэв.

Олон улсын мэдээлэл арилжааны Reuters сүлжээгээр арилжаа хийж эхлэв.

Хүү нь зах зээлийн хүүгийн түвшинг дагаж хувьсдаг урт хугацаатай хадгаламжийн төрөл болох “Хөвөгч хүүтэй хадгаламж”-ийг анх нэвтрүүлэв.

Дотоод үнэлгээний системийг нэвтрүүлэв.

Үйлчилгээнийхээ чанарын стандартыг батлав.

Хамт олны санаачлагаар сайн дурын Спорт клуб байгуулав.

Харилцагчдад банкны бүх төрлийн үйлчилгээг нэг цэгээс түргэн шуурхай үзүүлэх, тэдэнд бизнес санхүүгийн зөвлөгөө өгөх “Private banking” алба байгуулагдаж томоохон харилцагчдад үйлчилж эхлэв.

+
2002

Голомт банкны нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг уламжлал болгон зохион байгуулж эхлэв.

Лондонд төлөөлөгчийн газар нээв.

Азийн бүтээмжийн байгууллагын тэргүүн туршлагын сүлжээнд элсэв.

Зоос, Капитрон, Хаан банкуудыг Мастеркарт, Виза карт гаргахад нь хамтран ажиллав.

Картнаас байр , цахилгааны төлбөрөө төлөх биллингийн үйлчилгээг анх нэвтрүүлэв.

“SMS 525” гар утаснаасаа картын мэдээлэл авах үйлчилгээг анх нэвтрүүлэв.

Интернэт, электрон банкны үйлчилгээг анх нэвтрүүлэв.

“VISA International” байгууллагын “New Market Development” шагнал хүртэв.

“Азтай карт эзэмшигч”-ээр тодорсон 3 хүнийг хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үзэх эрхээр урамшуулав.

“Mastercard Worldwide” байгууллагын “Best partner” шагнал хүртэв.

Мөнгөн хадгаламжийн сертификатыг анх нэвтрүүлэв.

Хадгаламж барьцаалсан зээлийн үйлчилгээ нэвтрүүлэв.

Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих сангийн зээлийг олгож эхлэв.

Солонгосын Chohung, Сингапурын AIG банкуудтай харилцаа тогтоов.

+
2003

Маркетингийн шинэлэг дэвшилтэт хэлбэр болох “Direct Marketing”-ийг анхлан нэвтрүүлэв.

Тайваний LAND, БНХАУ-ын Хөдөө аж ахуйн банкуудтай харилцаа тогтоов.

“Монголын Оюутны Хөнгөлөлтийн карт” гаргаж эхлэв.

БНХАУ-ын Хөдөө аж ахуйн банкны “Алтан түрүү” юаний картыг гаргаж эхлэв.

“Бодь” цамхаг цогцолбор дахь шинэ байрны нээлтээ хийв.

Алтантүлхүүр хүүхдийн мөнгөн хаддгаламжийн үйлчилгээг нэвтрүүлэв.

Картын болон банкны талаарх мэдээллээр өөртөө үйлчлэх “Touch screen” төхөөрөмжийг салбаруудад суурилуулав.

Арилжааны банкуудаас анх удаа Олон улсын валютын зах зээлийн мэдээлэл солилцох “Bloomberg” сүлжээний интернэт хэрэглэгч болж, олон улсад арилжааны ханшаа зарлаж эхлэв.

Азийн Хөгжлийн банкны болон өөрийн эх үүсвэрийн “Орон сууцны зээл”-ийг олгож эхлэв.

Их дээд сургуулийн оюутнуудад Голомт банкны нэрэмжит тэтгэлэг олгож эхлэв.

Алтны арилжаа хийх эрх авснаар арилжааны банкны үзүүлэх бүх төрлийн үйлчилгээний эрхтэй болов.

+
2004

Олон улсын нэр хүнд бүхий “The Banker” сэтгүүлээс 2004 оны “Монгол улсын шилдэг банк”-аар шалгарав.

