Нийгмийн хариуцлага

Боловсролыг дэмжих чиглэлээр

Боловсролыг дэмжих чиглэлээр

Монгол Улсын нийгэм, соёл болон эдийн засгийн ирээдүйн хөгжилд өндөр ур чадвартай, боловсролтой залуус чухал хувь нэмэр оруулна гэдэгт бид итгэдэг. Иймээс бид олон жилийн турш боловсролыг дэмжин ажиллаж байна.

 

Санхүүгийн боловсролыг дэмжигч Голомт банк

  • Голомт банк нь  иргэдийн хуримтлалыг нэмэгдүүлэх замаар улс орны эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилготой “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”-ийг Монгол орон даяар амжилттай хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд нийт 40 мянган харилцагч нэгдээд байна.
  • Голомт банк харилцагчдад санхүүгийн боловсролыг олгох зорилгоор МҮОНР-тэй хамтран бүтэн жилийн турш “Харилцагчийн санхүүгийн боловсрол”-д нэвтрүүлгийг бэлтгэн хүргэлээ.
  • Мөн харилцагчийн санхүүгийн боловсролыг дэмжих ажлын хүрээнд 10 цуврал радио жүжгийг бэлтгэн хүргэлээ.
  • Эдийн засгийн мэдлэг мэдээлэл, хувь хүний болон өрхийн санхүүгийн хэрэгцээг хэрхэн шийдвэрлэх талаарх мэдлэгийг олгох зорилгоор Бизнес радио 98,9 радиотой хамтран “Таны санхүүгийн боловсрол”-д нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байна.
  • Монголын хамгийн олон уншигчтай Өдрийн сонинтой хамтран иргэдийн санхүүгийн боловсролыг дэмжих зорилгоор Монгол Улсад анх удаа “Гурван гийгүүлэгч” реалити цуврал нийтлэлийг бэлтгэн, уншигчдын хүртээл болгон ажиллаж байна.
  • Голомт банк иргэд харилцагчдынхаа санхүүгийн боловсролыг дэмжих зорилгоор банк, санхүү, эдийн засгийн цогц ойлголтыг хамгийн энгийн, ойлгомжтой тайлбарласан www.edu.golomtbank.com сайтыг нээсэн бөгөөд 2016 онд тус сайтын бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн, контент хөгжүүлэлтийг идэвхжүүлэн ажиллалаа.
  • www.edu.golomtbank.com сайтын мэдээллийн санг баяжуулж Банк санхүүгийн 6000 орчим англи үгний ухагдахуун, ойлголтыг багтаасан тайлбар толь бичгийг Монгол Улсад анх удаа нэвтрүүллээ.​

 

ЖДБ-эрхлэгчдийг дэмжигч  Голомт банк

  • Голомт банк нь иргэд харилцагчдынхаа өмнө тулгарч буй эдийн засгийн хүндрэлийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжин бизнесийн зээлийн эргэн төлөлтийн хугацаагаа сунгасан нь бизнес эрхлэгчдийн талархалыг хүлээгээд байгаа юм.
  • Голомт банк Монгол Улсад анх удаа ЖДБ эрхлэгчдэд зориулсан www.sme.golomtbank.com  сайтыг нээсэн бөгөөд 2016 онд тус сайтын бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн, контент хөгжүүлэлтийг идэвхжүүлэн ажиллалаа.
  • Голомт банк нь харилцагч төвтэй банк байх эрхэм зорилтыг дэвшүүлэн үйл ажиллагааныхаа бүхий л түвшинд хөгжүүлэн ажиллаж байна.
  • Голомт банк нь ХАА-н салбарт бизнес эрхэлж буй харилцагчдадаа зориулан АХБ болон Монгол Улсын Сангийн Яамнаас хөнгөлөлттэй санхүүжилтаар олгогдох “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт” төслийн зээлийг олгож эхэллээ.

 

Боловсролыг дэмжигч Голомт банк

  • Голомт банк бизнесийн байгууллагуудаас анхлан санаачилж оюутанд зориулсан багц хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн бөгөөд нийт 1300 оюутанд 1 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгоод байна.
  • Голомт банкны нэрэмжит “ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ”-ыг 2016 онд 15 дахь удаагаа зарласан бөгөөд 173 оюутны 109 бүтээл ирлээ.
  • Улсын хэмжээнд суралцаж буй  нийт оюутнуудын 49% нь 2015-2016 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрөө төлөөгүй байна гэсэн судалгаа бий. Үүнээс үүдэн оюутан залуус хичээл завсардах, ирээдүйдээ итгэх алдрах зэрэг бэрхшээл тулгардаг тул БСШУЯ Голомт банк хамтран “Сайн оюутан” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.
  • Монголын хөрөнгийн биржид зохион байгуулагдсан “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг”-ийн үеэр  Голомт банк нь хөрөнгө оруулалтын зөвлөгөө, үнэт цаасны  болон төлбөр тооцооны данс нээх үйлчилгээ, үнэт цаасны зах зээлийн талаарх сургалтыг  явууллаа.
  • Голомт банкны Алтан түлхүүр хүүхдийн хадгаламжийн хүүнээс багахан хувийг Монголын хүүхдүүдийн сайн сайхны төлөөх үйлст зарцуулах санд хуримтлуулдаг бөгөөд 649 сая төгрөг хуримтлуулаад байна.