Банкны мэдээ, мэдээлэл

ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ТӨЛБӨРИЙГ ХОЙШЛУУЛАХ ХҮСЭЛТЭЭ ОНЛАЙНААР ӨГНӨ ҮҮ

ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ТӨЛБӨРИЙГ ХОЙШЛУУЛАХ ХҮСЭЛТЭЭ ОНЛАЙНААР ӨГНӨ ҮҮ
2020.3.22

Голомт банк харилцагч таны ипотекийн хөнгөлөлттэй (5%, 8% хүүтэй) зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг ЗӨВХӨН ОНЛАЙН-р хүлээн авахыг мэдэгдэж байна.

Хэрэв та гэрээндээ өөрчлөлт оруулж, зээлийн төлбөрийг 6 хүртэл сараар хойшлуулах бол ЭНД дарж бүртгүүлнэ үү.

Онлайн хүсэлтийг 2020 оны 04-р сарын 30-ны өдрийг дуустал хүлээн авна.

Хэрэв энэ хугацаанд амжиж хүсэлт ирүүлээгүй бол ипотекийн зээлийн төлбөрийг хойшлуулах боломжгүйг анхаарна уу!

Онлайнаар хүсэлт илгээсэн харилцагчдын хувьд ямарваа нэгэн нэмэлт материал шаардахгүйгээр хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэн, Харилцагч танд эргэн мэдэгдэх болно.

ГОЛОМТ БАНК