ГОЛОМТ БАНКИНД ДАДЛАГА ХИЙЖ БОЛОХ УУ?

ГОЛОМТ БАНКИНД ДАДЛАГА ХИЙЖ БОЛОХ УУ?

Танилцуулга
      Гадаад, дотоодын Их дээд сургуулийн оюутнуудын онолын мэдлэгийг баталгаажуулах, практикийн мэдлэгийг өргөжүүлэх, банкны бүх төрлийн үйл ажиллагаатай танилцах, зарим ажилд биеэр оролцон, ирээдүйн чадварлаг банкны мэргэжилтэн болох хүсэл эрмэлзэлд нь туслах, дэмжлэг үзүүлэх зорилгоор ГОЛОМТ банк газар, хэлтэс, салбар нэгжүүддээ тухайн оюутны болон сургуулийн хүсэлтийг үндэслэн дадлага хийлгэх зөвшөөрөл олгодог юм.
Голомт банкны гүйцэтгэх захирлын 2008 оны 291-р тоот тушаалаас…

1. Дадлагын оюутанд тавигдах шаардлага
 
1.1 Банкнаас зохион байгуулсан оюутныг хамарсан олон нийтийн арга хэмжээнд амжилттай оролцсон оюутнуудад дадлага хийх эрх олгоно. Үүнд:
  • Банкны нэрэмжит Оюутны эрдэм шинжилгээний бага хуралд байр эзэлсэн
  • Банкны нэрэмжит Оюутны тэтгэлэгт хамрагдсан
  • Тухайн ИДС нь банкны Хамтран ажиллах гэрээ байгуулсан байх
1.2 Банкинд дадлага хийх хүсэлт тавьсан оюутанд энэ журмын 1.1–д зааснаас бусад тохиолдолд дараах шаардлагыг тавьна. Үүнд:
  • Банкны зайлшгүй харилцагчийн хүсэлтээр /зайлшгүй тохиолдолд/
  • ИДС-ийн 2-оос доошгүй курсэд суралцдаг байх
  • Сурлагын голч дүн 3.2-аас дээш эсвэл 87%- аас дээш байх
  • Ёс зүйн болон зан харьцааны ямар нэг доголдолгүй байх
  • Дадлагын удирдагчийн хөлс болох
    - танилцах дадлага ажлын 15 хоног- 30 000 төгрөг,
    - үйлдвэрлэлийн дадлага ажлын 25 хоног -50 000 төгрөг төлнө.

2. Дадлагын оюутны бүрдүүлэх материал
 
  • Оюутны анкет / төв байрнаас Маягт 3/
  • ИДС-ийн сурлагын нэгтгэсэн дүнгийн жагсаалт
  • Сургуулиас олгосон албан ёсны хүсэлт томилолт
  • Сургуулиас олгосон дадлага хийх удирдамж
  • Удирдамжийг үндэслэн хийх хугацааны дадлагын төлөвлөгөө
  • 2% цээж зураг

3. Дадлага хийлгэх зөвшөөрөл олгох
 
  • Голомт банкны Хүний нөөцийн хэлтсээс оюутны материалыг судалж үзээд дадлага хийлгэх зөвшөөрөл олгоно.
  • Тухайн оюутан урьд өмнө дадлага хийсэн боловч дадлагын үнэлгээ болон зөвшөөрлийн хуудсыг ХНХ-д өгөөгүй бол дахин дадлага хийлгэх зөвшөөрөл олгохгүй болохийг оюутнууд анхаарна уу.

Нэмэлт:
Дадлагын удирдамжийг үндэслэн ажлын 14-15 хоног дадлага хийх зөвшөөрөл олгох ба дадлагажиж буй тухайн салбар нэгжийн хүсэлт, зөвшөөрлөөр хугацааг сунгаж болно.