Картын үйлчилгээ КРЕДИТ КАРТ

АМЕРИКАН ЭКСПРЕСС НОГООН КАРТ /ХОСОЛСОН ВАЛЮТТАЙ/

АМЕРИКАН ЭКСПРЕСС НОГООН КАРТ /ХОСОЛСОН ВАЛЮТТАЙ/

Давуу тал:

 

  • Төгрөг долларын хосолсон валют
  • 1000 гаруй онгоцны буудлын ВИП хүлээлгийн танхимаар үйлчлүүлэх Priority Pass карт
  • Олон улсын болон дотоодын хөнгөлөлт урамшууллын сүлжээ
  • Аялалын иж бүрэн даатгал
  • My Rewards /оноот урамшуулал/

Американ экспресс хөнгөлөлт, урамшууллын сүлжээ:

1. SELECTS сүлжээ

Монгол Улсын өндөр зэрэглэлийн зочид буудал, дэлгүүр, ресторан, үйлчилгээний газруудаас 40 хувь хүртэлх хөнгөлөлт авах боломжтой. Дотоодын хөнгөлөлтийн сүлжээнд нэгдсэн байгууллагуудын жагсаалтыг доорх хүснэгтийн Хөнгөлөлтийн сүлжээ хэсгээс харна уу.

Мөн дэлхийн 75 орны 10,000 гаруй аялал жуулчлал, ресторан, зочид буудал, тансаг зэрэглэлийн дэлгүүрээр хөнгөлөлт урамшуулалтай үйлчлүүлнэ. “SELECTS” сүлжээнд нэгдсэн олон улсын байгууллагуудын жагсаалтыг ЭНД дарж үзнэ үү.

2. Live The World

Азийн 15 оронд нэр хүндтэй 600 орчим байгууллагуудад (ресторан, зочид буудал, дэлгүүр, онлайн дэлгүүр болон бусад үйлчилгээ) 50% хүртэлх хөнгөлөлт, урамшуулал авах боломжтой. “Live The World” хөтөлбөрт хамрагдсан байгууллагуудын жагсаалтыг ЭНД дарж үзнэ үү.

3. Taste

Дэлхийн 60 орны 500 гаруй ресторанд 3 төрлийн урамшууллаас сонгон үйлчлүүлэх боломжтой.  “Taste” хөтөлбөрт хамрагдсан байгууллагуудын жагсаалтыг ЭНД дарж үзнэ үү.

 

“My Rewards” урамшуулал:

  •  Картаараа Голомт банкны болон гадаадын карт уншигч машин дээр хийсэн худалдан авалт, интернэт худалдан авалтын 2,500 төгрөг /1,5 ам.доллар/ тутамд 1 оноо цуглуулна.
  • Та оноогоороо эрхийн бичиг авч, энэхүү эрхийн бичгийн үнийн дүнтэй тэнцэх урамшууллыг 40-н худалдаа үйлчилгээний байгууллагуудаас авах боломжтой. Эрхийн бичгээр үйлчлүүлэх байгууллагуудын жагсаалтыг ЭНД дарж "My Rewards" каталогоос харна уу.

Оноо

Мөнгөн сертификат

5000 оноо

50,000 төгрөг

9000 оноо

100,000 төгрөг

17000 оноо

200,000 төгрөг

 

Оноо шалгах:

 Та өөрийн цуглуулсан оноог интернэт банкаар /www.egolomt.mn/, +976 1800-1646 лавлах төв эсвэл өөрт ойр салбараас лавлах боломжтой.

 

Аяллын иж бүрэн даатгал:

Американ Экспресс Ногоон Кредит карт эзэмшигч нь үнэ төлбөргүй “Гадаадад зорчигчдын аялалын даатгал”-д даатгуулна. Даатгалын нөхөн төлбөрийн дээд хэмжээ 25,000 ам.доллар.

 

Даатгалын хамрах хүрээ:

  • Гадаадад байх хугацаанд гэнэтийн осол гарсны улмаас учирсан эмчилгээний зардал
  • Ачаа тээш хоцрох
  •  Нислэг хойшлогдох

 

Холбоо барих /24 цаг/:

 +976 7575 2000 /Мандал Даатгал ХХК/

 

Priority pass карт:

Таны тав тух - Бидний зорилт

Дэлхийн 120 орны 1000 гаруй онгоцны буудлын ВИП хүлээлгийн танхимаар нислэг хүлээх зуур үйлчлүүлж, тав тухтай аялах боломжийг Американ Экспресс Ногоон Кредит Картанд дагалдах Priority pass карт танд олгоно. Та энэхүү картыг ашиглан нислэгийн компани, зэрэглэл үл хамааран ВИП хүлээлгийн танхимд нэвтрэх боломжтой. Онгоцны буудлын ВИП хүлээлгийн танхимд нэвтрэх хураамж болох 50 ам.доллар нь Priority pass-тай байснаар хөнгөлөгдөж 27 ам.доллар болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Та дээрх бүтээгдэхүүнийг сонирхож байвал ЭНД ДАРЖ мэдээллээ үлдээнэ үү.