Голомт банк олон улсын хөрөнгийн зах зээлд 300 сая ам.долларын дүнтэй, 3 жилийн хугацаатай ам.долларын бонд дахин гаргахаар захиалгаа амжилттай эхлүүллээ. Шинэ бондын захиалгын арилжаанд хөрөнгө оруулагчдын эрэлт маш өндөр байсан бөгөөд АНУ, Их Британи, Хонг Конг, Сингапур зэрэг санхүүгийн төвүүдээс нийт 138 хөрөнгө оруулалтын сан болон брокерын компани оролцож, 1.8 тэрбум ам.долларын захиалга ирүүлээд байна. Энэ нь банкны анх төлөвлөсөн 300 сая ам.доллар татах зорилтоос 6.1 дахин давсан үзүүлэлт бөгөөд олон улсын хөрөнгө оруулагчдын Голомт банканд итгэх итгэл, Монгол Улсын эдийн засаг, бизнесийн орчныг эергээр харж буйн илрэл юм.
Уг бонд нь Голомт банкны өмнөх бондын адил олон улсын индексүүдэд хамрагдах боломжтойгоор бүтэцлэгдэж байгаа бөгөөд банкны зүгээс 144A / Reg S форматаар гаргаж буй хоёр дахь бонд гэдгээрээ онцлогтой.
Дэлхийн жишиг Монголын банк
