Банкны мэдээ, мэдээлэл

Хүсэлт хүлээн авах сүүлийн өдөр 2020.04.30

Хүсэлт хүлээн авах сүүлийн өдөр 2020.04.30
2020.3.29

Харилцагч Та ипотекийн хөнгөлөлттэй (5%, 8% хүүтэй) зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтээ ЗӨВХӨН ОНЛАЙН-аар ЭНД дарж өгнө үү.

Монголбанк, Сангийн яам, Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК-ийн хамтран гаргасан шийдвэрийн хүрээнд онлайн хүсэлтийг 2020 оны 04-р сарын 30-ны өдрийг дуустал хүлээн авч, 06-р сарын 01-ний дотор зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн байгуулах тул Та амжиж бүртгүүлнэ үү. Хэрэв энэ хугацаанд амжиж хүсэлт илгээгээгүй тохиолдолд ипотекийн зээлийн төлбөрийг хойшлуулах боломжгүйг анхаарна уу. Мөн онлайн хүсэлтийг бөглөхдөө анхааруулах санамжтай сайтар танилцахыг хүсэж байна.

Голомт банкийг сонгон үйлчлүүлж буй харилцагч танд баярлалаа.

Хүндэтгэсэн,
ГОЛОМТ БАНК