БНСУ-ын Korean Exchange, Оросын Sber, Нидерландын Rabo, Чехийн Obhodny банкуудтай харилцаа тогтоов.

Салбаруудаар олгох зээлийн төрлийг нэмэгдүүлэв.

Сөүл, Бээжинд төлөөлөгчийн газар нээв.

SWIFT-н сайжруулсан хувилбар болох SWIFTNET-д элсэв.

Соронзон туузан нууцал бүхий хадгаламжийн дэвтрийг анх нэвтрүүлэв.

+
2005

АНУ-ын Wells Fargo, ОХУ-ын Русич Центр банкуудтай корреспондент харилцаа тогтоов.

Хамгийн өндөр зэрэглэлийн үйлчилгээ, төрөл бүрийн хөнгөлөлтийн сүлжээнд хамрагдах эрх бүхий “Виза платиниум” картыг анх гаргав.

“Хүүхэд залуучуудын Виза карт”, “Тунгалаг Виза” болон “Толин Мастеркарт”-уудыг зах зээлд анх нэвтрүүлэв.

Хас банкийг төлбөрийн карт гаргахад хамтран ажиллав.

“Хүүхдэд ээлтэй байгууллага”-аар шалгарлаа.

Картын төлбөр тооцооны системийг бүхэлд нь шинэчлэв.

Ко-брэнд карт анх гаргав.

Ази Номхон далайн бүсийн Мастеркарт гаргагч банкуудаас анх удаа Толин Мастеркарт гаргав.

“VISA International” байгууллагын “ Best Business Perform” шагнал хүртэв.

+
2006

Салбар нэгжийн үйл ажиллагааг бүхэлд нь дүгнэх “Scoring system”-ийг нэвтрүүлэв.

АНУ-ын American Express, БНХАУ-ын Industrial and Commercial bank, Казакстан улсын Kazkommertsbank банкуудтай корреспондент банкны харилцаа тогтоов.

“Байгаль орчинд хор хөнөөлгүй, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төсөл”-ийн дамжуулан зээлдэгчээр шалгарав.

Гаалийн Ерөнхий Газартай хамтран гаалийн бүрдүүлэлтийн төлбөрийг интернэтээр хийх үйлчилгээг нэвтрүүлэв.

Бүх салбар тооцооны төвүүд онлайн горимоор ажиллаж эхлэв.

Бэлэн мөнгөний машин буюу ATM-ийг үйлчилгээнд нэвтрүүлэв.

MIAT Mileage Ко-брэнд карт, Airnetwork Mileage Алтан картуудыг зах зээлд гаргав.

“Ногоон зээл” олгож эхлэв.

2006 оны өвлийн Олимпод зориулан “Torino-2006” Виза картуудыг зах зээлд нэвтрүүлэв.

Банкны бүх үйлчилгээг нэг дороос авах боломж бүхий “Санхүүгийн супермаркет”-ын үйлчилгээг эхлүүлэв.

+
2007

Citibank, Canadian Imperial Bank of Commerce, ING bank, ОАО Внешторгбанк, Bank of China-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

Сургалтын зээл олгож эхлэв.

“Өөртөө үйлчлэх банкны” үйлчилгээг нэвтрүүлж эхлэв.

Электрон банкны үйлчилгээнд И-токен шийдлийг нэвтрүүллээ.

Ерөнхийлөгчийн “Үндэсний бүтээмжийн шагнал” хүртлээ.

“Mastercard Worlwide” байгууллагаас “Оны шилдэг Платиниум карт” шагналыг хүртлээ.

“Мастеркарт Платиниум” карт шинээр гаргав.

+
2008

Дэлхийд тэргүүлэгч Credit Suisse банктай хоёрдогч өглөгийн зээлийн гэрээ байгуулав.

Үеэс үед үнэ цэнээ үл алдах “Алтны хадгаламж” гаргав.

Бүх төрлийн хадгаламжийн хүүгээ өсгөв.

