Зээлийн үйлчилгээ
Байгууллага нь банкнаар харилцагчийн шугамын эрхийг урьдчилан тогтоолгосноор бизнесийн болон мөнгөн урсгалын шаардлагатайгаа уялдуулан хүссэн үедээ банкны эх үүсвэртэй болон эх үүсвэргүй санхүүгийн бүтээгдэхүүнийг хугацаа алдалгүй авах боломжтой болно.
Найдвартай авах авлагаа цаг хугацаа хүлээхгүйгээр эргэлтэд оруулахад нь зориулсан зээлийн бүтээгдэхүүн бөгөөд:
Үйлдвэрлэл эрхлэгч нь эргэлтийн хөрөнгө болон хөрөнгө оруулалтын хэрэгцээг аль алийг нь шийдэх боломжтой.
ААН, хувь хүмүүст бизнесээ өргөтгөх зорилгоор техник, тоног төхөөрөмж худалдан авахад зориулан олгох зээл юм.
Орон нутагт бизнес эрхэлж буй бизнес эрхлэгчдийн эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх, гэнэтийн санхүүгийн хэрэгцээг шийдвэрлэх зорилгоор олгож буй зээл юм.
Бизнесийн үндсэн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор олгогдох зээл юм.
Богино хугацааны эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхэд чиглэгдсэн зээл юм.
Нидерландын Лэндахэнд /LendaHand/ хамтын сангийн эх үүсвэрээр байгаль орчин, нийгэмд ээлтэй бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчид болон эмэгтэй бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой.
АНУ-ын Засгийн газрын харъяа Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг /OPIC/-ын баталгаатай, World Business Capital Inc.-ийн санхүүжилтийн эх үүсвэрээр хөдөө аж ахуй болон бусад салбарт үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих зорилготой.
АХБ-ны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтаар агробизнесийн чиглэлийн хувийн аж ахуйн нэгжүүдийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх, хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийг дэмжин, ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулахад төслийн зорилго оршино.
АХБ-ны санхүүжилтээр хэрэгжиж буй жижиг дунд бизнесийн үйл ажиллагаа явуулдаг, ажлын байр шинээр бие болгох иргэд болон аж ахуйн нэгжийн зээл.
Герман улсын KFW банкны санхүүжилтийн эх үүсвэрээр хөдөө аж ахуй ахуйн болон боловсруулах үйлдвэрлэлийн салбарын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хөрөнгө оруулалтын болон эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг хангахад төслийн зорилго оршино.
Японы олон улсын агентлаг JICA-ын эх үүсвэрээр жижиг дунд үйлдвэрлэл болон байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн эргэлтийн хөрөнгө, тоног төхөөрөмж болон үйл ажиллагаатай холбоотой барилга байгууламжийн өргөтгөлийн санхүүжилтийг хангахад оршино.
Овердрафтын зээлийн лимит нь аж ахуйн нэгж, байгууллагын ирээдүйд хүлээгдэж буй эргэлтийн хөрөнгийн гэнэтийн дутагдал болон санхүүгийн түр хэрэгцээг хангах зорилготой.