Банкны мэдээ, мэдээлэл

Эрхэм харилцагчдын анхааралд

Эрхэм харилцагчдын анхааралд
2020.4.5

Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 33 дугаар тушаалын дагуу короновирус /COVID-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, цар тахалтай тэмцэх хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах дадлага сургуулилтын үеэр Чингэлтэй дүүргийн нутагт дэвсгэрт 2020.05.07-ны өдрийн 08:00-18:00 цагийн хооронд хорио цээрийн дэглэм тогтоож хязгаарлалт хийхтэй холбогдуулан Голомт банкны Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй дараах салбар, тооцооны төвүүд 2020.05.07-ны өдөр ажиллахгүй болохыг мэдэгдэж байна.

  • Зээлийн Төв Бизнес төв
  • Төв Бизнес төв
  • Ард салбар
  • Тэнгис салбар
  • Найман шарга салбар
  • Цэцээ гүн салбар
  • 32 тойрог тооцооны төв
  • Зургаан буудал тооцооны төв
  • Хадгаламжийн 40-р касс (Төв шуудан)
  • Төв оффис 

Иймд Харилцагч Та бусад дүүрэгт байрлах салбар тооцооны төвүүдээр болон дижитал банкны үйлчилгээг сонгон үйлчлүүлэхийг санал болгож байна.

COVID-19 халдвараас хамтдаа сэргийлцгээе!