ВАЛЮТ АРИЛЖАА

Голомт банкны валют арилжааны тэргүүн зорилго бол харилцагчийн валют арилжааны хэрэгцээг зах зээлийн сайн ханшаар түргэн шуурхай гүйцэтгэхэд оршино. Манай банк нь валют арилжааг дотоодын болон олон улсын зах зээл дээр идэвхитэй хийдэг бөгөөд арилжааны эргэлтийн хэмжээ, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлж буй байдал, харилцагчдад түгээдэг мэдээ мэдээллийн хэмжээ зэргээрээ дотоодын банкуудыг тэргүүлэх байр суурьтай ажиллаж байна. Цаашдаа ч харилцагчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг шинээр санаачилж ажиллах болно.

Одоогоор бид USD, CNY, EUR, JPY, GBP, CHF, RUB, KRW, AUD, CAD, HKD, SGD, SEK, PLN гэсэн 14 валютаар чөлөөтэй арилжаа хийж болох бөгөөд үүнээс гадна валютын ханшийн эрсдэлээс хамгаалах своп, форвард хэлцлийг хийх боломжтой.

Манай банкны валют арилжааны хэлтсээс харилцагчдад зориулан зах зээлийн хөдөлгөөн, валютын ханшийн талаар өдөр бүрийн давтамжтай Morning report /Англи хэлээр/, долоо хоног бүрийн давтамжтай Валютын ханшийн тайлан /Монгол хэлээр/ тус тус гаргадаг.

Хэрвээ та өндөр дүнтэй арилжаа хийх, валютын арилжаатай холбоотой асуух зүйл гарах, дээр дурдсан тайлангуудаас хүлээж авдаг болохыг хүсвэл манай банкны арилжааны дилерүүдтэй шууд холбогдож болох бөгөөд бидний зүгээс танд туслахдаа баяртай байх болно.

1. Бэлэн орлого
Валют Шимтгэлийн хувь
RUB, KRW 1.50%
AUD, CAD, HKD, SGD 0.60%
CHF 0.50%
Бусад валют Шимтгэлгүй
2. Бэлэн зарлага
USD

0.25% /200 000 $ хүртэл/ 

0.2% /200 000 $ -с дээш/

RUB 1.50%
CNY 0.12%
AUD, CAD 0.60%
SGD 0.50%
Бусад валют 0.30%
3. Бэлэн арилжаанаас бусад бүх төрлийн бэлэн тушаалтад 1-д заасан нөхцлийг баримтлана.
4. Харилцах данснаас бэлэн зарлага гаргах, Хадгаламжийн дансанд бэлэн бусаар орлого ороход 2-д заасан нөхцлийг баримтлана.

Арилжаа хийхэд анхаарах зүйлс:

  • Өндөр дүнтэй арилжаа: Манай банкны салбар тооцооны төвүүдэд 25 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний болон үүнээс бага дүнтэй валют арилжааг зарласан ханшаар шууд хийх бөгөөд 25 сая төгрөгөөс дээш дүнтэй арилжаа хийхдээ манай дилерүүдтэй болон салбар, тооцооны төвүүдээр дамжуулан холбогдож ханш тохиролцох боломжтой.
  • Бэлэн болон бэлэн бус валютын ялгаа: Бэлэн болон бэлэн бус ханшийг тооцохдоо төгрөг нь бэлэн болон бэлэн бусын аль хэлбэрт байхыг үл хамаарна. Бэлэн валют гэдэгт валют нь бэлнээр байх, хадгаламжийн дансанд байхыг хэлнэ. Бэлэн бус валют гэдэгт валют нь харилцах данс, картын дансанд байх эсвэл зээлийн дансруу болон банк хооронд, гадаад гуйвуулга хийх зэрэг багтана. Жишээ нь та төгрөгийн хадгаламжаас долларын хадгаламжруу арилжаа хийвэл бэлэн ханшаар тооцогдно. Учир нь хадгаламжийн данс нь бэлэн гүйлгээнд зориулсан данс бөгөөд эргээд бэлэн зарлага хийхэд шимтгэлгүй. Хэрэв та бэлэн бус төлбөр тооцоо хийдэг бол валютын харилцах данс ашиглахыг зөвлөж байна.
  • Бэлэн валютын орлого болон зарлага хийхэд мөрдөх шимтгэлийн хэмжээ: