Банкны мэдээ, мэдээлэл

“ГОЛОМТ АЛТНЫ ФОРУМ” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“ГОЛОМТ АЛТНЫ ФОРУМ” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2018.1.14

Голомт банкнаас зохион байгуулсан “ГОЛОМТ АЛТНЫ ФОРУМ”-д Монголын алт олборлогч топ 100 аж ахуйн нэгж, дэлхийд алдартай Японы  Komatsu, БНСУ-ын Doosan, Caterpillar зэрэг уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэгч Вагнер Ази ТТ, Эбердигм Монгол, Трансвест Монголиа, Моннис Констракшн Экьюпмент, АОДЭ компаниуд оролцсон байна.  

Форумын үеэр Голомт банкны санхүүгийн экспертүүд дэлхийн зах зээл дэх алт, валютын ханшийн хэлбэлзэл, цаашдын төлөв байдлын талаар мэдээлэл өгч, ханшийн эрсдэлээс хамгаалах арга хэрэгслүүдийг танилцуулсан нь алт олборлогчдын талархлыг хүлээжээ. Мөн өнгөрсөн онд Голомт банк нь Үнэт метал сорьцын хяналтын газарт Алтны кассаа нээснээр алт олборлогчдод өмнө нь тулгардаг байсан зардал, чирэгдлийг багасгаад зогсохгүй цаг хугацааг хэмнэж өгсөнд талархлаа илэрхийлж байлаа. Үүний үр дүнд Голомт банк 2017 онд Монгол Улсын алт тушаалтын 50 хувийг дангаараа гүйцэтгэжээ.

Цаашид ч Харилцагч төвтэй Голомт банк нь алт олборлогчдод тохирсон банк санхүүгийн шилдэг бүтээгдэхүүнийг санал болгож, дэмжлэг үзүүлэн ажиллахаар зорьж байгаагаа илэрхийлж байв.