Банкны мэдээ, мэдээлэл

Голомт банк Хятадын Худалдаа, Аж Үйлдвэрийн банктай Төгрөгийн лоро дансны гэрээ байгууллаа

Голомт банк Хятадын Худалдаа, Аж Үйлдвэрийн банктай Төгрөгийн лоро дансны гэрээ байгууллаа
2017.7.25

2017 оны 8 сарын 24-ны өдөр БНХАУ-н ICBC банкны Өвөр Монгол дахь салбар Голомт банктай “Төгрөгийн Лоро Дансны Гэрээ” байгууллаа. Уг гэрээний дагуу ICBC банк Голомт банкинд төгрөгийн данс нээж байна. ICBC банк нь нийт активын хэмжээ болон зах зээлийн үнэлгээгээрээ дэлхийн хамгийн том банк (2017 оны 6 сарын байдлаар) бөгөөд Хятад улсын төрийн өмчит”Дөрвөн Том Банк”-ны нэг юм.

ICBC банкны Өвөр Монгол дахь салбарын Дэд Захирал ноён Wang Huachen: “2017 оны 9 сарын 5-нд болох ICBC банкны Монгол дахь Төлөөлөгчийн Газарын нээлтээс өмнө Голомт банктай хамтын ажиллагаагаа өргөжүүлж буйдаа таатай байна” хэмээн дурдсан.

Голомт банкны Тэргүүн Дэд Захирал ноён Tomas Bravenec: “Уг лоро данс нь Голомт банк харилцагчдынхаа бизнесийг илүү үр дүнтэй дэмжин ажиллах боломжийг олгож байгаа бөгөөд Хятадын банкуудтай үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж буйн илрэл чухал үйл явдал юм. Дэлхийн хамгийн том банк Монголд төлөөлөгчийн газраа нээж буйд баяртай байна!”

Уг хамтын ажиллагаагаар Голомт банк болон ICBC банк нь Хятад, Монгол хоёр улсын гадаад худалдаа эрхлэгчид үндэсний мөнгөн тэмдэгтээр төлбөр тооцоо хийх болон банк хооронд төгрөгийн арилжаа хийх боломжийг бий болгож байгаа юм. 2017 оны 8 сарын 11-ны өдөр БНХАУ-н ӨМӨЗО-ны бүс нутгийн банк хоорондын захын төгрөгийн арилжаа албан ёсоор нээгдэж, Хятадын томоохон банкууд  Өвөр Монголын салбар банкаараа дамжуулан Төгрөг болон Юаний арилжааг албан ёсоор хийж эхэлсэн.