Картын үйлчилгээ КАРТЫН ЗӨВЛӨМЖ

КАРТЫН ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ

КАРТЫН ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ

Голомт банк нь таны картаар олон улсад сэжиг бүхий, эрсдэлтэй гүйлгээ гарсан тохиолдолд нэн даруй холбогдон баталгаажууалж, цаашид гарах эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаж байна.

КАРТАА БЛОКЛОХ, БЛОК ГАРГАХ

  • Өөрийн Интернэт банк, Смарт банкны эрхээр нэвтэрнэ.
  • Үйлчилгээ=> Карт блок цэсийг сонгож картаа блоклох эсвэл блок гаргана.

ПОС МАШИНААР ТӨЛБӨР ТООЦОО ХИЙХ

  • Таны картыг давхар уншуулах, картын дугаарыг тэмдэглэх, пин код асуух зэрэг сэжиг бүхий үйлдэл ажиглагдвал гүйлгээ хийхээс татгалзаж, банканд мэдэгдэх
  • Гадаадад картаараа уншуулсан гүйлгээний баримтыг хадгалж байх
  • Гүйлгээний баримтанд дээр гарын үсгээ зурахаас өмнө худалдан авалтын дүн, картын дугаар, он сар зөв эсэхийг шалгах
  • Гүйлгээг буцаасан тохиолдолд буцаалтын баримтыг авч, хадгалах

ATM/CDM-Р ҮЙЛЧЛҮҮЛЭХДЭЭ АНХААРАХ

  • Банкны лого байхгүй, гудамжинд харуул хамгаалалтгүй байршсан АТМ/CDM-р үйлчлүүлэхгүй байх
  • АТМ/CDM дээр нэмэлт камер, төхөөрөмж байгаа эсэхийг шалган, сэжигтэй санагдсан тохиолдолд үйлчлүүлэхгүй байх
  • Пин кодоо солихдоо төрсөн өдөр, гар утас, машины дугаар гэх мэт өөрт хамааралтай дугаараар солихгүй байх

ИНТЕРНЭТЭЭР ТӨЛБӨР ТООЦОО, ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХ

  • Онлайн худалдаа хийх сайт руугаа ороход https://  эсвэл  http:// байвал хамгаалалтгүй вэб сайт тул картын мэдээлэл оруулахгүй байх
  • Интернэтээр төлбөр тооцоо хийхдээ тухайн вэб сайт гэх мэт нууцлалтай эсэхийг нягтлах
  • Тухайн вэб сайтын нөхцөл, дотоод дүрэм, гэрээтэй сайтар танилцсаны дараа картын мэдээллээ оруулах
  • Аливаа бараа үйлчилгээний төлбөр төлөхдөө нэмэлт төлбөртэй үйлчилгээ, тогтмол хураамжтай эсэхийг шалгах
  • Картын мэдээллийг шаардсан, өндөр ашиг орлого амласан сэжиг бүхий сайтуудаар үйлчлүүлэхгүй байх