Асуулт хариулт
  • Easy Info – Дансны орлого, зарлагын мэдээг тухай бүрт нь мэссэжээр мэдээлнэ.
  • Мэссэж банк - 132525 дугаарлуу мэссэж илгээж дансны мэдээллээ мэднэ. Урьдчилан бүртгүүлсэн байх шаардлагатай.
  • Мобайл банк - Хэрвээ та Мобикомын гар утастай бол дансны үлдэгдэл харах, гүйлгээ хийх боломжтой болно.
  • Интернэт банк – egolomt.mn сайтаар дамжуулан банкны үйлчилгээнүүдийг авна.
  • АТМ – хамгийн ойрхон байгаа дурын АТМ-с шалгах боломжтой.
  • Энэ тохиолдолд та банкны салбарт хандан кодоо захиалах бөгөөд ажлын 1 өдрийн дараа битүүмжлэгдсэн дугтуйтай хэвлэгдэн гарна. Гадаадад байгаа харилцагчийн хувьд заавал итгэмжлэх шаардлагатайг анхаарна уу.
  • Эсвэл та АТМ-н pin код өөрчлөх гэсэн команд ашиглан өөрчлөх боломжтой.
  • Та өөрийн зээл олгосон харилцааны менежер эсвэл салбартаа хандана уу.
  • Та картаа гээсэн эсвэл хулгайд алдсанаа мэдсэн даруйдаа Голомт банкны Харилцагчийн үйлчилгээний албаны 24 цагийн үйлчилгээтэй 1800-1646 утсанд хандан картын дансаа түр хаалгана уу. Ингэж хаалгаснаар Та картан доторх мөнгөө алдахаас хамгаалагдана.
  • Анх карттай хамт танд хүлээлгэж өгсөн дугтуйтай пин код нь АТМ –с мөнгө авахад ашиглагдана.
  • Харин мессежээр болон интернетээр үлдэгдлээ шалгах нууц кодыг аль ойрхон байрлах салбартаа хандан картаа уншуулж авна уу.
  • Та манай цахим хуудас www.golomtbank.com хаягаар орж “Салбар нэгжүүд, АТМ” гэсэн хэсгээс өөрт хамгийн ойр байрлах салбар, АТМ-ын байршил, хаяг, цагийн хуваарийг жагсаалтаар болон газрын зураг дээр харах боломжтой.
  • Та УБ хотод нээлттэй байгаа салбарын байршлын мэдээллийг авахдаа 132525 -руу “salbar” гэсэн мэссэж илгээнэ, мөн “АТМ” гэж бичээд АТМ-н байршлыг авах боломжтой. Жич: salbar гэж бичээд зай аваад 3 үсэгтэй дүүргийн код оруулна. (bzd, shd, chd, sbd, hud, bgd)
  • Та манай банкны Харилцагчийн үйлчилгээний албаны 1800-1646 /24 цаг/ утсанд хандаж өөрийн байгаа газрыг хэлж хамгийн ойр салбар, АТМ-ын байршил, цагийн хуваарийн талаар мэдээлэл авах боломжтой.
  • а өөрт хамгийн ойр байрлах салбарт очин картын хуулгыг авах ба өөрийн биеэр бичиг баримттайгаа ирнэ.
  • Интернэт пин кодыг салбар дээр картаа уншуулаад авсанаар интернэтээр та хуулгаа харах, орлого зарлагын гүйлгээгээ хянах боломжтой юм.
  • Та Голомт банкны Easy info үйлчилгээг авсанаар таны орлого зарлагын гүйлгээг тэр дор нь мессежээр танд мэдэгдэнэ.
  • Та өөрийн санал гомдлыг манай банкны 24 цагийн Харилцагчийн үйлчилгээний албаны 1800-1646 руу залгаж хэлэх мөн салбар дээрх санал хүсэлтийн хайрцаганд бичгээр үлдээх боломжтой.
  • Эсвэл Голомт банкны Гомдол саналыг хүлээн авдаг ажилтантай 99023636 утсаар холбогдож болно.
  • CVV код нь таны картын ард гарын үсэг зурдаг хэсгийн хажуу талд байрлах 3 оронтой тоо бөгөөд интернэтээр гүйлгээ хийх тохиолдол хэрэглэгддэг юм. Картаа үрэгдүүлэх, гэмтээснээс болоод нөхөн авалтаар шинэ карт авахад картын CVV код өөрчлөгддөг
  • Голомт банкны картын дугаар нь картан дээрх товгор 16 оронтой тоо юм. Ямар нэгэн өөр дансны дугаар байхгүй.
  • Хэрэв карт эзэмшигч нь ойр дотны хэн нэгэн хүндээ итгэмжлэл үйлдэж өгсөн бол түүний дагуу итгэмжлэлд дурдагдсан үйлчилгээг итгэмжлэгдсэн хүн карт эзэмшигчийн өмнөөс банкнаас авах эрхтэй.
  • Итгэмжлэл нь нотариатаар баталгаажиж хүчин төгөлдөр байна.
  • Хэрэв карт эзэмшигч нь Монголд байх хугацаандаа итгэмжлэл үйлдэж үлдээгээгүй бол амьдарч байгаа оронд байх Монгол улсын консулын газарт хандан итгэмжлэл үйлдэж баталгаажуулж илгээх боломжтой.