“Шилдэг нийгмийн хариуцлагатай байгууллага” шагнал хүртлээ.

Азтай 20 харилцагчаа “Бээжин-2008” Олимпийн наадам үзүүлэв.

Chamber’s VISA алтан картыг зах зээлд нэвтрүүлэв.

Ерөнхийлөгчийн нэрэмжит “Үндэсний бүтээмжийн шагнал”-ыг 2 дахь удаагаа хүртлээ.

Японы Сумитомо Мицуй банктай хамтын ажиллагаагаа өргөжүүллээ.

“Mastercard Worldwide” байгууллагаас 2007 оны “Шилдэг бүтээгдэхүүн нэвтрүүлэгч банк” шагнал хүртэв.

+
2009

“Төлбөрийн картын ирээдүйн чиг хандлага” сэдэвт олон улсын зөвлөгөөн зохион байгуулав.

Дансны орлого зарлагыг мессэжээр мэдээлэх Easy Info үйлчилгээг анх нэвтрүүлэв.

“Шилдэг нийгмийн хариуцлагатай байгууллага” шагналыг 2 дахь удаагаа хүртэв.

Монголд анх удаа галт тэрэгний тасалбарыг интернэтээр худалдаалж эхлэв.

Монголын ТОП-5 банк шагнал хүртэв.

Грэйпбанк системийг амжилттай нэвтрүүлэв.

Бэлгийн картыг зах зээлд нэвтрүүлж Монголд анх удаа бэлгийн картын онлайн захиалгыг эхлүүлэв.

Western Union төвийг байгуулав.

Мобайл банкны үйлчилгээ нэвтрүүлэв.

+
2010

Татварын Ерөнхий Газрын ажилтнуудад хөнгөлттэй зээл олгох гэрээнд үзэглэв.

Голомт банкны нэрэмжит 8 дахь удаагийн оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 100 шилдэг оюутан тэтгэлэг хүртэв.

ШУТИС тооцооны төвөө нээв.

Абу Дабигийн Хөрөнгө Оруулалтын Зөвлөлтэй хоёрдогч өглөгийн зээлийн гэрээг байгуулав

БНСУ-д ажиллаж амьдарч буй Монголчуудын дунд “Эргэх Холбоо” тв караоке нэвтрүүлгийг Боловсрол суваг телевизтэй хамтран зохион байгуулав.

Гадаадад ажиллаж амьдарч буй Монголчууддаа зориулан онлайнаар хадгаламж нээх үйлчилгээг Монголд анх удаа нэвтрүүлэв.

“Тэтгэврийн Ууган Сан”-г үүсгэн байгуулж ажилтнуудынхаа ирээдүйг баталгаажуулав.

Баян-Өлгий аймагт тооцооны төв шинээр нээв.

Mastercard Worlwide байгууллагаас “Шилдэг бүтээгдэхүүн нэвтрүүлэгч банк”-аар шалгарав.

Ховд аймгийн Хөшөөтийн уурхай болон Ховд хотод тооцооны төвүүдээ нээв.

Голомт UnionPay юаний карт эзэмшигч шилдэг 20 харилцагчаа тодруулж, банкны нэрийн бэлгээр шагнаж урамшуулав.

Мерси Кор олон улсын байгууллагын зээлийн батлан даалтын хөтөлбөрт хамрагдав.

Хангайн бүсийн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын Хөрөнгө Оруулалт Гадаад Худалдааны агентлагтай хамтран амжилттай зохион байгуулав.

Олон улсын стандартад нийцсэн банк, даатгалын компанийн хамтарсан үйлчилгээг харилцагчиддаа санал болгов.

БНСУ-ын Дэгү банктай Хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

БНСУ-д ажиллаж амьдарч буй монголчуудынхаа эрэлт хэрэгцээнд тулгуурлан банкны багц үйлчилгээг санал болгов.

Японы найрал дуучдын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан хандивын тоглолтыг дэмжин ажиллав.

