Хөрөнгө оруулалтын банк

БҮТЦЭТ САНХҮҮЖИЛТ

БҮТЦЭТ САНХҮҮЖИЛТ
ИМПОРТЫН ЗЭЭЛ, БАТАЛГАА

Голомт Банк нь олон улсын Экспортын Санхүүжилтийн Агентлагуудтай(ЭСА) хамтран Монгол улс болон гадаад экспортлогч орнуудын хоорондын хөрөнгө оруулалт, худалдааны үйл ажиллагааг дэмжих дунд болон урт хугацаат зээлийн санхүүжилтийг компани, аж ахуйн нэгжүүдэд санал болгож байна.

Экспортын Санхүүжилтийн Агентлагуудын зээл нь Европын холбоо, Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа болон Хөгжлийн Байгууллагын гишүүн орнуудаас (OECD) бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг импортлоход чиглэсэн үндсэн хөрөнгийн эх үүсвэрийг бий болгодог.

Импортыг дэмжих зээл нь импортлогч дотоодын байгууллагад тааламжтай нөхцөлөөр харьцангуй урт хугацааны зээл авах, экспортлогч байгууллагад төлбөрөө цаг алдалгүй хүлээн авах боломжийг олгодог.

Дэлгэрэнгүй
ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТ

Төслийн санхүүжилтийн үйлчилгээний онцлог нь төсөл хэрэгжүүлэгч байгууллагын барьцаа хөрөнгөөс илүүтэйгээр төслийн үр өгөөжийн байдлыг голчлон  анхаардаг. Тиймээс  төслийн зээлжих чанар нь төслийн ирээдүйд бий болгох мөнгөн урсгалаар тодорхойлогддог.

Голомт Банк нь таны хэрэгжүүлэх төсөлд тохирсон санхүүжилт, хөрөнгө оруулалтын бүтцийг тодорхойлон, шаардлагатай хөрөнгийг бүрдүүлэх төслийн санхүүжилтийн зөвлөх үйлчилгээг санал болгож байна.

Дэлгэрэнгүй