Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа


Голомт банк, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай (ЕСБХБ) хамтран эмэгтэй бизнес эрхлэгчид болон залуу бизнес эрхлэгчдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 20 сая ам.долларын урт хугацаат санхүүжилтийн гэрээг үзэглэлээ. Энэхүү санхүүжилт нь ЕСБХБ-ны “Төв Азийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр” болон “Залуу бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд бизнес эрхлэгчдэд олгогдоно. Мөн  импорт, экспортын бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих зориулалт бүхий “Гадаад худалдааг дэмжих хөтөлбөр”-ийн гэрээг байгууллаа.

Төв Азийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр: “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн санхүүгийн санаачилга” (We-Fi)-ын дэмжлэгтэйгээр хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжиж, эмэгтэй удирдлага болон эзэмшилтэй бичил, жижиг, дунд бизнесүүдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн тогтвортой зээлийн механизмыг хөгжүүлэх зорилготой. Мөн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн цахим шилжилтийг дэмжих, эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэдэг.

Залуу бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр: ЕСБХБ, Япон улсын хамтарсан сангийн дэмжлэгтэйгээр 35-аас доош насны залуу удирдлагатай эсвэл залуу эзэмшилтэй бизнесүүдийг санхүүжүүлэх зорилготой.

ЕСБХБ-ны санхүүжилтийн хүрээнд Голомт банк дан зээлийн санхүүжилтээс гадна эмэгтэй болон залуу бизнес эрхлэгчид рүү чиглэсэн санхүүгийн бус үйлчилгээг өргөжүүлэн ажиллана. Хөтөлбөрийн дагуу бичил, жижиг, дунд бизнесүүдийг зөвлөх үйлчилгээгээр хангах, ур чадвар хөгжүүлэх сургалтуудад хамруулж, санхүүгийн бус үйлчилгээгээр дамжуулан залуу бизнес эрхлэгчдийг хөгжин дэвшихэд ЕСБХБ-тай хамтран дэмжлэг үзүүлэхээр зорьж байна.

Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар

“Голомт банк 2022 оноос эхлэн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжин ажиллаж байгаа бөгөөд бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлсээр байна. Энэ удаа Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран бичил, жижиг, дунд бизнесүүд рүү чиглэн ажиллах гэж байгаагаас гадна залуучуудын бизнес эрхлэлтийг дэмжиж, энэ сегментийг онцолж байгаад бидний хувьд баяртай байна. Бид энэхүү хамтын ажиллагааг улам өргөжүүлж, хамтдаа урт хугацааны үр нөлөөг бий болгоно гэж харж байна.”

Голомт банк бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг онцлох зорилгоор МҮХАҮТ-тай хамтран анх 2023 онд “Women Owned” тохирлын тэмдгийг зах зээлд амжилттай нэвтрүүлсэн. Үүнээс хойш тухайн тохирлын тэмдгийг олон нийтэд таниулах “She Leads” арга хэмжээ болон эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих “She Stars” хөтөлбөрийг амжилттай зохион байгуулсаар байна.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн санхүүгийн санаачилга (We-Fi)-ын тухай:

“Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн санхүүгийн санаачилга” (We-Fi)  нь 14 улс, 8 олон улсын хөгжлийн банк болон бусад оролцогч талуудын хамтын ажиллагааны санаачилга юм. Уг сан Дэлхийн банканд харьяалагддаг бөгөөд 2017 оны 10-р сард албан ёсоор байгуулагдсан. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгардаг бүх төрлийн бэрхшээлийг арилгахын тулд санхүүжилтийн боломжийг нээх зорилготой. Үүнд, санхүүжилт, зах зээл, технологи, менторингийн хүртээмжийг нэмэгдүүлэх, бодлого, хууль, эрх зүйн орчныг бэхжүүлэх ажлууд багтдаг байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.we-fi.org цахим хуудаснаас үзнэ үү.

Дэлхийн жишиг Монголын банк

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