Монголын Компанийн Засаглалын чуулга уулзалтын платиниум ивээн тэтгэгчээр ажиллав.

Өмнөговь тооцооны төв үйл ажиллагаагаа салбар болгон өргөжүүлэв.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд тооцооны төвөө шинээр нээв.

Азтай 10 карт эзэмшигчидээ Хөлбөмбөгийн ДАШТ үзүүлэв.

Шилдэг харилцагчдынхаа дунд боулингийн тэмцээнийг амжилттай зохион явуулав.

“Сонгинохайрхан” тооцооны төвөө нээв.

Голомт банкны нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг ес дэх жилдээ амжилттай зохион байгуулав.

МҮХАҮТ-аас шалгаруулдаг ТОП банк шагналыг 7 дахь жилдээ хүртэв.

Шинжлэх Ухааны Академийн Хурлын танхимыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглож, хүлээлгэн өгөв.

Голомтчуудын гавъяа зүтгэлийг төр үнэлж , Голомт банкны 10 гаруй ажилтан төрийн одон медалиар шагнуулав.

Азийн Хөгжлийн Банктай Худалдааны санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурав.

Харилцагчийн хүссэн зургийг картын нүүрэн дээр хэвлэх “Нандин” picture картыг Монголын зах зээлд анхлан нэвтрүүлэв.

Салбар сүлжээнийхээ тоог өргөжүүлж “32-ын тойрог” тооцооны төвөө шинээр нээв.

Анх удаа зохион байгуулагдсан Монголын Эдийн Засгийн Чуулганы ивээн тэтгэгчээр ажиллав.

Бүх төрлийн зээлийн хүүгээ бууруулж, нөхцөлөө сайжруулав.

Олон улсын зах зээлд анх удаа China UnionPay юаний карт нэвтрүүлэв.

+
2011

МҮХАҮТ-аас шалгаруулдаг ТОП-5 банк шагналыг 8 дахь удаагаа хүртэв.

Western Union байгууллагаас “Бүтээмжийн шагнал” хүртэв.

“Нандин” picture картын онлайн захиалгыг эхлүүлэв.

Гамшигт нэрвэгдсэн Японы ард түмэнд Голомт банкны нийт ажилтнууд нэг өдрийн цалингаа хандивлав.

Монголын Эдийн Засгийн чуулганы ивээн тэтгэгчээр хоёр дахь жилдээ ажиллав.

Дорнод аймагт “Дорнод-Хэрлэн” тооцооны төвөө нээв.

Монголд анх удаа “Ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлэв.

Монголд анх удаа “Хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян”-ыг зохион явуулж 1500 орчим хүн хамрагдав.

Өмнөговь аймгийн Гурван Тэс, Ханбогд, Цогтцэций сумдад тооцооны төвүүдээ нэгэн зэрэг нээв.

+
2012

Global Finance сэтгүүлээс 2012 оны “Монгол улсын шилдэг банк” шагнал хүртэв.

The Banker сэтгүүлээс 2012 оны “Монгол улсын шилдэг банк” шагнал хүртэв.

Монголын эдийн засгийн чуулган, Mongolia Investment Summit, COAL MONGOLIA 2012, IPO чуулган, Монголын Компанийн Засаглалын Форум, Монгол-Лондонгийн Бизнес форумын ивээн тэтгэгчээр ажиллав.

Монголын Үндэсний Олимпийн хорооны Алтан түншээр ажиллав.

Германы BHF, Commerz, БНСУ-ын EXIM банкуудтай экспортын санхүүжилт, гадаад худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүнийг хамтран нэвтрүүлэв.

Үндэсний брэнд ₮ картыг зах зээлд нэвтрүүлэв.

Захиалгат шилжүүлэг үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэв.

Монголд анх удаа “Өөртөө үйлчлэх банк”-ны үйлчилгээг нэвтрүүлэв.

Монголд анх удаа ухаалаг утас (Blackberry, iPhone болон Android)-д зориулсан банкны аппликэйшн болох “Смарт банк” үйлчилгээг нэвтрүүлэв.

