Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгө оруулалтын зээл

Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгө оруулалтын зээл

Хүнс, газар тариалан, мал аж ахуй, сав, баглаа боодлын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ХХААХҮЯамнаас тавьсан шаардлагыг хангасан иргэн, компани, хоршоонд хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамжийг нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, шинээр худалдан авч, үндсэн хөрөнгөөр бүртгэх, үйлдвэрийн барилга, байгууламж барих, өргөтгөхөд зориулан хөрөнгө оруулалтын зээл шинээр олгох зорилготой.
  • Зээлийн дээд хэмжээ

    Нэг зээлдэгчид олгох эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зээлийн нийт хэмжээ 15.0 тэрбум төгрөг хүртэл байна.

    Зээлийн хүү /жил/ Зээлдэгч 6%-г төлөх ба (ХХААХҮЯ-с 13.00%-г зээлдэгчийн өмнөөс төлнө.)
    Зээлийн хугацаа

    /зориулалтаас хамаарна/

    48 сар хүртэл (ҮТЧХ: 12 сар хүртэл)
    Өргөдлийн хураамж 10,000 төгрөг
    Зээлийн шимтгэл, хураамж            0.50% – 1.00% /Батлагдсан зээлийн дүнгээс 1 удаа авна/

    • Зээлийн нийт хугацаа 12 сар хүртэл бол 0.50%
    • Зээлийн нийт хугацаа 12 сар болон түүнээс дээш бол 1.00%
    Зээл хэрэгжих хугацаа 2024.12.31-г дуустал
    • Монгол Улсын холбогдох хуулийн дагуу үүсгэн байгуулж, бүртгэгдсэн, Монгол Улсын нутаг дэвсгэрт сүүлийн 12 сараас доошгүй хугацаанд үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээд байх (Улсын бүртгэлийн гэрчилгээ);
    • Үйлдвэрийн барилга, байгууламж барих, өргөтгөх зориулалтаар хүсэлт гаргасан зээл хүсэгч нь үйлдвэрийн барилга, байгууламжийг төлөвлөх норм дүрэмд нийцэхүйц өөрийн эзэмшлийн өмчлөх, эзэмших эрхтэй газартай байх, зураг төсөвтэй байх (газар өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээ, зураг төсөв);
    • Хүнсний болон хүнсний зориулалтын сав, баглаа боодлын үйлдвэр байгуулах зорилгоор үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж худалдан авах, шинэчлэх зориулалтаар хүсэлт гаргасан зээл хүсэгч нь үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн эрхлэх өөрийн ажлын байртай байх (үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ);
    • Худалдан авах үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нь худалдах, худалдан авах гэрээ, эсхүл нэхэмжлэх, гадаадаас орж ирсэн, шинэ тоног төхөөрөмжийн хувьд гаалийн баримт бичиг, тоног төхөөрөмжийн техникийн паспорт, үйлдвэрлэлийн гэрчилгээний хуулбартай, эд хөрөнгийн даатгалд даатгуулсан байх;
    • Газар тариалангийн үйлдвэрлэлийн эрхлэгч нь www.plant.mofa.gov.mn системд бүртгүүлж, баталгаажуулсан байх;
    • Хүлэмж, зоорь, хүнсний болон хүнсний зориулалтын сав баглаа боодлын үйлдвэрлэл, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч нь ХХААХҮЯ-наас гаргасан жагсаалтад багтсан байх;
    • 2024.12.31-г дуусталх хугацаанд Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр төлөх өр төлбөргүй байх;
    • Банкнаас зээлийн үйл ажиллагааны журам, зааврын хүрээнд тавигдсан бусад шаардлага;
    • Хөдөө аж ахуйг дэмжих сангаас авсан муу зээлийн түүхгүй байх;
  • ИРГЭН

    • Цахим үнэмлэхний хуулбар /Хур систем/
    • Зээлийн хүсэлт /Гараар бичсэн өргөдөл байх ба хүсэж буй зээлийн хэмжээ, хүү, хугацаа, зээлийн зориулалт зэргийг заавал тусгасан байх/
    • Зээлийн маягт (Банкны салбараас эсхүл вэбсайт дээрх зээлийн анкет хэсгээс татаж авна уу.

      ААН

    • Зээлийн маягт (Банкны салбараас эсхүл вэбсайт дээрх зээлийн анкет хэсгээс татаж авна уу.)
    • ААН, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, Байгууллагын дүрэм, танилцуулга
    • Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл
    • Зээл авах тухай ТУЗ-ын зөвшөөрөл, хувь нийлүүлэгчдийн хурлын протокол
    • Эрх бүхий албан тушаалтны иргэний үнэмлэхийн эх хувь, эх хувиар авчрах боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, сүүлийн 6 сарын хугацааны цээж зураг
    • Барьцаанд тавих хөрөнгийн баримт бичгүүд
    • Аудит, татварын албаар баталгаажуулсан тайлан болон бусад орлого, зарлагыг нотлох баримтууд
    • Зээлийн зориулалтыг баталгаажуулсан баримт, түүнтэй холбоотойгоор хийгдсэн гэрээ хэлцэл
    • Сүүлийн 3 жилийн хугацааны зээлийн түүхийг баталгаажуулсан баримтууд, зээлийн гэрээ, төлбөр төлсөн баримтууд
    • Бусад
  • Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгө оруулалтын зээл
    Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгө оруулалтын зээлийн анкет (Иргэн 50 сая ₮ хүртэлх)
    Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгө оруулалтын зээлИргэд
    Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгө оруулалтын зээлийн анкет (Иргэн 50 сая ₮-с дээш)

Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгө оруулалтын зээл

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