Нийгмийн хариуцлага

Спорт, урлаг соёлыг дэмжих чиглэлээр

Спорт, урлаг соёлыг дэмжих чиглэлээр

Спорт, соёл, урлагын салбарт дэмжлэг үзүүлэх нь бидний үүрэг бөгөөд энэ нь Монголын нийгмийг хөгжүүлэн тэлэхэд чүхал ач холбогдолтой юм. Энэхүү үйл ажиллагаа маань Олимпийн наадам, хөл бөмбөг, мөн уламжлалт урлаг, уламжлалт дуу хөгжим болох Монголын онцгой өв соёлд голлон анхаарч байна. 
 

  • Голомт банк нь Бразил улсад зохиогдсон  зуны олимпийн ХХХ1, паралимпийн ХV наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдаа дэмжин ажиллалаа.
  • Монгол Улсад зохион байгуулагдсан Ази тивийн Оюутны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 6 дахь удаагийн тэмцээнийг Голомт банк ивээн тэтгэлээ. Тус тэмцээнд  Монгол Улсын баг тэргүүн байрыг эзэлсэн юм.
  • Монголын Хүүхэд Залуучуудын Соробан Сампингийн холбооноос зохион байгуулдаг Соробаны баяр, Соробан сампингийн үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг Голомт банк ивээн тэтгэлээ.
  • 21 жилийн түүхтэй Голомт банк 2016 онд 20 дахь удаагийн явган аяллаа амжилттай зохион байгууллаа.
  • Голомт банк  Монгол Улсад эх орноо төлөөлөн суугаа 14 улсын элчин сайдын яамд болон ГХЯ, НҮБ, ADB  зэрэг олон улсын байгууллагын 360 гаруй төлөөлөгчид оролцсон хөлбөмбөгийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
  • М-Си-Эс групп болон Голомт банкны хамтарсан нөхөрсөг хөлбөмбөгийн тэмцээнийг зохион байгуулав.
  • Голомт банк нь ажилчдын санаачилгаар үүсгэн байгуулагдсан Спорт хамтлагтай бөгөөд банкны нийт ажилтнуудыг хамруулсан болон  банк хоорондын сагсан бөмбөг, гар бөмбөг, хөлбөмбөг, шатрын тэмцээнд амжилттай оролцож тус спортыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
  • Монгол үндэстний язгуур урлагийг түгээн дэлгэрүүлэх, дэлхий дахинд сурталчлах үйлсэд Голомт банк нь өөрийн хувь нэмрээ оруулан, Монгол Улсын морин хуурын чуулгатай 5 дахь жилдээ хамтран ажиллаж байна.
  • Дэлхийн болоод монголын сонгодог урлагийг түгээх, боловсролыг тэгш түгээх, сурталчлах зорилгоор Голомт банк нь ДБЭТ-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
  • Улсын драмын эрдмийн театр болоод Голомт банкны хамтын ажиллагаа 2016 онд эхэллээ. Ингэснээр иргэдийг соён гэгээрүүлэх, сонгодог урлагийн гайхамшгийг сурталчлах, хөгжүүлэхэд банкны оролцоо өндөрт тавигдаж байна.