Удирдлага

Удирдлага

Хувьцаа эзэмшигчид

Голомт Файнэншил Групп

90.47 %

Свисс-Мо Инвестмент

6.25 %

Голомт Инвестмэнт Лимитэд

3.08 %

Голомт банкны ажилчид

0.20 %

Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.

Дүрмийн санд эзэмшиж байгаа хэмжээ
# Хувьцаа зэмшигчийн нэр Мөнгөн дүнгээр /мянган төг/ Хувиар
1 Голомт Файнэншил Групп 38,141,279.00 90.47%
2 Свисс-Мо Инвестмент 2,632,551.00 6.25%
3 Голомт Инвестмэнт Лимитэд 1,300,000.00 3.08%
4 Голомт банкны 55 ажилчид 85,707.00 0.20%
Нийт 42,159,537.00 100.00%
Давуу эрхтэй хувьцаа
1 Мөнхчулууны Зоригт 16,388,100.00 100.00%
Голомт Файнэншил Групп Голомт Файнэншил Групп ХХК нь 2014 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд бизнесийн төвлөрсөн үйл ажиллагаа нь хөрөнгө оруулалт, санхүүжилтийн чиглэлийн 100% Монголын хөрөнгө оруулалттай компани юм. Тус компани нь урт хугацааны хөрөнгө оруулалтын бодлого баримталдаг ба Голомт банкны энгийн хувьцаа болон зарим хувьцаанд хөрвөх зээлүүдийг эзэмшдэг байна.
Свисс-Мо Инвестмент Уг хөрөнгө оруулалтын сангийн гол хувьцаа эзэмшигч нь Швейцари улсын иргэн, бизнесмен, филантропч Урс И.Шварценбах. 2011 оны 6-р сард 20 сая ам.долларын хөрөнгө оруулж, Голомт банкны 8.22% хувьцааг эзэмшсэн.
Голомт Инвестмэнт Лимитэд Голомт Инвестмэнт Лимитэд нь Монголын анхны томоохон групп компани болсон Бодь Интернешнл компанийн хөрөнгө оруулалтын охин компани юм. Анх 1993 онд байгуулагдаж байсан Бодь Интернешнл компани өдгөө үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэлт, удирдлага, барилга, эрчим хүч, уул уурхай, амралт жуулчлалын салбаруудад амжилттай үйл ажиллагаа эрхэлж байгаа 10 гаруй охин болон хараат компанийг удирдан чиглүүлж ажиллаж байна.
Голомт банкны 55 ажилчид 2011 оноос хэрэгжиж эхэлсэн уг хөтөлбөр нь ажилтнууд болон хувьцаа эзэмшигчдийн аль алины сонирхолд нийцдэгээрээ онцлогтой. Хувьцаа эзэмшигчид ажилтнууддаа энгийн хувьцааг хямдруулсан үнээр худалдан авах эрх олгосон. Хөтөлбөрт хамрагдахын тулд ажилтан банканд дор хаяж таван жил бүтэн цагаар ажиллаж тодорхой шалгуур хангасан байх шаардлагатай.

Төлөөлөн удирдах зөвлөл

Ch.Munkhtsetseg

Хатагтай Ч. Мөнхцэцэг

ТУЗ-ийн дарга

Хатагтай Ч.Мөнхцэцэг нь 1988 онд Зөвлөлтийн 3-р бүрэн дунд сургууль, 1993 онд Политехникийн их сургуулийг уул уурхайн цахилгаан механикийн инженер, 2001 онд АНУ-ын Жонс Хопкинсийн их сургуулийг бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн. 2015 онд Англи Улсын Оксфордын их сургууль, 2016 онд АНУ-ын Харвардын их сургуулиудад мэргэжил дээшлүүлсэн. 1996 онд ажлын гараагаа Монголын хөрөнгийн биржээс эхэлж, Дэлхийн банк, Азийн сан зэрэг газруудад ажиллаж байсан. 2010 оноос Тойм сэтгүүлийг эрхлэн гаргаж байсан бөгөөд 2012 оны 12 сараас Голомт банкны ТУЗ-ийн гишүүнээр томилогдож, 2013 оны 12 сараас Голомт банкны ТУЗ-ийн даргаар сонгогдон ажиллаж байна.

