Банкны мэдээ, мэдээлэл

ХАРИЛЦАГЧ ТА ГОЛОМТ БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭГ ФЭЙСБҮҮК МЕССЕНЖЕРЭЭР АВАХ БОЛОМЖТОЙ

ХАРИЛЦАГЧ ТА ГОЛОМТ БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭГ ФЭЙСБҮҮК МЕССЕНЖЕРЭЭР АВАХ БОЛОМЖТОЙ

Эрхэм та картынхаа нууц кодыг санахгүй байна уу? Орон сууцны зээл хэрхэн авахаа мэдэхгүй байна уу? АТМ-д залгиулчихсан картаа хэрхэн эргүүлж авах вэ?

2017.5.16

Эрхэм та картынхаа нууц кодыг санахгүй байна уу? Орон сууцны зээл хэрхэн авахаа мэдэхгүй байна уу? АТМ-д залгиулчихсан картаа хэрхэн эргүүлж авах вэ?.. зэрэг банкны бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой асуултууд үе үе гардаг. Хэдийгээр бид банкны лавлах утас руу залгадаг ч ачааллаас нь шалтгаалаад хүссэн үедээ хариултаа авч чадахгүй байх нь олонтаа. 

Тэгвэл харилцагч төвтэй Голомт банк нь энэ бэрхшээлийг бүрэн шийдлээ. Учир нь та фэйсбүүкийн хэрэглэгч л бол Голомт банкны албан ёсны фэйсбүүк хуудсанд хандаж, чатаар нь хүссэн асуултынхаа хариултыг авах боломжийг “Chatbot” буюу автомат хариулагчийн үйлчилгээ олгож эхэллээ.  

Дэлхийн жишигт нийцсэн банк санхүүгийн үйлчилгээг улс орондоо анхлан нэвтрүүлэгч Голомт банкны хамт олон иргэд харилцагчдадаа түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх зорилтынхоо хүрээнд иргэдээс тогтмол ирдэг 600 гаруй асуултад бүрэн хариулах боломжтой, харилцагч төвтэй “Chatbot” үйлчилгээг ийнхүү нэвтрүүлж байна.