Хөрөнгө оруулалтын банк

ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА

ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА

Голомт Капитал ҮЦК ХХК нь 2012 онд байгуулагдсан ба Монгол Улсад анх удаа Интернэт Арилжааны Системийг нэвтрүүлж, Засгийн Газрын Үнэт Цаасны хоёрдогч зах зээлийн анхны арилжааг амжилттай гүйцэтгэж, салбартаа анх удаа даатгагдсан бондыг амжилттай гаргасан хөрөнгийн зах зээлийн тэргүүлэгч байгууллагуудын нэг юм.

Монголын Хөрөнгийн Бирж Арилжаа:

Манай компани иргэд, аж ахуй нэгжид Монголын Хөрөнгийн Бирж дээр үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах үйлчилгээг үзүүлдэг. Та МХБ дээр бүртгэлтэй 200 гаруй компаниийн хувьцааг манай брокеруудаар дамжуулж эсвэл манай Интернет Арилжааны Системийг ашиглан өөрөө захиалан арилжих боломжтой.

Мөн та манайхаар дамжуулан Засгийн Газрын Бондыг худалдан авах болон хоёрдогч зах зээл дээр арилжих бүрэн боломжтой. Засгийн Газрын Бонд нь эрсдэл багатай, хүүгийн орлого нь татвараас чөлөөлөгдсөн зэрэг давуу талтай байдаг.

Гадаад арилжаа:

Манай компани иргэд, аж ахуй нэгжид олон улсын хөрөнгийн биржүүд дээр бүртгэлтэй компанийн хувьцааг худалдах, худалдан авахад зуучлах үйлчилгээг үзүүлдэг. Та Нью-Йорк, Nasdaq, Лондон, Австрали, Торонто, Хонг Конг зэрэг томоохон биржүүд дээр бүртгэлтэй 14,000 гаруй компанийн хувьцаанаас сонгон арилжих боломжтой. Манай чадварлаг брокерууд болон хөрөнгө оруулалтын шинжээч нар танд шаардлагатай мэдээллийг өгч, шийдвэрээ гаргахад тань туслахад бэлэн байна.

 Интернэт арилжааны систем:

Голомт Капитал ҮЦК ХХК Монгол улсад анх удаа олон улсын стандартад нийцсэн Интернет Арилжааны Систем харилцагчиддаа зориулан нэвтрүүлсэн билээ. Манай Интернет Арилжааны Систем нь Монгол болон Англи хэлний гэсэн хоёр сонголттой. Уг системийг ашиглан дэлхийн хаанаас ч Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) хувьцааны арилжаанд цагийн хоцрогдолгүйгээр шууд оролцох боломж олгодгоороо давуу талтай юм.

 Холбоо барих:

Голомт Капитал, 401 тоот, Ди Би Бийлдинг, Олимпийн гудамж 12/1, 1-р хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 210644, Монгол улс

Утас: 7012 1529, 7012 1530

И-мэйл: info@golomtcapital.com

Веб: www.golomtcapital.com