Монгол Улсын нийгэм, соёл болон эдийн засгийн ирээдүйн хөгжилд өндөр ур чадвартай, боловсролтой залуус чухал хувь нэмэр оруулна гэдэгт бид итгэдэг. Иймээс бид олон жилийн турш боловсролыг дэмжин ажиллаж байна.
Спорт, соёл, урлагын салбарт дэмжлэг үзүүлэх нь бидний үүрэг бөгөөд энэ нь Монголын нийгмийг хөгжүүлэн тэлэхэд чүхал ач холбогдолтой юм. Энэхүү үйл ажиллагаа маань Олимпийн наадам, хөл бөмбөг, мөн уламжлалт урлаг, уламжлалт дуу хөгжим болох Монголын онцгой өв соёлд голлон анхаарч байна.
Банк нь Монгол Улсын гадаад харилцааг өргөтгөх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр Монгол Улсын Засгийн Газраас санаачлан хэрэгжүүлж буй үйл ажиллагааг оюуны болон санхүүгийн хөрөнгө оруулалт үзүүлэн дэмжин ажилладаг.