25 jil

ТҮҮХЭН МӨР, ТОД АМЖИЛТАА БАТАТГАСАН 25 ЖИЛ

Банкны танилцуулга

Голомт банк нь 1995 оны 3 сарын 6-ны өдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбарт томоохон байр суурь эзэлдэг Бодь интернэйшнл ХХК-ийн охин компани болон үүсгэн байгуулагдсан бөгөөд арилжааны болон хөрөнгө оруулалтын банкны үйлчилгээг бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, дотоод гадаадын харилцагч, түншүүддээ өндөр түвшинд хүргэн ажиллаж байна.

bank zurag
Алсын хараа

Дэлхийн жишиг Монголын банк

Эрхэмсэг оршихуй

Хөгжлийн Голомт

j-4-e1593749797528

Голомт банк нь байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын банк санхүүгийн салбарын хөгжилд хурд нэмсэн анхдагч олон алхмыг хийж ирсэн бөгөөд анхны олон улсын төлбөрийн картын систем, интернэт банк, 24 цагийн банкны үйлчилгээ, мөнгөн гуйвуулгын Western Union үйлчилгээ, хосолсон валют бүхий Dual Currency карт, БНХАУ-ын нутаг дэвсгэрээс гадна дэлхийн зах зээлд анх удаа нэвтэрсэн UnionPay юанийн карт, явдаг АТМ, ухаалаг утсанд суурилсан банкны аппликэйшн болох Смарт банкны үйлчилгээ зэрэг анхны гэсэн тодотголтой дэвшилтэт шинэлэг үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлсээр ирсэн. Цаашлаад энэхүү амжилтаа улам бататгаж дэлхийд алдартай American Express®Goldcard, American Express®Greencard-ыг зах зээлд нэвтрүүлснээс гадна, харилцагч өөрийн амьдралын хэв маяг, санхүүгийн хэрэгцээндээ нийцүүлэн сонгох боломжтой Сонгодог карт, Visa олон улсын байгууллагаас 2016 оны шилдэг инновацтай бүтээгдэхүүн, Монгол Улсын 2016 оны шилдэг инновац нэвтрүүлэгч онцлох энтрепренерээр өргөмжлөгдсөн Зэс кредит карт, дараа төлбөрт Ган карт, дэвшилтэт технологид суурилсан финтек бүтээгдэхүүн болох Socialpay зэрэг шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг эрхэм харилцагчдадаа зориулан ажиллаж байна. Мөн дэвшилтэт технологийг салбартаа түүчээлэн нэвтрүүлдгийнхээ хувьд ухаалаг утсаараа нэг минутын дотор зээл авах технологийг 2019 онд анхлан үйл ажиллагаандаа нэвтрүүлснээрээ харилцагчдын цаг завыг хэмнэх ухаалаг шийдэл болов.

Голомт банк дэлхийн мэдээллийн технологийг тодорхойлогч “Инфосис” компанитай хамтран ажиллаж финакл системийг нэвтрүүлсэн нь банкны олон төрлийн системийн уялдаа холбоог сайжруулан өсгөхөөс гадна нийт салбар нэгжийн үйл ажиллагааг шинэ шатанд гарган банкны үндсэн систем, харилцагчийн үйлчилгээ, хөрөнгийн удирдлага, цахим банк болон мобайл банкны үйлчилгээний шинэ шийдлүүдийг нэвтрүүлж харилцагчдынхаа үйлчилгээ, хэрэгцээнд зориулсан олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох, түргэн шуурхай болгох, харилцагчдын хүсэл хэрэгцээнд нийцсэн илүү уян хатан бүтээгдэхүүн гаргах боломж бололцоог нээсэн юм. Түүнчлэн Олон улсын агаарын тээврийн холбооны төлбөр тооцоог гүйцэтгэгч, Американ Экспресс байгууллагын Монгол Улс дахь онцгой эрхт түнш зэрэг өрсөлдөгчийнхөө эдэлдэггүй давуу эрхийг дангаар эзэмшдэг нь тус банканд олон улсын байгууллагууд итгэл хүлээлгэдгийн тод илрэл юм

Он цагийн түүхэн товчоон

2019

2019 он

  • “Түмэн Шувуут” ХХК-ны IPO дээр хамтран ажиллаж, нийт 10 тэрбум төгрөгийн санхүүжилт босгов.

  • Хиймэл оюун ухаан болон шинэ технологи дээр суурилсан Шинэчлэгдсэн Интернэт банк, Смарт банкны үйлчилгээг нэвтрүүлэв.

  • Монгол улсад анх удаа Дата анализ дээр суурилсан “Миний санхүү” үйлчилгээг танилцууллаа.

