Банкны тухай

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД

Голомт Файнэншил Групп

 

77.69%

Бодь Интернэшнл ХХК

 

9.06%

Свисс-Мо Инвестмент 

 

8.14%

Голомт Инвестмэнд Лимитэд

 

4.02%

Голомт банкны 149 ажилчид

 

1.08%

    Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.

 

 Голомт Файнэншил Групп         
  • Голомт Файнэншил Групп ХХК нь 2014 онд үүсгэн байгуулагдсан бизнесийн төвлөрсөн үйл ажиллагаа нь хөрөнгө оруулалт, санхүүжилтийн чиглэлийн 100% Монголын хөрөнгө оруулалттай компани юм. Тус компани нь урт хугацааны хөрөнгө оруулалтын бодлого баримталдаг ба Голомт банкны энгийн хувьцаа болон зарим хувьцаанд хөрвөх зээлүүдийг эзэмшдэг байна.

Бодь Интернэшнл ХХК       
  • Бодь Интернэшнл ХХК нь 1993 онд үүсгэн байгуулагдсан. Тус компани нь банк санхүү, хөрөнгө оруулалт, барилга, үл хөдлөх хөрөнгө, уул уурхай, эрчим хүч, газар тариалан, хүлэмж, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. 
Свисс-Мо Инвестмент 
  • Уг хөрөнгө оруулалтын сангийн гол хувьцаа эзэмшигч нь Швейцари улсын иргэн, нэртэй бизнесмен, филантропч Урс И.Шварценбах; 
  • 2011 оны 6-р сард 20 сая ам.долларын хөрөнгө оруулж, Голомт банкны 9.98% хувьцааг эзэмшсэн;
  • Түүнчлэн ноён Шварценбах доорх компаниудад хувьцаа эзэмшдэг. Үүнд:
    • Intex Exchange компани;
    • Engadin нисэх онгоцны буудал;
    • Агаарын тээврийн компаниуд (Air Engiadina, Swiss Jet);
    • Зочид буудлууд;
    • Ресторанууд гэх мэт.
Голомт Инвестмэнд Лимитэд
  • Голомт Инвестмэнт Лимитэд нь Монголын анхны томоохон групп компани болсон Бодь Интернешнл компанийн хөрөнгө оруулалтын охин компани юм.
  • Анх 1993 онд байгуулагдаж байсан Бодь Интернешнл компани өдгөө үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэлт, удирдлага, барилга, эрчим хүч, уул уурхай, амралт жуулчлалын салбаруудад амжилттай үйл ажиллагаа эрхэлж байгаа 10 гаруй охин болон хараат компанийг удирдан чиглүүлж ажиллаж байна.  
Голомт банкны 149 ажилчид
  • 2011 оноос хэрэгжиж эхэлсэн уг хөтөлбөр нь ажилтнууд болон хувьцаа эзэмшигчдийн аль алины сонирхолд нийцдэгээрээ онцлогтой; 
  • Хувьцаа эзэмшигчид ажилтнууддаа энгийн хувьцааг хямдруулсан үнээр худалдан авах эрх олгосон; 
  • Хөтөлбөрийн хүрээнд олгогдох нийт хувьцааны тоо нь 1.33%-аас ихгүй байна; 
  • Хөтөлбөрт хамрагдахын тулд ажилтан банкинд дор хаяж таван жил бүтэн цагаар ажиллаж тодорхой шалгуур хангасан байх шаардлагатай.