Хадгаламжийн данс БНСУ-ЫН ВИЗ ХҮСЭГЧДЭД ЗОРИУЛСАН ХАДГАЛАМЖ

БНСУ-ЫН ВИЗ ХҮСЭГЧДЭД ЗОРИУЛСАН ХАДГАЛАМЖ

БНСУ-ЫН ВИЗ ХҮСЭГЧДЭД ЗОРИУЛСАН ХАДГАЛАМЖ

Энэхүү хадгаламж нь БНСУ-д богино хугацааны аяллын виз мэдүүлж байгаа МУ-ын иргэний орлогын байдлыг нотлон харуулах зорилгоор нээгдэх хадгаламж юм.

АНХААРАХ ЗҮЙЛС:

  • Хадгаламжийн дансанд хамтран эзэмшигч бүртгэхгүй
  • Итгэмжлэлд үндэслэн аль ч төрлийн үйлчилгээ үзүүлэхгүй
  • Хадгаламж барьцаалсан зээл олгохгүй
  • Хугацааны туршид орлого, зарлага хийхгүй. 
  • Зөвхөн хадгаламжийн үлдэгдлийг шалгах зорилгоор л интернет банктай холбож болно.
  • Анх хадгаламж нээсэн салбартаа ирж дансаа хаалгана
  • Харилцагч заавал өөрийн биеэр ирж дансаа хаах ба гадаад паспорт, хадгаламжийн дэвтэр, гэрээг авчрах шаардлагатай
  • БНСУ-ын ЭСЯ виз олгохоос татгалзсан тохиолдолд данс эзэмшигчийн хүсэлтээр хадгаламжийн хугацаа дуусахаас өмнө гадаад паспортын сүүлийн хуудсан дээр дарагдсан тамга, виз олгохоос татгалзсан тодорхойлолтыг үндэслэн хугацааг цуцалж дансыг хаана
  • Данс эзэмшигч БНСУ-д зорчоод ирсэн тохиолдолд түүний хүсэлтээр гадаад паспорт дээр дарагдсан МУ-ын болон БНСУ-ын хилээр нэвтэрсэн тамгыг үндэслэн хугацааг цуцалж дансыг хаана
  • Виз мэдүүлэгч өөрийн хүсэлтээр виз мэдүүлэхээс татгалзсан тохиолдолд гадаад паспорт виз, олгохоос татгалзсан шалтгаан болон хадгаламжийн дэвтэр, 2 хувь гэрээний хамт өөрийн данс нээлгэсэн салбарт хандана.