Голомт банк 2025 оны 4-р улирлын санхүүгийн тайлангаа хүргэж байна.

Голомт банкны 2025 оны 4-р улирлын санхүүгийн голлох үзүүлэлтүүдийг өмнөх онтой харьцуулахад:
- Нийт зээлийн багц 805.2 тэрбум төгрөг буюу 10.8%-аар тэлж, 3 их наяд төгрөгт хүргэв.
- Чанаргүй зээлийн харьцаа 3 хувиас 5 хувиар буурч, 2.5%-д хүргэн сайжирч, салбарын дундаж үзүүлэлтээс бага үзүүлэлттэй байна.
- Нийт актив 3.6 их наяд төгрөг буюу 23.4%-аар өсөж, 19 их наяд төгрөгт хүрэв.
- Нийт өөрийн хөрөнгө 22.8%-аар өсөж, 1.6 их наяд төгрөгт хүрэв.
- Харилцагчийн эх үүсвэр 1.3 их наяд төгрөг буюу 15.6%-аар өсөж, 10 их наяд төгрөгт хүрэв.
- Хөрөнгө оруулалтын багц 25.3%-аар өсөж, 1.6 их наяд төгрөгт хүрэв.
- Татварын дараах цэвэр ашиг 345.1 тэрбум төгрөгт хүрч, жилээр илэрхийлсэн дундаж өөрийн хөрөнгийн өгөөж 24.3%-д хүрлээ.
- Монголбанк болон Олон Улсын санхүүгийн байгууллагуудаас тогтоосон шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажиллалаа.
Хөрөнгө оруулагчдадаа зориулан Голомт банкны удирдлагууд сүүлийн тайлант жилийн санхүүгийн үр дүн болон цаашдын төлөвийн талаар хэлэлцэх “Earnings call” болон асуулт, хариултын (Q&A) шууд дамжуулалтыг өөрсдийн цахим сувгаар 2026 оны 2-р сарын 05-ны өдөр зохион байгуулна.
Тайлантай танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.
Албан ёсны хэвлэлийн мэдээг ЭНД дарж үзнэ үү.