Нийгмийн хариуцлага

Тогтвортой хөгжил

Тогтвортой хөгжил

Голомт банк 2019 оны 9 сарын 22-ны өдөр Нью Йорк хотноо “Хариуцлагатай банкны зарчмууд”-ыг үндэслэгч банкнуудын нэг болж, өөрийн үйл ажиллагааг “Тогтвортой хөгжлийн зорилтууд” болон “Парисын гэрээний уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зорилтуудтай” уялдуулахаа тунхаглалаа.

Голомт Банк нь “Хариуцлагатай банкны зарчмууд”-д албан ёсоор гарын үсэг зурснаар 47 их наяд долларын хөрөнгөтэй дэлхийн 130 банкнаас бүрдсэн банкны холбоонд нэгдэж тогтвортой ирээдүйг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулах зорилтоо бататгасан юм.

Хариуцлагатай банкны зарчмуудын стратегийн түвшний хүрээнд Голомт банк тогтвортой хөгжил, нийгмийн сайн сайхны төлөө, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тасралтгүй хувь нэмэр оруулан ажиллахаа мэдэгдлээ.