Банкны тухай

БАНКНЫ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

БАНКНЫ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

             

              Голомт банк нь 1995 оны 3 сарын 6-ны өдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбарт томоохон байр суурь эзэлдэг Бодь интернэйшнл ХХК-ийн охин компани болон үүсгэн байгуулагдсан бөгөөд арилжааны болон хөрөнгө оруулалтын банкны үйлчилгээг бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, дотоод гадаадын харилцагч, түншүүддээ өндөр түвшинд хүргэн ажиллаж байна.   

              Голомт банк нь байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын банк санхүүгийн салбарын хөгжилд хурд нэмсэн анхдагч олон алхмыг хийж ирсэн бөгөөд анхны олон улсын төлбөрийн картын систем, интернэт банк, 24 цагийн банкны үйлчилгээ, мөнгөн гуйвуулгын Western Union үйлчилгээ, хосолсон валют бүхий Dual Currency карт, БНХАУ-ын нутаг дэвсгэрээс гадна дэлхийн зах зээлд анх удаа нэвтэрсэн UnionPay юанийн карт, явдаг АТМ, ухаалаг утсанд суурилсан банкны аппликейшн болох Смарт банкны үйлчилгээ зэрэг анхны гэсэн тодотголтой дэвшилтэт шинэлэг үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлсээр ирсэн. Цаашлаад энэхүү амжилтаа улам бататгаж дэлхийд алдартай American Express®Goldcard, American Express®Greencard-ыг зах зээлд нэвтрүүлснээс гадна, харилцагч өөрийн амьдралын хэв маяг, санхүүгийн хэрэгцээндээ нийцүүлэн сонгох боломжтой Сонгодог карт, Visa олон улсын байгууллагаас 2016 оны шилдэг инновацитай бүтээгдэхүүн, Монгол Улсын 2016 оны шилдэг инновац нэвтрүүлэгч онцлох энтрепренерээр өргөмжлөгдсөн Зэс кредит карт, дараа төлбөрт Ган карт, дэвшилтэд технологид суурилсан финтек бүтээгдэхүүн болох Socialpay зэрэг шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг эрхэм харилцагчдадаа зориулан ажиллаж байна. Мөн дэвшилтэт технологийг салбартаа түүчээлэн нэвтрүүлдгийнхээ хувьд ухаалаг утсаараа нэг минутын дотор зээл авах технологийг 2019 онд анхлан үйл ажиллагаандаа нэвтрүүлснээрээ харилцагчдын цаг завыг хэмнэх ухаалаг шийдэл болов.