Голомт секюритиз охин компанитай болов.

ЖДБ эрхлэгчдэд зориулсан Бизнес төвүүдийг нээв.

Интернэт банкны үйлчилгээгээ шинэчлэн сайжруулав.

+
2013

Монголд Хөрөнгө Оруулагчдын Чуулган”-ы ивээн тэтгэгчээр ажиллав.

Монгол улсын шатрын рапид болон түргэн тоглолтын улсын аварга шалгаруулах тэмцээн”-ний ивээн тэтгэгчээр хамтран ажиллав.

Нүүрстөрөгч ялгаруулдаггүй - Цахим банк” санаачлагыг амжилттай хэрэгжүүлэв.

Төлбөрийн картын системээр дэлхийд тэргүүлэгч American Express картыг монголд анх удаа нэвтрүүлэх гэрээнд гарын үсэг зурав.

ГЛОБАЛ ФИНАНС Голомт банкинд “Монгол Улсын Шилдэг Банк” шагналыг гардууллаа.

Зээлийн Батлан Даалтын Сан”-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав.

Чингис бонд”-ын хөнгөлөлттэй төслийн зээлийг дамжуулан олгох банкаар сонгогдов.

Азийн банкуудын холбооны 30–р чуулган”-нд ивээн тэтгэгчээр оролцов.

ГЛОБАЛ ФИНАНС –аас “Монгол Улсын Шилдэг Интернэт Банк” шагнал хүртэв.

Монгол улсын Татварын ерөнхий газартай хамтран цахим хэлбэрээр татвараа төлөх цоо шинэ үйлчилгээг нэвтрүүлэв.

Дорнод аймаг дахь салбарынхаа шинэ байрны нээлтийг хийв.

Банкны салбарын мэдээллийн технологийн “Дисковер Монголия” чуулга уулзалтыг монгол улсад 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулав.

”Монгол Улсын Шилдэг Ажил Олгогч Байгууллага”-шалгарав.

Эрдэнэт хотод салбар сүлжээгээ өргөжүүллээ

Монгол улсын Засгийн Газар, Монголбанк хамтран хэрэгжүүлж буй 8+-1 /найм дээр нэмэх хасах 1/ хувийн хүүтэй орон сууцны зээлийг олгож эхлэв.

“Да хүрээ” тооцооны төвийнхөө шинэ байрны нээлтийг хийв.

“Монголын Худалдааны Санхүүжилтийн Зах Зээл” чуулга уулзалтанд ивээн тэтгэгчээр оролцов.

БНСУ-ын үнэт цаасны зах зээлд хамгийн томд тооцогддог Daewoo Securities компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав.

Баянхонгор аймагт Баянхонгор тооцооны төвөө нээв.

Дэлхийн мэдээллийн технологийн хөгжлийн хандлагыг тодорхойлогч инфосис компанитай хамтран ажиллах гэрээ байгуулав.

Монгол улсын спортын салбарын хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрийг оруулж монголын оюутны спортын универсиад III их наадмын азийн бүсийн тэмцээнийг ивээн тэтгэв.

Интернэт худалдан авалт хийх үйлчилгээний аюулгүй байдлыг сайжруулах, нууцлал хамгаалалтыг нэмэгдүүлэх зорилгоор картын “3D хамгаалалт” –ыг нэвтрүүлэв.

МҮХАҮТ –аас Голомт банкийг “ТОП БАНК”-аар шалгаруулав.

Голомт банк нь Монгол улсын морин хуурын чуулгын албан ёсны түншээр сонгогдов.

лчилгээний 2.0 /хоёр тэг/ хувилбарыг нэвтрүүлэн харилцагчиддаа шинэ шинэ боломжуудыг бий болгов. Герман улсын Commerzbank голомт банкны гадаад төлбөр тооцооны гүйцэтгэл, чанарын үзүүлэлтийг өндрөөр үнэлэн “EXCELLENT QUALITY IN STP” шагналыг олгов.