Урс-Э_Шварценбах

Ноён Урс.Э.Шварценбах

ТУЗ-ийн гишүүн
Урс-Э_Шварценбах

Ноён Урс.Э.Шварценбах

ТУЗ-ийн гишүүн

Ноён Урс Э.Шварценбах нь Швейцар Улсын Цюрих хотын Худалдааны коллежийг дүүргэж, 1968 онд Зюрих, 1972 онд Лондон дахь Юнион банканд ажилласан. 1976 оноос өөрийн бизнесийг эхэлсэн бөгөөд 2000 онд Канадын Нова Скотиагийн St. Francis Xavier University-ийн хүндэт доктор цолоор шагнагдсан. Ноён Урс.Э.Шварценбах нь 2010 оны 1 сараас Швейцар Улсад амьдарч байгаа ХБНГУ-ын иргэдийг төлөөлөн Монгол Улсын Хүндэт консулаар өргөмжлөгдсөн. Голомт банкны ТУЗ-ийн гишүүнээр 2011 оноос эхлэн ажиллаж байна.

Д.Мөнхтөр

Ноён Д. Мөнхтөр

ТУЗ-ийн гишүүн
Д.Мөнхтөр

Ноён Д. Мөнхтөр

ТУЗ-ийн гишүүн

Ноён Д.Мөнхтөр нь 1997 онд МУИС-ийн ЭЗС-ийг Санхүүгийн удирдлагын бакалавр зэрэгтэй, 2009 онд АНУ-ын Оклахомагийн их сургуулийг бизнесийн удирдлагын магистр зэрэгтэйгээр дүүргэсэн. 1996 оноос Голомт банканд туслах ажилтнаас эхлэн эдийн засагч, Зээлийн газрын захирал, Бүртгэл тооцооны газрын захирал, Тэргүүн дэд захирлын үүрэгт ажлыг хашиж байсан. 2012 оноос ТУЗ-ийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Ж.Үнэнбат

Ноён Ж.Үнэнбат

ТУЗ-ийн гишүүн
Ж.Үнэнбат

Ноён Ж.Үнэнбат

ТУЗ-ийн гишүүн

Ноён Ж.Үнэнбат нь 1985 онд ОХУ-ын Москвагийн Эдийн засаг статистикийн дээд сургуулийг эдийн засагч, статистикч мэргэжлээр төгссөн. 1994 онд АНУ-ын Колумбын их сургуульд олон улсын эдийн засгийн харилцааны магистрын зэрэг хамгаалсан, дэд профессор цолтой. 1990 оноос Монголбанканд ажиллаж эхэлсэн бөгөөд 1996–2000 онд Монголбанкны Ерөнхийлөгч, 2000–2006 онд Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал, 2009 оноос Компанийн засаглалын хөгжлийн төвийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж ирсэн. Мөнгөний бодлогын чиглэлээр судалгааны олон ажил хийсэн, банк санхүүгийн чиглэлээр арвин туршлага хуримтлуулсан нэгэн юм.

L.Bolormaa

Хатагтай Л. Болормаа

ТУЗ-ийн гишүүн
L.Bolormaa

Хатагтай Л. Болормаа

ТУЗ-ийн гишүүн

Хатагтай Л.Болормаа (CFA) нь МУИС-ийг Банк санхүүгийн чиглэлээр бакалавр, Virginia Polytechnic Institute and State Их Сургуулийг Олон улсын эдийн засагч, Япон улсын Олон Улсын Их Сургуулийг Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй тус тус төгссөн.

Л.Болормаа нь 1992 онд ажлын гараагаа Ардын Банкнаас эхэлж, Герман улсын Deutsche Bank-ны АНУ-ын Нью-Йорк хот болон Японы Токио хот дахь салбаруудад хөрөнгө оруулалт, олон улсын зах зээл, эрсдэлийн удирдлага чиглэлээр ажиллаж байсан. 2015 оноос Голомт Файнэншил Групп ХХК-д ажиллаж байсан ба банк санхүүгийн 20 гаруй жилийн туршлагатай. 2020 оны 3-р сараас Голомт банкны ТУЗ-ийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.

