Голомт банк “Алтны форум-2025” арга хэмжээний хандивыг “Зүрх мартахгүй” төсөлд гардууллаа


Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд сайн сайхныг санхүүжүүлэх олон төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажилладгийн нэг нь “Бундан” хүүхдийн сангийн “Зүрх мартахгүй” төсөл билээ. Бид 2020 оноос хойш энэхүү төслийн албан ёсны түншээр хамтран ажиллаж байгаа бөгөөд “Алтантүлхүүр” хүүхдийн сангаар дамжуулан санхүүгийн болон бусад дэмжлэгийг тууштай үзүүлж, энэ хугацаанд нийт 450 сая төгрөгийн дэмжлэг олгоод буй.

Мөн уул, уурхайн салбарын манлайлагчдад зориулсан “Алтны форум” тэргүүтэй өөрсдийн санаачлан зохион байгуулдаг зарим арга хэмжээгээр дамжуулан сайн үйлсийн аян, дуудлага худалдааг өрнүүлж, үүнээс олсон орлогыг уг төсөлд хандивлаж ирсэн уламжлалтай. Үүний үр дүнд нь өнөөдрийн байдлаар 35 хүүхдэд амьдрал бэлэглэж чадсан байна.

Харин энэ жилийн “Алтны форум” арга хэмжээний дуудлага худалдаанд Голомт банкны харилцагч “Уулс Ноён” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Энхтулга ялагч болж, “Зүрх мартахгүй” төсөлд 90 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олголоо. Мөн “Уулс ноён” ХХК нь өмнөх жилийн “Алтны форум-2024” арга хэмжээгээр дамжуулан 60 сая төгрөг хандивласныг тухайн үед орон нутгийн 4 хүүхдийн хагалгаанд зарцуулсан билээ.

“Уулс ноён” ХХК-ийн тухай: “Уулс ноён” ХХК нь 2005 оноос хойш уул уурхайн олборлолт, геологи, хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бөгөөд энэ жил 20 жилийн ойгоо тохиолдуулан хоёр дахь жилдээ Зүрх мартахгүй төслийг дэмжиж байна.

Голомт банкны хамт олон цаашид ч “Зүрх мартахгүй” төслийг үргэлжлүүлэн дэмжиж, илүү олон хүүхэд, багачуудын ирээдүйд гэрэл гэгээ бэлэглэх үйлсэд манлайлан ажиллах болно.

Сайн сайхныг санхүүжүүлнэ

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