Нийгмийн хариуцлага

Засгийн Газрын санал санаачилгыг дэмжих чиглэлээр

Засгийн Газрын санал санаачилгыг дэмжих чиглэлээр

Банк нь Монгол Улсын гадаад харилцааг өргөтгөх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр Монгол Улсын Засгийн Газраас санаачлан хэрэгжүүлж буй үйл ажиллагааг оюуны болон санхүүгийн хөрөнгө оруулалт үзүүлэн дэмжин ажилладаг.

  • Дэлхийн Эдийн Засгийн Чуулган, Олон Улсын Санхүүгийн Институт, Хөгжиж Буй Орнуудын Зөвлөх Консул зэрэг байгууллагын гишүүнчлэлээрээ дамжуулан Монгол Улсын эдийн засгийн хөгжил цэцэглэлтэнд хувь нэмэр оруулж ажилладаг.
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газраас Женев дэх Дэлхийн Эдийн Засгийн Форумтай хамтран зохион байгуулсан Авилгын эсрэг түншлэл санаачлагын “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх нь”, “Авилгын эсрэг түншлэл” уулзалтуудын цор ганц ивээн тэтгэгчээр ажиллав.
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа зохион байгуулсан “Шүүх Эрх Мэдэл ба Шударга Ёс Форум”-ын ивээн тэтгэгчээр ажиллав
  • Монголбанктай хамтран 4 дэх удаагийн “Арилжааны Мэргэжилтнүүдийн Чуулган”-ыг амжилттай зохион байгуулав.
  • “Дисковер Монголиа-2011” олон улсын уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулганы албан ёсны банкаар ажиллав.
  • Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын Кувейт, Катар, Арабын Нэгдсэн Эмират, ОХУ, Хятад, Хонконг мөн Америкийн Нэгдсэн Улсад хийсэн албан ёсны айлчлалыг дэмжин ажиллав.
  • Англи, Бүгд Найрамдах Чех улс, Сингапур, Герман, Австрали зэрэг улсуудын айлчлалын үеэр улс орны эдийн засгийн байдлыг тайлагнасан илтгэлийг тавьсан.
  • Монгол Улсын Засгийн Газраас зохион байгуулсан “Монголын Эдийн Засгийн Чуулган”-ы ивээн тэтгэгчээр 3 дахь удаагаа ажиллав.