Голомт Банк нь олон улсын Экспортын Санхүүжилтийн Агентлагуудтай(ЭСА) хамтран Монгол улс болон гадаад экспортлогч орнуудын хоорондын хөрөнгө оруулалт, худалдааны үйл ажиллагааг дэмжих дунд болон урт хугацаат зээлийн санхүүжилтийг компани, аж ахуйн нэгжүүдэд санал болгож байна.

Экспортын Санхүүжилтийн Агентлагуудын зээл нь Европын холбоо, Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа болон Хөгжлийн Байгууллагын гишүүн орнуудаас (OECD) бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг импортлоход чиглэсэн үндсэн хөрөнгийн эх үүсвэрийг бий болгодог.

Импортыг дэмжих зээл нь импортлогч дотоодын байгууллагад тааламжтай нөхцөлөөр харьцангуй урт хугацааны зээл авах, экспортлогч байгууллагад төлбөрөө цаг алдалгүй хүлээн авах боломжийг олгодог.

Бүтээгдэхүүн:

  • ЭСА-аар баталгаажсан импортийн зээл
  • ЭСА-аар баталгаажсан импортийн зээлийн баталгаа

 Бүтээгдэхүүний онцлог:

  • Зээлийн хэмжээ гэрээний үнийн дүнгийн 85%-с ихгүй
  • Зээлийн нөхцөл: ЭСА-ын даатгал/баталгаатай дунд болон урт хугацаатай байх
  • Хүү: ЭСА-ууд ихэвчлэн тухайн улсынхаа экспортыг дэмжсэн засгийн газрын санхүүгийн байгууллага байдаг ба хүү нь EURIBOR, LIBOR эсвэл CIRR–д суурилсан, өрсөлдөхүйц нөхцөлтэй байдаг.

* Голомт Банкны дамжуулан зээлдүүлэх өртөг болон оролцогч банкны шимтгэлүүд, даатгалын хураамж нэмэгдэнэ. Зээлийн нийт өртөг тухайн зээлээс хамаарч хэлбэлзэх болно.

Холбоо барих:

Голомт банк, Төв оффис, Хөрөнгө оруулалтын банкны газар

Утас: 7011 1646 /1402, 1406/

И-мэйл: ibd@golomtbank.com

Төслийн санхүүжилтийн үйлчилгээний онцлог нь төсөл хэрэгжүүлэгч байгууллагын барьцаа хөрөнгөөс илүүтэйгээр төслийн үр өгөөжийн байдлыг голчлон  анхаардаг. Тиймээс  төслийн зээлжих чанар нь төслийн ирээдүйд бий болгох мөнгөн урсгалаар тодорхойлогддог.

Голомт Банк нь таны хэрэгжүүлэх төсөлд тохирсон санхүүжилт, хөрөнгө оруулалтын бүтцийг тодорхойлон, шаардлагатай хөрөнгийг бүрдүүлэх төслийн санхүүжилтийн зөвлөх үйлчилгээг санал болгож байна.

Бүтээгдэхүүн, үйлчилгээ:

  • Төслийн санхүүжилт
  • Төслийн санхүүжилтийн зөвлөх
  • Синдикац зээлийг зохион байгуулах

Холбоо барих:

Голомт банк, Төв оффис, Хөрөнгө оруулалтын банкны газар

Утас: 7011 1646 /1402, 1406/

И-мэйл: ibd@golomtbank.com