Банкны мэдээ, мэдээлэл

Интернэт банк, Смарт банк, Мобайл банкны гүйлгээний эрх нэмэгдлээ

Интернэт банк, Смарт банк, Мобайл банкны гүйлгээний эрх нэмэгдлээ
2019.9.9

Харилцагч та бүхний хэрэгцээ шаардлага болон ая тухтай байдлыг нэмэгдүүлэх үүднээс Голомт банкны дижитал сувгийн үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт орж, өдрийн гүйлгээний лимит нэмэгдлээ.

ГОЛ ӨӨРЧЛӨЛТҮҮД:

Өдрийн гүйлгээний лимит

  1. Интернэт банкаар өдөрт 500 сая төгрөг хүртэлх гүйлгээ хийх боломжтой болсон. Харилцагч та эрхээ нэмэгдүүлэхийг хүсвэл салбарт хандах боломжтой.
  2. Смарт банк буюу iOS, Android утасны аппликейшнаар хийгдэх өдрийн гүйлгээний хязгаарлалт 5 сая байсныг 20 сая төгрөг хүртэлх болгон нэмэгдүүлсэн.
  3. Доорх гүйлгээнүүдэд өдрийн гүйлгээний лимитгүй боллоо.
  • Өөрийн данс хооронд,
  • Зээлийн төлбөр,
  • Хэрэглээний төлбөр,
  • Гаалийн төлбөр,
  • Татвар төлөлт, Торгууль

Гүйлгээний эрхийн сонголтууд:

Өдрийн гүйлгээний лимит /төгрөг/ Гүйлгээ баталгаажуулалт
Интернэт банк Смарт банк2 НИЙТ ЭРХ1
1 - -   -
2 20 сая 20 сая 40 сая Батлах нууц үг
3 50 сая 20 сая 70 сая Э-Токен
4 100 сая 20 сая 120 сая Э-Токен
5 200 сая 20 сая 220 сая Э-Токен
6 300 сая 20 сая 320 сая Э-Токен
7 400 сая 20 сая 420 сая Э-Токен
8 500 сая 20 сая 520 сая Э-Токен
  1. Интернэт банк, Смарт банкны лимит тус тусдаа бодогдоно.
  2. Байгууллага зөвхөн интернэт банкаар гүйлгээ хийх боломжтой ба заавал Э-Токен төхөөрөмж ашиглана. Смарт банкаар байгууллага гүйлгээ хийх эрхгүй.

Мөн Мобайл банкны /USSD/ өдрийн гүйлгээний эрх 2 сая төгрөг байсныг 10 сая төгрөг болж нэмэгдүүллээ.

 

Гүйлгээний баталгаажуулалт

  • Смарт банкаар гүйлгээ хийхэд гүйлгээний нууц үг буюу батлах нууц үг асуудаггүй байсан бол шинэ нөхцөлөөр нэг удаагийн гүйлгээний дүн 3 сая төгрөгөөс дээш бол Батлах нууц үг/Э-Токен асуудаг болсон.
  • Гүйлгээний  нууц үг буюу Батлах нууц үгээ мэдэхгүй эсвэл мартсан бол нэвтэрч орохоос өмнө Нууц үг мартсан хэсгээс Гүйлгээний нууц үгийг шинээр үүсгэх боломжтой.

Хуучин эрхийн шилжих нөхцөл

  1. Бүх хэрэглэгчийн Смарт банкны өдрийн гүйлгээний эрх 20 сая төгрөг болж автоматаар шилжинэ.
  2. Интернэт банкны хувьд:
    • 20 сая төгрөгөөс доош гүйлгээний эрхүүд 20 сая төгрөг болж автоматаар нэмэгдэнэ.
    • 20 сая төгрөгөөс дээш бол өөрчлөлт орохгүй
  3. Байгууллагын эрхийн хувьд ямар нэгэн автомат шилжилт хийгдэхгүй.

2019 оны 10 сарын 14-нөөс эхэлж мөрдөгдөнө

Харилцагч та дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харах эсвэл Голомт банкны лавлах төвийн 1800-1646 утаснаас тус тус авна уу