Банкны мэдээ, мэдээлэл

НИЙТ ХАРИЛЦАГЧДЫН АНХААРАЛД ВАЛЮТЫН ГҮЙЛГЭЭГ ХЯЗГААРЛАХ ТУХАЙ

НИЙТ ХАРИЛЦАГЧДЫН АНХААРАЛД ВАЛЮТЫН ГҮЙЛГЭЭГ ХЯЗГААРЛАХ ТУХАЙ
2020.5.25

             Монгол Улсын Их хурлаас 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Коронавируст халдвар /КОВИД-19/-н цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн 10.4 дүгээр заалтад “Цар тахлын үед банкны харилцах дансанд хүү тооцохгүй, гадаад валютын хадгаламжийг албан журмын даатгалд хамруулахгүй бөгөөд иргэн, хуулийн этгээд хоорондын гүйлгээг үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэнэ.” гэж заасны дагуу мөн Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль”-ийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор эрх бүхий байгууллагаас өгсөн чиглэлийн дагуу Голомт банкны нийт салбар нэгж болон дижитал сувгаар хийгдэх ГАДААД ВАЛЮТЫН гүйлгээнд дараах хязгаарлалтуудыг хийж буйг мэдэгдэж байна.

Гадаад валютаар хийж болох гүйлгээ Зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх гүйлгээ 
  • Харилцагч өөрийн данс хооронд хийх гүйлгээ;
  • Мөнгөн хадгаламжийн гүйлгээ;
  • Зээлийн төлбөр тооцоо;
  • Кредит картын төлбөр тооцоо;
  • Санхүүгийн үүсмэл хэрэгсэлтэй холбоотой байгуулах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах гүйлгээ;
  • Ханшийн хөрвүүлэлтийн гүйлгээ
Гүйлгээний зорилго нь бараа, ажил, үйлчилгээний төлбөрийг гүйцэтгэж байгаа бол:
  • Иргэн хоорондын гүйлгээ;
  • Иргэн-Хуулийн этгээд хоорондын гүйлгээ;
  • Хуулийн этгээд хоорондын гүйлгээ

Харилцагч Та дээр дурьдсан холбогдох хуулиудтай зайлшгүй танилцана уу.

Банкны ажилтан Таны гүйлгээний зориулалтыг нягталсны дараа гүйлгээг хийх болохыг анхаарна уу.

 

Голомт банкийг сонгон үйлчлүүлж буй харилцагч танд баярлалаа.

Хүндэтгэсэн,
ГОЛОМТ БАНК