Ухаалаг гар утсанд суурилсан монголын хамгийн анхны банк санхүүгийн апплейкэшн СМАРТ БАНК үйлчилгээний 2.0 /хоёр тэг/ хувилбарыг нэвтрүүлэн харилцагчиддаа шинэ шинэ боломжуудыг бий болгов.

Олон улсын төлбөрийн картын системийг монголд анхлан нэвтрүүлсэн голомт банк тив дэлхийн хаана ч төлбөр тооцоогоо төгрөгөөр хийх боломжтой МастерКарт картыг зах зээлд анхлан нэвтрүүлэв

“Road Expo Mongolia 2013” –нд ивээн тэтгэгчээр ажиллав.

“Монголын Эдийн Засгийн Чуулган”-ийг 4 дэх жилдээ ивээн тэтгэгчээр ажиллав.

“Coal Mongolia 2013”, чуулганд ивээн тэтгэгчээр хамтран ажиллав.

Хүн бүрийг өмнөө тавьсан зорилгынхоо төлөө тууштай байхыг уриалан, харилцагчиддаа зориулсан “ЗОРИЛГОО САНХҮҮЖҮҮЛЬЕ” урамшуулалт аяныг эхлүүлж нийт 6 азтаны зорилгыг нийт 120 сая төгрөгөөр санхүүжүүллээ.

+
2014

Боловсролыг дэмжигч Голомт банк бизнесийн байгууллагуудаас Монголд анх удаа оюутан залуусынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэх, харилцан суралцах, туршлага солилцох, ирээдүйн сурах үйл хэрэгт нь урам өгөх, дэмжлэг үзүүлэх зорилгоорОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ”-ыг санаачилж байсан бөгөөд энэ жил 13 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа.

Голомт банк болон Голомт Секюритиз ХХК-аас санаачилж, Нью-Йоркын Үнэт Цаасны Шинжээчдийн Нийгэмлэг (NYSSA), олон улсын хуулийн фирм болох Shearman & SterlingLLP–тэй хамтран Монголд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой “INVEST IN MONGOLIA” чуулга уулзалтыг Нью Йорк хотноо амжилттай зохион байгууллаа.

Голомт банк “КОМПАНИЙН САЙН ЗАСАГЛАЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ОНЫ ОНЦЛОХ ENTREPRENEUR”-ээр шалгарав.

“Голомт секюритиз” ҮЦК Монголд анх удаа интернэт арилжааны системийг нэвтрүүлэв.

Голомт банкийг дэлхийн банк санхүүгийн байгууллагын нэр хүндийн жинлүүр болсон “The BANKER” сэтгүүлээс 2014 оны “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК”-аар тодруулав.

Голомт банкны нэрэмжит 12 дахь удаагийн Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 100 шилдэг оюутан тодорч, тэтгэлэг хүртэв.

Хамгийн уян, хамгийн шинэлэг “Уян” хадгаламж зах зээлд нэвтрэв.

Хан-Уул бизнес төв байгуулагдав.

Голомт банк кастодианы үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий Монголын анхны банк болов.

Голомт банк Монголд анх удаа Олон Улсын стандартад бүрэн нийцсэн “FINACLE” системийг амжилттай нэвтрүүлэв.

American Express® Gold Card-ыг Монгол Улсад анх удаа нэвтрүүлэв.

МҮХАҮТ–аас Голомт банкийг “ТОП 5 БАНК”-аар дахин шалгаруулав.

“Сансар бизнес төв” шинэ байрны нээлтээ хийв.

Замын-Үүд салбар тооцооны төв шинэ байрны нээлтээ хийв.

Бөхийн Өргөө тооцооны төв байгуулагдав.

Олон улсад нэр хүнд бүхий Global Banking & Finance Review awards -аас Голомт банкийг ”2014 оны Монгол улсын ШИЛДЭГ ИНТЕРНЭТ БАНК” болон ”2014 оны Монгол улсын ШИЛДЭГ ИРГЭДИЙН БАНК” -аар тус тус тодрууллаа.

