Банкны мэдээ, мэдээлэл

Голомт банк Үнэт цаасны тухайлсан бүртгэлийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл авлаа

Голомт банк Үнэт цаасны тухайлсан бүртгэлийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл авлаа
2017.11.26

 

Харилцагч төвтэй банк стратегийг хэрэгжүүлэгч Голомт банк нь Санхүүгийн Зохицуулах Хорооноос үнэт цаасны тухайлсан бүртгэлийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл авлаа.

 

Уг зөвшөөрлийг авснаар Голомт банк нь хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх, хаалттай хүрээний болон бусад үнэт цаасны тухайлсан бүртгэлийг хөтлөх ингэснээр кастодианы үйлчилгээг харилцагч нартаа цогц байдлаар хүргэх давуу талыг бүрдүүлж байна.


Голомт банк нь 2014 онд кастодианы үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг хамгийн анх авсан бөгөөд үүнээс хойш дэлхийн жишигт нийцсэн кастодианы үйлчилгээг гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарт амжилттай үзүүлж хөрөнгийн зах зээлийн хөгжлийн нэг тулгуур болон ажиллаж байна.