Картын үйлчилгээ КАРТЫН ЗӨВЛӨМЖ

КРЕДИТ КАРТЫН ХЭРЭГЛЭЭ, ТӨЛБӨР ТӨЛӨХ БОЛОМЖУУД

КРЕДИТ КАРТЫН ХЭРЭГЛЭЭ, ТӨЛБӨР ТӨЛӨХ БОЛОМЖУУД

КРЕДИТ КАРТЫН  ТӨЛБӨРӨӨ АВТОМАТААР ТӨЛӨХ

  • Нийт дүнгээр /тухайн сард ашигласан нийт ашиглалтын дүн/
  • Эргэн төлөх доод хэмжээгээр/картын төлөлтөөс хамааран тухайн сард ашигласан зээлийн 10%-20%/ гэсэн сонголтоос сонгож картын төлбөрийг автоматаар хийх сонголтыг хийснээр банк таны зөвшөөрсөн хугацаагүй хадгаламж болон харилцах данснаас суутгана.

Жич:Төлбөр суутгах үед дансны үлдэгдэл хүрэлцэхгүй тохиолдолд төлбөр автоматаар суутгагдахгүйг анхаарна уу.

 

СМАРТ БАНК

 Харилцагч та смарт банкны аппликейшн татан гар утсаараа нэвтэрч орсны дараа:

  • Кредит картын төлбөр цэснээс төлбөр шилжүүлэх данс болон төлбөр хүлээн авах дансыг сонгож, төлбөрийн доод дүн болон нийт дүн гэсэн сонголтуудаас сонгон үргэлжлүүснээр кредит картын төлөлт хийгдэнэ.
  • Үйлчилгээ цэс=>Карт хэсгийг сонгон картын төлөлтөө хийх боломжтой.

 

ИНТЕРНЭТ БАНК

Харилцагч та компьютер болон гар утаснаасаа egolomt.mn сайтад нэвтэрч Голомт банкны интернэт банканд хандсанаар:

  • Картын дугаар
  • Нийт зээлийн эрх
  • Эргэн төлөх дээд болон доод дүн
  • Боломжит үлдэгдэл зэрэг мэдээллийг дэлгэрэнгүй харах боломжтой.

 

ӨӨРТӨӨ ҮЙЛЧЛЭХ БАНК БУЮУ CDM

  • Орлого хийх цэсийг сонгож зөвхөн төгрөгийн картандаа бэлэн мөнгөөр орлого хийх
  • Шилжүүлэг цэсээр дамжуулан Голомт банкны бусад төрлийн картнаас кредит картанд шилжүүлж төлөлтөө хийх боломжтой

 

САЛБАР ТООЦООНЫ ТӨВ

Харилцагч та өөрт ойр байрлах салбар, тооцооны төвд хандан кредит картын төлбөрөө төлөх

Салбарын байршлын тухай мэдээллийг энд дарж харна уу