Голомт банк FATCA хуулийг дагаж мөрдөх монгол улсын анхны арилжааны банк боллоо.

Голомт банкны харилцагчид Монголд анх удаа интернэт банкаа ашиглан данс суурьтай “Western Union” мөнгөн гуйвуулгын үйлчилгээнд хамрагдах боломжтой боллоо.

Олон улсын Виза карт эзэмшигчдийнхээ дунд ”2014 FIFA WORLD CUP” сугалаат урамшууллыг зохион байгуулж азтай харилцагчид Дэлхийн аваргын финалын тоглолтыг үзэх болон усан онгоцоор аялах эрхийн эзэд болсон байна.

Дэлхийд алдартай Microsoft корпорацитай хамтран ажиллах гэрээ байгуулав.

Голомт банк “Азийн санхүүгийн хамтын ажиллагааны холбоо”-нд /AFCA/ гишүүнээр элслээ.

Олон улсын төгрөгийн МастерКарт эзэмшигчдийнхээ дунд 2 шат бүхий сугалаат урамшууллыг зохион байгуулж азтай 5 харилцагч ХОСООРОО дэлхийн од Бруно Марс -н тоглолтыг, азтай 3 харилцагч ХОСООРОО Аваргуудын лигийн финалын тоглолтыг үзсэн байна.

+
2015

Голомт банк “МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ АЖ ҮЙЛДВЭРИЙН ЧУУЛГАН-2015”-ын ивээн тэтгэгчээр ажиллав.

Голомт банк хөнгөн үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх чадварыг хөгжүүлэх анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулав.

Голомт банк КАСТОДИАН БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭ үзүүлж эхлэв.

Голомт банкны “ХАН-УУЛ” Бизнес төв албан ёсны нээлтээ хийв.

Голомт банк Чехийн экспортын банктай хамтран ажиллах гэрээг үзэглэв.

Голомт банк ОУСК-тай хамтран компанийн засаглалын шилдэг туршлагыг нэвтрүүлэв.

Голомт банкны “ТӨВ” Бизнес төв 20 нас хүрэв.

Голомт банк “DISCOVER MONGOLIA-2015” чуулганы ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллав.

Голомт банкны “B” Голомт банкны стандарт пүүрс агентлаг дахин баталгаажуулав.

Монгол улсад анх удаа 100 хувь даатгагдсан компанийн бонд арилжаалагдаж эхлэв.

Голомт банк “ӨӨРТӨӨ ҮЙЛЧЛЭХ БУЛАН” цахим үйлчилгээг шинээр нэвтрүүлэв.

Голомт банкны зээлжих зэрэглэлийг МOODY’S агентлаг “B2” болгож тогтоов.

Голомт банкны нэрэмжит“Оюутны эрдэм шинжилгээний бага хурал”-аа 14 дэх жилдээ амжилттай зохион байгуулав.

Санхүүгийн боловсролыг дэмжигч Голомт банк www.edu.golomtbank.com сайтын нээлтээ хийв.

Голомт банк “ТЭРГҮҮНИЙ ШИМТГЭЛ ТӨЛӨГЧ АЖ АХУЙН НЭГЖ”-ээр шалгарав.

Голомт банк МОНГОЛ УЛСЫН ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖ-ээр 12 дахь удаагаа шалгарав.

Голомт банк “МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН-2015”-ын АЛТАН ИВЭЭН ТЭТГЭГЧ-ээр ажиллав.

Голомт банк Канадын Экспорт Хөгжлийн Агентлаг болон Унгарын “Мажаар Трейд Хаус” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулав.

ХАА-н салбарынханд зориулсан ”ХАА-н төслийн санхүүжилт” зөвлөгөөнийг зохион байгуулав.

3-р сарын 6-ны өдөр Голомт банкны 20 жилийн ой тохиов.

“AMERICAN EXPRESS® REWARDS CARD”-г харилцагчиддаа зориулав.

+