Премьер дебит болон Платинум кредит картын урамшуулал үргэлжилж байна


Голомт банкнаас Премьер дебит болон Платинум кредит картад зориулсан 20%-ийн буцаан олголттой урамшуулал үргэлжилж байна. Эрхэм харилцагч та 2022.05.31-нийг дуустал дараах байгууллагуудын Голомт банкны ПОС дээр өөрийн картаар худалдан авалт хийгээд буцаан олголт авах боломжтой.

Урамшуулалд хамрагдах байгууллагууд:

  • River Club – River Club нь хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжүүдээр тоноглогдсон фитнес, групп дасгал, иог, бассейн, спиннингийн студи, массаж, эрүүл хооллолтын Juice bar-аас бүрдсэн 1600 мкв талбай бүхий цогц веллнэс клуб юм.
  • Stylee – Stylee нь Gucci, Burberry, Chloe, Balenciaga, Moschino, Fendi, Versace, Givenchy зэрэг дэлхийд алдартай, дээд зэрэглэлийн брэндүүдийг зах зээлийн бодит үнээр худалдан авагчдадаа хүргэдэг, шууд болон онлайн худалдааны дэлгүүр юм.
  • Pandora – Pandora нь дэлхийн 100 гаруй оронд салбартай, өндөр чанарын үнэт эдлэлийг үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлдэг, алдартай брэнд юм.
  • Rinchin Yesui – Rinchin Yesui бол бүх төрлийн үндэсний хувцсыг шинэлэг загвар, орчин үеийн хэв маягт тааруулан бүтээдэг үндэсний брэнд юм.
  • LuMi Premium Flower – LuMi Premium Flower нь бүх төрлийн цэцгийн баглаа, боодлын үйлчилгээг үзүүлдэг цэцгийн дэлгүүр юм.
  • Intercharm Clinic – Intercharm Clinic нь олон улсын стандартад нийцсэн, мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг арьс гоо заслын эмнэлэг юм.
  • Lotus Tang – Lotus Tang нь нэг дор 180 хүн хүлээн авах хүчин чадалтай, амт чанар сайтай халуун тогоо, хятад хоолоор үйлчилнэ.
  • Ceo Settee Lounge – Ceo Settee Lounge нь хотыг бүхэлд нь тольдох тав тухтай орчинд Европ, Монгол амтат хоол, төрөл бүрийн коктейлоор таныг дайлна.
  • Boom Beverages – “BOOM” дэлгүүр нь Suntory болон Nikka зэрэг Япон виски, дотоодын импортлогч компануудийн ховор содон, дээд зэрэглэлийн дарс, виски, коньяк, оргилуун дарс зэргийг оруулж ирдэг Монголын анхны шингэн бүтээгдэхүүний галерей юм.

Буцаан олголт худалдан авалт хийснээс 1 өдрийн дараа таны дансанд орох ба нэг харилцагчид олгох буцаан олголтын дээд хэмжээ 500,000₮ байх юм.

Харин та хараахан Премьер дебит болон Платинум кредит картын хэрэглэгч болж амжаагүй бол ЭНД дарж картын дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу. Мөн та Голомт банкны салбарт хандан эсвэл дижитал үйлчилгээг ашиглан картаа шинээр захиалах боломжтой.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