  • Тухайн карт нь ямар валютын карт байна тэр валютаар гүйлгээ хийнэ. Тиймээс төгрөгийн карт руу ам.доллараар орлогын гүйлгээ хийвэл тухайн өдрийн ханшаар хөрвөж картын данс руу төгрөгөөр гүйлгээ хийгдэнэ.
  • Картын хугацаа сунгагдсан шинэ карт хэвлэж олгох бөгөөд сунгалт хийж буй тохиолдолд картын дугаар өөрчлөгдөхгүй.
  • Анх картаа авахад дагалдуулж өгсөн код бол таны пин код. Та энэ кодоороо АТМ -с мөнгө авна. Харин мессэжээр хуулгаа харахад банкнаас битүүмжлэлгүй бичиж өгсөн нууц кодыг хэрэглэнэ.
  • Интернэт банк үйлчилгээг авах хувь хүн өөрийн биеэр салбарт бичиг баримтын хамт ирж хүсэлт гарган авна. Байгууллагын хувьд байгууллагын 1-р гарын үсэг тамга агуулсан албан хүсэлт авч мөн адил салбарт хандаж бүртгүүлэн эрхээ авах боломжтой.
  • Гүйлгээний лавлагаа гэсэн ерөнхий цэсээр ороод баримт авах гүйлгээгээ сонгоод хэвлэх товч даран авна.
  • Е-token нь аюулгүй байдлыг хангах зориулалттай, нэг удаагийн нууц үг үүсгэдэг шүдэнзний хайрцагний хэмжээтэй төхөөрөмж юм. Энэ төхөөрөмж нь интернетээр хийгддэг луйвар болон аливаа эрсдлээс хамгаалдаг.
  • Интернет банкыг хэрхэн хэрэглэх тухай дэлгэрэнгүй тайлбар, зааврыг www.egolomt.mn сайтад ЗААВАР, ДЕМО гэсэн хэсгээс үзэх боломжтой.
  • Хадгаламж - MNT, USD, EURO, GBP, JNY, CHY
  • Харилцах - MNT, USD, EUR, JPY, CNY, GBP, CHF, KRW, RUB
  • Карт - MNT, USD, EURO, CHY
  • Харилцагч дансны мэдээллээ цахим банкны үйлчилгээгээрээ болон салбар, тооцооны төвд хандан шалгах боломжтой.
  • Хэрвээ байнга данснаа шалгах, гүйлгээний дүнгээ цаг алдахгүй мэдэх шаардлагатай бол манай интернэт банк, sms banking, easy info, mobile bank-ны үйлчилгээнүүдээс сонголтоо хийгээрэй.
  • Банк доторх бэлэн болон бус гүйлгээ шууд орно. Гадаадаас бол тухайн банк, улсаас хамаараад ажлын 1-3 өдөрт орох болно. Банк хоорондын гүйлгээ ажлын өдрүүдээр 16 цагаас өмнө хийвэл тухайн өдрөө орох бөгөөд 16 цагаас хойш хийвэл маргааш ажлын өдөр орно.
  • Хугацаатай хадгаламжийн гэрээнд заасан хугацаанд бодогдсон хүүнээс хүү бодохгүй. Хугацаагүй хадгаламжийн хүүг сар бүр хуримтлуулан тооцож оны эцэст, хугацаатай хадгаламжийн хүүг тухайн хадгаламжийн хугацааны эцэст дансанд нь шилжүүлнэ.
  • Данс нээлгэсэн салбартаа биеэр очиж хүсэлт гарган шинээр код авч болно.
  • Голомт банкны дурын салбарт бичиг баримт болон хадгаламжийн дэвтэрээ авч очин хугацааг сунгуулна. Харин өөрөө очих боломжгүй бод өөрийн итгэмжлэгдсэн хүндээ хадгаламжийн дэвтэр, гэрээгээ өгч явуулаад сунгуулж болн
  • Хугацаатай дансны хугацааг цуцласан тохиолдолд хугацаагүй хадгаламжийн 50%-р хямдруулалтын хүүгээр байршуулсан хугацаанд хүү олгоно.
  • Заавал хадгаламжийнхаа хүүг цуцлахгүйгээр хадгаламж барьцаалсан зээл авах боломжтой.
  • Нэг хувь зураг иргэний үнэмлэхний хамт ирж гэрээ хийх бөгөөд хайрцаг эзэмших өдрийн төлбөр нь гэрээний хугацаа болон хайрцагны хэмжээнээс хамаараад 200-600 төгрөг байна.
  • Таны юу хадгалуулж байгааг шалгахгүй учир нууцлал алдагдахгүй. Хайрцаг бүр 2 түлхүүрийг зэрэг ашиглаж онгойж, нэг түлхүүрээр хаагдана. Ус, тоос шороо, гал түймрийн аюулаас бүрэн хамгаалагдсан бөгөөд орчин үеийн дохиолол хамгаалалтын системтэй.
  • Манайхаас төгрөг болон ам.доллараар шилжүүлэг хийгдэнэ. Хүлээн авагч нь тухайн улсдаа хүлээн зөвшөөрөгдсөн валютаар авах боломжтой.
  • Байршилаасаа хамааран цүнхээр хураасан мөнгөний дүнгийн 0,1-0,5 % шимтгэл авна. 3 сарын дотроо хураалгасан мөнгөнийхөө хэмжээнд бэлэн зарлага гаргахад шимтгэлээс чөлөөлөх болно.