Нийгмийн хариуцлага

Хүрээлэн буй орчны чиглэлээр

Хүрээлэн буй орчны чиглэлээр

Хүрээлэн буй байгаль орчноо хамгаалах нь одоо цагт тулгараад байгаа томоохон асуудлуудын нэг юм. Хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах асуудал нь Банкны бүхий л түвшинд анхаарал тавьдаг томоохон асуудал юм. Бид үйл ажиллагааныхаа үе шат бүхэнд хүрээлэн буй орчинд үзүүлж буй үр нөлөөг анхаарч үздэг.

  • Голомт банк нь Монгол Улсаас анх удаа НҮБ-ын Байгаль Орчны Хөтөлбөрийн Санхүүгийн Санаачилга буюу UNEP FI-д нэгдэж, гишүүнээр элслээ.
  • Голомт банк эх дэлхийгээ хайрлах, байгаль орчноо хамгаалах зорилтын хүрээнд Цаасгүй цахим банк аяныг өрнүүллээ.
  • Цаасгүй цахим банк аяны хүрээнд харилцагч хүссэн үедээ дансан дахь мөнгөө хянах, төлбөр төлөх, шилжүүлэх зэрэг банкны бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой болов.
  • Голомт банк “ТоС Сар-2016” аяны хүрээнд эх дэлхийгээ хайрлан хамгаалах, эрүүл эдийн засаг, зөв нийгмийн хөгжлийг хангахад шаардлагатай зөв ойлголт мэдээллийг банкны нийт ажилтан албан хаагчид болон харилцагчид, олон нийт, иргэдэд ажлыг зохион байгууллаа.
  • Голомт банк нь ТоС-ын бодлогын хүрээнд жирэмсэн болон 0-2 насны хүүхэдтэй эхчүүд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дараалалгүй үйлчилж байна.
  • Голомт банк үйл ажиллагааныхаа бүхий л түвшинд байгаль дэлхий болон нийгэм эдийн засагт хохирол учруулах төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхээс татгалзан ажиллаж байна.
  • Голомт банк Улаанбаатар хотод усан парк байгуулах төслийг дэмжин ажиллаж байна.
  • Голомт банк нь орон сууцны 5% болон 8%-ийн зээлд 2016 он гарсаар нийт 2528 зээлдэгчид 165 тэрбум төгрөгийн орон сууцны зээлийг олгоод байна. Үүнээс өөрийн эх үүсвэрээс 45 зээлдэгчид 4 тэрбум төгрөгийн зээл олгож хүн ардыг тав тухтай тохилог орчинд амьдруулах нөхцөлийг бүрдүүлсэн юм.