Банкны мэдээ, мэдээлэл

АВТОДИЛЕРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГЭЭР АВТОМАШИНЫ ЗАХ ЗЭЭЛД ШИНЭ ЖИШИГ ТОГТООНО

АВТОДИЛЕРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГЭЭР АВТОМАШИНЫ ЗАХ ЗЭЭЛД ШИНЭ ЖИШИГ ТОГТООНО
2017.0.16

2016 оны байдлаар Монгол Улсад 500,000 суудлын тэрэг зам тээврийн хөдөлгөөнд оролцож, өдөрт дунджаар 130 орчим автомашин импортоор орж ирдгийг судалгаагаар тогтоожээ. Монголд явж байгаа дугаартай автомашиныг зээлээр худалдаж авах болон зарах  боломжгүй байдаг нь иргэдэд автомашин шинээр авах, хуучин машинаа зарахад нь хүндрэл учруулдаг байна. Мөн тээврийн хэрэгсэл эзэмшигчид 2-3 жилийн дараа өөрийн унаж буй тэргээ сольдог эрэлт хэрэгцээ өндөр байгаа юм.

Иймээс Голомт банк, Автоланд ХХК болон Мөнххада ХХК хамтран Голомт банкны шинэ зээлийн үйлчилгээ болох  Автодилерийн үйлчилгээг нэвтрүүлж байна.

Тус үйлчилгээний гол онцлог нь та өөрийн унаж буй машинаа Автоланд компаниар дамжуулан урьдчилгаа болгож өгөөд, ямар ч төрлийн шинэ хуучин машин авахад шаардагдах үлдэгдэл зөрүүг Голомт банкны автомашин солих зээлээр авах эрхтэй үйлчилгээ юм.

Гол нь таны унаж буй хуучин тэргийг Автоланд компани таны өмнөөс борлуулж өгөх бөгөөд  худалдан авах гэж буй автомашиныг тань оношилж, үнэлэхээс гадна бүтэн жилийн баталгаа өгнө.  Та энэ бүх  үйлчилгээг нэг дороос буюу Чингис хаан Олон Улсын нисэх онгоцны буудал руу явах замд байрлах Мөнххада ХХК-ийн Тоёотагийн албан ёсны засвар үйлчилгээний төвөөс цогцоор нь авах, мөн тус компаний борлуулж буй 11 төрлийн Тоёота брэндийн цоо шинэ автомашинуудаас сонголтоо хийн худалдан авах боломжтой болж байна.

Энэхүү Автодилерийн үйлчилгээ нь иргэдэд хуучин автомашинаа зарах, өөрийн хүссэн баталгаатай автомашинаа худалдан авах, зээл авах хүндрэлийг шийдэх боломжийг олгосон Дэлхийн жишиг үйлчилгээ болж байна.

Голомт банк нь

1995 оны 3-р сарын 6-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд арилжааны болон хөрөнгө оруулалтын банкны үйлчилгээг 100 гаруй салбар тооцооны төвөөрөө дамжуулан 600,000 гаруй бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, дотоод гадаадын харилцагч, түншүүддээ чанарын өндөр түвшинд хүргэн ажиллахын зэрэгцээ компанийн засаглал болон ил тод байдлыг өндөр түвшинд ханган ажиллаж байна.

Мөнххада ХХК нь

2013 онд “Toyota брендийн автомашиныг Монголд борлуулах албан ёсны эрхийг авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 2016 оны 7 сард Яармагт автомашины үзэсгэлэнгийн танхим, засвар үйлчилгээ, сэлбэгийн худалдаа үзүүлэх Тоёотагийн албан ёсны Засвар үйлчилгээний төвийг нээн нэг цэгээс үйлчлүүлэгчдэд Тоёота Мотор Корпораци-н стандартыг хангасан үйлчилгээг үзүүлж байна.

“Автоланд Эс Си” ХХК нь

Автомашин шинээр худалдан авах, өөрийн машинаа зуучлуулан борлуулах, сольж сайжруулах  хүсэлтэй хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангах, нэг цэгийн иж бүрэн үйлчилгээ үзүүлдэг нэгдсэн мэдээллийн сан бүхий автомашины худалдааны компани юм.

 

Та үйлчилгээний нөхцөлтэй ЭНД дарж танилцана уу.