6a4m95grbspsr3fm47qh7l73tr

2018 он

  • Онлайн ертөнцөд ашиглах боломжтой пластикгүй Виртуал картыг зах зээлд гаргав.

  • Нийт 7 удаагийн давтамжтай Зайсан цуврал лекц, сургалтуудыг зохион байгуулсан бөгөөд нийт 2000 орчим харилцагч хамрагдсан.

  • “Сонгодог” дебит картыг зах зээлд нэвтрүүлэв.

7ip4vrfndop998oikef7q46n2q

2017 он

  • Төлбөр тооцоог хөнгөвчилсөн SocialPay үйлчилгээг нэвтрүүлэв.

  • Картын дугаар сонгох үйлчилгээ, кредит картын хэсэгчлэн төлөх үйлчилгээг нэвтрүүлэв.

  • Мастеркарт алтан дебит, кредит картуудыг зах зээлд шинэчлэн нэвтрүүлэв.

YUN00003b

2016 он

  • Монгол улсын томоохон бүтээн байгуулалт болох УБ хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын төслийн барилгын ажлын гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдэд банкны цогц үйлчилгээ үзүүлэн ажиллав.

  • American Express® Green Card болон Зэс кредит картыг зах зээлд нэвтрүүлэв.

3au42u11vjo07qq848o49ndmc6

2015 он

  • Монгол улсад анх удаа 100 хувь даатгагдсан компанийн бонд арилжаалагдаж эхлэв.

  • Санхүүгийн боловсролыг дэмжигч Голомт банк www.edu.golomtbank.com сайтын нээлтээ хийв.

  • “AMERICAN EXPRESS® REWARDS CARD”-г харилцагчдадаа зориулав.

2014

2014 он

  • Кастодиан банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий Монголын анхны банк болов.

  • FATCA хуулийг дагаж мөрдөх Монгол улсын анхны арилжааны банк боллоо.

  • Голомт банкны харилцагчид Монголд анх удаа интернэт банкаа ашиглан данс суурьтай “Western Union” мөнгөн гуйвуулгын үйлчилгээнд хамрагдах боломжтой боллоо.

27a44dcb8a192a281bfab59a8ca885e2

2013 он

  • Төлбөрийн картын системээр дэлхийд тэргүүлэгч American Express картыг монголд анх удаа нэвтрүүлэх гэрээнд гарын үсэг зурав.

  • Монгол улсын Татварын ерөнхий газартай хамтран цахим хэлбэрээр татвараа төлөх цоо шинэ үйлчилгээг нэвтрүүлэв.

  • Ухаалаг гар утсанд суурилсан монголын хамгийн анхны банк санхүүгийн апплэйкэшн СМАРТ БАНК үйлчилгээний 2.0 /хоёр тэг/ хувилбарыг нэвтрүүлэн харилцагчдадаа шинэ шинэ боломжуудыг бий болгов.

2012

2012 он

  • Германы BHF, Commerz, БНСУ-ын EXIM банкуудтай экспортын санхүүжилт, гадаад худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүнийг хамтран нэвтрүүлэв.

  • Захиалгат шилжүүлэг үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэв.

  • ЖДБ эрхлэгчдэд зориулсан Бизнес төвүүдийг нээв.

2011

2011 он

  • Гамшигт нэрвэгдсэн Японы ард түмэнд Голомт банкны нийт ажилтнууд нэг өдрийн цалингаа хандивлав.

  • Монголд анх удаа “Ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлэв.

  • Монголд анх удаа “Хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян”-ыг зохион явуулж 1500 орчим хүн хамрагдав.

17757329_1765924057070341_4147050496224719832_n

2010 он

  • “Тэтгэврийн Ууган Сан”-г үүсгэн байгуулж ажилтнуудынхаа ирээдүйг баталгаажуулав.

  • Онлайнаар хадгаламж нээх үйлчилгээг Монгол улсад анх нэвтрүүлэв

  • Олон улсын зах зээлд анх удаа China UnionPay юаний карт нэвтрүүлэв.

2009

2009 он

  • “Төлбөрийн картын ирээдүйн чиг хандлага” сэдэвт олон улсын зөвлөгөөн зохион байгуулав.

  • Галт тэрэг болон онгоцны тасалбарын онлайн захиалгыг Монгол улсад анх нэвтрүүлэв.

  • Мобайл банкны үйлчилгээ нэвтрүүлэв.

  • 2015
  • 2016
  • 2017
  • 2018
  • 2019

Бидний ололт амжилтууд

  • 1000000
    12000000
    2000000000
    1
    20.8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

    Зээлийн хүү /жилээр/

  • 10000
    25000000
    2000000000
    10000
    100000
    5000000
    1
    15
    30
    1
    24
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