Customer Experience

Policies

Customer experience (CX)
Таны санхүүгийн харилцааны бүхий л үе шатанд бид танд сайн туршлагыг үлдээнэ.
Customer Journey
Бид таны санхүүгийн аяллыг үргэлж эерэг замналд хөтөлнө.

Харилцагч төвтэй банкны бодлого

Бид банкны нийт сувгаар бүтээгдэхүүн болон үйлчилгээг хүргэхдээ Монгол улсын банкны үйлчилгээний кодексыг үйл ажиллагаандаа нийцүүлэн мөрдөн ажилладаг бөгөөд бүтээгдэхүүн, үйлчилгээний суваг бүрт харилцагчийн эерэг замналыг бий болгож, сэтгэл ханамжийг өндөр түвшинд хүргэх, чанарыг нэмэгдүүлэх, харилцагчийн эрх ашгийг хамгаалахад чиглэн ажиллах болно.

zurag-1

Харилцагч төвтэй банкны бодлогыг хэрэгжүүлэхдээ дараах 3 үндсэн зарчмыг баримтлан ажиллана.

1. Банк бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчид хурдтай, чанартай, мэргэжлийн түвшинд хүлээлтээс давсан үйлчилгээг үзүүлж харилцагчид эерэг туршлагыг нэмэгдүүлнэ.

2. Банк бүтээгдэхүүн үйлчилгээг инновацлаг шийдлээр хөгжүүлэн харилцагчид бүхий л цаг хугацаанд хүргэнэ.

3. Банк харилцагчийг нас хүйс, шашин шүтлэг, нийгмийн гарал үүслээр ялгаварлалгүй харилцагч бүртэй эрх тэгш харилцаж шударга ёс зүйг эрхэмлэнэ.

Бүтээгдэхүүний замнал

Бид харилцагчийн туршлагыг банкны бүх бүтээгдэхүүн үйлчилгээнд хэмжин, бүтээгдэхүүний замналыг бүрэн тодорхойлж харилцагчид алдаагүй чанартай бүтээгдэхүүн хүргэхэд анхаарч ажиллана.

Үйлчилгээ үзүүлэх стандарт

Голомт банкны биет болон биет бус үйлчилгээний сувгууд нь харилцагчид үйлчилгээг хүргэхдээ “Харилцагч төвтэй” стратегийг баримтлан  ЧАНАРТАЙ, ХУРДТАЙ, МЭРГЭЖЛИЙН түвшинд хүлээлтээс давсан үйлчилгээг үзүүлэхээс гадна Голомт брэндийг тодотгосон нүүр царай, дуу хоолой, тав тухтай, эерэг орчинг бүрдүүлэн ажиллана.

зураг-2-2

Харилцагчийн Санал хүсэлт, Гомдол

  • Бид Монгол улсын хууль, Монгол банк түүнээс батлан гаргасан эрх зүйн актууд болон банкны дотоодод мөрдөгдөж буй бусад журам зааврыг мөрдлөг болгон харилцагчийн гомдол, санал хүсэлтийг шийдвэрлэнэ.

 

  • Бид харилцагчаас ирсэн гомдол, санал хүсэлтийг шийдвэрлэхээс гадна тогтмол дүгнэлт хийж үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулах, уг гомдлыг дахин гарахгүй байхад анхаарч ажиллана.

 

  • Бид банкны бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой гомдол, санал хүсэлтийг 24 цагийн турш хүлээн авч шийдвэрлэнэ.

Хүлээн авах

Харилцагчийн гомдол, санал хүсэлтийг банкны бүхий л сувгаар хүлээн авна.

Бүртгэх

Харилцагчийн гомдлыг ангилан холбогдох программд бүртгэнэ.

Шалгах

Харилцагчийн гомдлыг бүрэн, хариуцлагатай шалгана.

Шийдвэрлэх

Харилцагчийн гомдлыг холбогдох журмын дагуу үнэн зөв шийдвэрлэнэ.

Харилцагчид мэдээлэл хүргэх

Харилцагчид боломжит бүхий л сувгаар гомдлын хариуг хүргэнэ.

This website uses google analytics

This website uses information gathering tool which is Google analytic in order to determine the effectiveness of our online campaign in terms of sales and user activity on our sites.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Your loan calculation

    Monthly payment

    Salary amount (45%)


    Down payment

    Loan amount

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Calculate your savings

    The money you saved

    Total interest

    Total

Exchange rate news