Жэймс Б.Двайер

Ноён Жэймс Б. Двайер

ТУЗ-ийн гишүүн
Жэймс Б.Двайер

Ноён Жэймс Б. Двайер

ТУЗ-ийн гишүүн

Ноён Жэймс Б.Двайер нь Нотр Дам их сургуулийг бизнесийн удирдлагын бакалавр, Колумбын их сургуулийг бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн ба мэргэшсэн санхүүгийн шинжээч юм. Тэрээр 1970 оноос хойш UBS банкны Компанийн нэгдэл, компани худалдан авах процесс хариуцсан захирал зэрэг Нью-Йоркийн Wallstreet-д байрлалтай санхүүгийн байгууллагуудад хөрөнгө оруулалтын банкир хийж байсан туршлагатай. Ноён Двайер 2001 онд Худалдаа Хөгжлийн банк болон Хаан банкны хувьчлалын ажиллагаанд оролцохоор Монголд анх хөл тавьж, Хойд Америкийн бизнес зөвлөлд Үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж байгаад 2007 онд Монголын бизнесийн зөвлөлийг үүсгэн байгуулсан. Тэрээр Мандал даатгал болон Mongolia Growth Group ХХК- уудад ТУЗ-ийн хараат бус гишүүн, Mongoljin private capital-ийн Гүйцэтгэх бус ТУЗ-ийн дэд дарга, Монголын боловсролын сангийн ТУЗ-ийн дарга, Ерөнхийлөгчийн албыг хашдаг.

Антонио Л.Абелло

Ноён А.Лопез Абелло

ТУЗ-ийн гишүүн
Антонио Л.Абелло

Ноён А.Лопез Абелло

ТУЗ-ийн гишүүн

Ноён Антонио Л.Абелло нь Испанийн Барселоны их сургуулийг хуульч мэргэжлээр, IESE бизнесийн сургуулийг бизнесийн удирдлагын магистр цолтойгоор төгссөн. Барселоны хуулийн холбооны мэргэшсэн хуульч, CEFFAS стандартын дагуу Мэргэшсэн санхүүгийн аналист (CFA) зэрэгтэй. Кредит свисс, Голдмэн сакс болон Парибас банкуудад бонд болон хөрөнгийн санхүүжилт хариуцсан удирдах түвшний албан тушаалуудыг хашиж байсан. Сингапур болон Лондон хотын хөрөнгө оруулалтын тэргүүлэгч банкуудад 20 гаруй жил ажилласан, олон улсад өндрөөр үнэлэгддэг туршлагатай банкируудын нэг юм. Тэрбээр Turms Advisors LLP фирмийг үүсгэн байгуулагч, партнераар ажилладаг. 2014 онд Голомт банкны ТУЗ-ийн Хараат бус гишүүнээр томилогдсон.

Board member Odonbaatar

А.Одонбаатар

Аудит хариуцсан захирал
Board member Odonbaatar

А.Одонбаатар

Аудит хариуцсан захирал

А.Одонбаатар нь 2008 онд МУИС-ийн ЭЗС-ийн Банкны менежментийн бакалаврын зэрэг, 2013 онд Энэтхэг улсын Bangalore Их сургуулийн Санхүүгийн удирдлага, Маркетингийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Тэрээр 2008-2014 онд Голомт банкны Дотоод аудитын газарт аудитор, 2014-2015 онд Зайсан скүэр тооцооны төвд захирал, 2015-2016 онд Дотоод аудитын газрын Мэдээллийн технологи, Гүйцэтгэлийн аудитын хэлтэст захирлаар тус тус ажиллаж, 2016 оноос Аудит хариуцсан захирлаар ажиллаж байна.

Board member Solongo

З.Солонго

ТУЗ-ийн нарийн бичгийн дарга
Board member Solongo

З.Солонго

ТУЗ-ийн нарийн бичгийн дарга

З.Солонго нь 2003 онд Энэтхэг улсын Гужарат мужийн Сардар Пател Их Сургуульд Бакалаврын зэрэг, 2017 онд СЭЗИС-д Компанийн засаглалаар мэргэшсэн Бизнес удирдлагын Магистр зэрэг (MBA) хамгаалсан. 2017 онд Олон улсын санхүүгийн корпорацийн (IFC) Сингапур улсад зохион байгуулсан Ази бүсийн ТУЗ-ийн НБД-ын мастер хөтөлбөрт хамрагдаж мэргэжил дээшлүүлсэн. 2007 оноос хойш Голомт банканд ажиллахдаа Гүйцэтгэх захирлын түвшинд НБД, Туслах, ТУЗ-ийн Хорооны НБД-ын албан тушаал хашиж, 2015 оны есдүгээр сараас хойш Голомт банкны ТУЗ-ийн НБД-аар ажиллаж байна.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    25000000
    2000000000
    10000
    100000
    5000000
    1
    15
    30
    1
    24
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